Бидэнтэй нэгд

Улс төр

Монголын дипломат алба түүхэндээ анх удаа хамгийн олон ЭМЭГТЭЙ Элчин сайдтай болов

Нийтэлсэн

“The diplomat” сайт Монголын дипломат алба түүхэндээ хамгийн олон эмэгтэй Элчин сайдтай болсныг онцлон нийтэлснийг орчуулан хүргэж байна

Төрт ёсны тогтолцоондоо жендэрийн тэгш байдлыг хангах гэж түүхэн урт замыг туулсан Монгол Улс эмэгтэй Элчин сайдын тоогоор дээд амжилт тогтоов.

Монгол Улс өнгөрсөн жил үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жилийн ойтой зэрэгцүүлэн орчин цагийн дипломат алба байгуулагдсаны 110 жилийн ойг тэмдэглэсэн. Энэ их ойн хүрээнд Гадаад харилцааны яам гадаад бодлого боловсруулж хэрэгжүүлдэг үндсэн чиг үүргийнхээ хажуугаар дотоод ажилдаа ихээхэн анхаарал хандуулж боловсон хүчний бодлогоо цэгцэлж сайжруулах оролдлого хийж, хилийн чанадад зөвхөн мэргэжлийн томилгоо хийнэ гэсэн хатуу байр суурь баримталж, олон ч сайн томилгоо хийж чадсан билээ. ГХЯ-ны өнөөгийн удирдлагын үед Монгол Улс орчин цагийн түүхэндээ хамгийн олон эмэгтэй Элчин сайдтай болоод байна.

Монголын төрт ёсны уламжлал гэвэл төрийн болон гадаад хэргийг голдуу эрэгтэйчүүд эрхлэн явуулдаг байжээ. Тэртээ 13 дугаар зуунд Чингис Хааны төрд зүтгэж явсан эрэгтэй удирдагч, лидерүүдийн тухай өгүүлсэн, түүхч эрдэмтэд, олон улсын харилцаа судалдаг оюутнуудын сэтгэлийг баясгах ном бүтээл арвин байдаг. Монголын нууц товчоонд улс төрийн шалтгаанаар болон хувийн итгэл үнэмшилээр эрэгтэй удирдагчдыг үеийн үед шүтэн биширдэг байсныг тов тодорхой өгүүлдэг билээ. 1911 оны үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний үр дүнд бүрэлдэн тогтсон орчин цагийн Монгол Улсад ч ялгаагүй Богд Хаан, Хорлоогийн Чойбалсан, Юмжаагийн Цэдэнбал зэрэг өмнөх үеийн удирдагчид, ардчилсан сонгуулиар тэдний халааг авсан 6 ерөнхийлөгчийн тухай ном бүтээл олон байдаг мөртөө эдгээр төрийн зүтгэлтнүүдийн эхнэр, охид улс үндэстний үзэл санааг хөтөлж, улс төрийн мэтгэлцээнд оролцсон тухай хааяа нэг явган шог, домог яриа дурдахаас хэтэрдэггүй. Эдгээр ном бүтээл ихэнхдээ монгол хэлээр, зарим нь бүр монгол бичгээр хэвлэгдсэн болохоор хилийн чанадад уншигчдын хүрээ нь хязгаарлагдмал.

Уул нь Чингис Хааны ээж Өөлүн Хатан, гэргий Бөрт Үжин зэрэг түүхэнд алдар нэрээ мөнхөлсөн монгол эмэгтэйчүүд байдаг. Билэг оюун төгс, баатар зоригтой, холч ухаалаг Мандухай Цэцэн Хатан нэг үе Хятадын Мин Улсын талаар баримтлах бодлогыг тодорхойлж, хоорондоо дайсагнасан монгол овог аймгуудыг нэгэн тугийн дор нэгтгэж байжээ. Гэсэн хэдий ч эдгээр хатад түүхэн томоохон үйл явдлын гол төвд биш, тойрог хүрээний гадуурх зах хязгаарт л хааяа үзэгдэнэ. Саяхныг болтол эмэгтэй хүн түүхэн үйл явцад дангаараа оролцсон тухай огт дурддаггүй байж. Жэк Вэтерфордын бичсэн “Монголын их хатдын нууц товчоо: Чингис Хааны Эзэнт Гүрнийг охидууд нь аварч хамгаалсан түүх” ном энэхүү шударга бус хандлагын талаар тодорхой өгүүлж асуудал хөндсөн орчин цагийн хамгийн шүүмжлэлтэй бүтээл юм. Түүний тэмдэглэснээр монгол эмэгтэйчүүдийн нэрийг түүхийн хуудаснаас арилган зэрэг бууруулах гэсэн оролдлого бүр эртний улбаатай аж. Тэрээр “13-р зууны сүүлчээр, бидний мэдэхгүй нэг өдөр, үл таних нэг хүн Монголын нууц товчоонд гар дүрж, улс төрийн хамгийн эмзэг сэдвийг хөндсөн хэсгийг нь зэрлэг бүдүүлгээр урж тасалж авчээ. Тэр этгээд хайнга назгай хандаж эндэл осол гаргасан уу, эсвэл хорт санаа өвөрлөж албаар тэгсэн үү, зэрэмдэглэж сэглэсэн бичвэрт ‘охин үрсдээ шан харамж хайрлацгаая’ гэсэн ганцхан өгүүлбэр үлдсэн нь урж тастаж авсан хэсэгт юуны тухай өгүүлсэн болохыг битүү хатуугаар сануулж байгаа хэрэг юм” хэмээн өгүүлжээ.

