Дэлхий

ОУОХ-ны чуулганы нээлтийн ёслолд Ши Жиньпин оролцлоо

Нийтэлсэн

Хятад улсын дарга Ши Жиньпин энэ сарын 3-нд Олон улсын олимпын хорооны 139-р чуулганы нээлтийн ёслолд видео илтгэл тавьлаа.

Тэрээр юуны өмнө Олон улсын олимпын хорооны дарга Бах болон Олон улсын олимпын хорооны гишүүд Хятадын цагаан сарын баяраар “Хоёр олимпын хот” Бээжинд хуран цуглаж, ОУОХ-ны 139-р чуулган зохион байгуулж буйд халуун баяр хүргэлээ.

Ши Жиньпин “Одоогийн дэлхий ертөнцөд зуун жил тохиогоогүй их өөрчлөлт, Ковид-19-ийн цар тахал давхцан оршиж, дэлхий дахин шинэ донсолгоо шинэчлэлтийн үед орж, хүн төрөлхтөн ноцтой өрсөлдөөн сорилттой нүүрлэж байна. ОУОХ олимпын спортыг удирдан зоригтой урагшилж, дэлхий нийтээрээ хүндрэл бэрхшээлийг даван туулж, эв санаа нэгтэй хамтран ажиллахад чухал бөгөөд өвөрмөц үүрэг гүйцэтгэж байна. Олон улсын олимпын хороо Хятад улсын спортын салбарын хөгжилд идэвхтэй хувь нэмэр оруулсаар ирсэн бөгөөд Хятад улс Бээжингийн өвлийн олимпыг зохион байгуулах хүсэлт гаргаж, бэлтгэх үйл явцад ихээхэн тус дэмжлэг үзүүлж, заан жолоодсонд баяр талархлаа илэрхийлье. Хятад улс олимпын спортод идэвхтэй оролцон, олимпын үзэл санааг гуйвшгүй баримталдаг бөгөөд олимпын мөрөөдлийн төлөө уйгагүй зүтгэдэг хичээл зүтгэлтэй хүмүүс юм. Хятад улс өвлийн олимпыг зохион байгуулахаар дамжин 300 сая хүнийг цас мөсний спортод оролцуулж, бүс нутгийн хөгжил, экологийн бүтээн байгуулалт, ногоон инновацийг ахиулан, ардын амьдралыг сайжруулж, дэлхийн цас мөсний спортын хөгжилд өргөн орон зайг нээж өглөө. Бээжингийн өвлийн олимп нээлтээ хийх гэж байна. Дэлхий нийтээрээ Хятад улсад найдаж байгаа бол Хятад улс бүрэн бэлтгэлээ хийлээ. Хятад улс дэлхий нийтэд хэмнэлттэй, аюулгүй, гайхалтай олимпын спортын наадмыг үзүүлэхийн төлөө хичээн зүтгэнэ. “Улам хурдан, улам өндөр, улам хүчирхэг-Эв санаа илүү нэгдсэн” олимпын уриаг хэрэгжүүлэх болно” гэж ярьсан байна.

Exit mobile version