Түүхийн нугачаан дунд ийм бурангуй явдал тохиолдсон ч орчин үеийн Монгол Улс огт өөр дүр төрхийг бүтээж байна. Жендерийн тэгш харилцааг төрийн бодлого болгосноор эмэгтэйчүүд улс төр, гадаад харилцааны салбарт оролцох оронзай, нөхцөл боломжоо дахин олж авчээ.

Монгол Улс ‘90-ээд онд ардчилсан тогтолцоонд шилжсэнээр эмэгтэйчүүд төрийн гадаад бодлогод оролцох эрхтэй болсон, ингэснээр тэд дипломат алба хашиж, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцож, цэргийн байгууллагад ажиллаж, парламентын гишүүнээр сонгогдож, төрийн байгууллага дахь оролцоогоо өсгөх эрс шийдэмгий санаачилгыг гартаа авснаар Монголын дипломат харилцааг бүхэлд нь бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулжээ.

2022 оны 1 дүгээр сарын 19-нд Монгол Улсын Парламент хоёр эмэгтэй дипломатыг томилох тухай Гадаад хэргийн сайдын саналыг дэмжиж олон жил дипломат алба хашсан Эрдэнэцогтын Сарантогосыг Өмнөд Солонгост суух, Даваасүрэнгийн Гэрэлмааг Швейцарьт суух Элчин сайдаар томилов. Үүнээс өмнөхөн буюу 2021 оны 12-р сарын сүүлчээр Уламбаярын Нямхүүг Францад суух Элчин сайдаар томилсон нь тус улсад Монголын ЭСЯ-ыг тэргүүлсэн анхны эмэгтэй дипломат болсон юм. Тэрээр Францаас гадна Испани, Португаль, Монако, Андоррад хавсран сууж харилцаагаа бэхжүүлэх эрхэм зорилготой Элчин сайд.

Эдгээр томилгоог хийснээр Монгол Улс нэгэн цаг үед алба хашиж байгаа эмэгтэй Элчин сайдын тоогоор өөрийнхөө дээд амжилтыг албан ёсоор тогтоов. Өөрөө бас эмэгтэй дипломатуудын нэг Монгол Улсын Гадаад харилцааны сайд Батмөнхийн Батцэцэг твиттер хуудсандаа “Монгол Улсын 31 Элчин сайдын  дотор 6 эмэгтэй сайд томилогдож дипломат харилцааны түүхэндээ одоо хамгийн олон эмэгтэй Элчин сайдтай болов” хэмээн бахархалтайгаар мэдэгджээ. Парламентын хуралдааны үеэр Ерөнхий сайд асан Сүхбаатарын Батболд “ажилдаа мэргэшсэн хоёр дипломатыг томилсон нь цаг үеэ олсон, чадварлаг шийдвэр болсон гэдэгт итгэлтэй байна. Гэхдээ хамгийн чухал нь улс орнууд ковид-19 цар тахлын улмаас үүдсэн эдийн засгийн уналттай тэмцэж байгаа өнөөгийн нөхцөлд шинээр томилогдсон дипломатууд улс орнуудын хооронд эдийн засгийн хоёр талын харилцааг бэхжүүлэх бодит арга замуудыг олж санаачилна гэдэг найдаж байна” хэмээн өгүүлжээ.

Монголын дипломат алба энх тайвнаар зэрэгцэн оршиж, тэгш боломж, хүний эрхийг хангаж, эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлж, ялангуяа эмэгтэй элчин сайд нарыг томилохын төлөө цуцалтгүй хичээн зүтгэж байгаа нь үнэхээр түүхэн чухал үйл явц юм. Жендерийн тэгш харилцаа бол Гадаад харилцааны яам, цэрэг болон тэргүүлэх бусад салбарын байнга анхаарч, тасралтгүй хүч чармайлт гаргах шаардлагатай асуудал билээ.

CRI Монгол радио2 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио2 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио2 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио2 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент3 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр3 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр3 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм3 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм3 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм3 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент3 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент3 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр3 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч3 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио3 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм3 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч3 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа