Энтертайнмент
Бээжин 2022: 100 жил болоогүй бамбар асаах ёслол болно гэв
Өнөөдөр 20.00 цагаас Бээжинд Өвлийн олимпын нээлтийн ёслол болно. Ёслол 2008 оны Зуны олимпын нэгэн адил Шувууны үүр цэнгэлдэх хүрээлэнд болох юм. Гэхдээ цар тахлын улмаас тэр үеийнхээс сүр дуулиан бага байх болно. 14 жилийн өмнө 15 мянган жүжигчин ёслолд оролцож байсан бол энэ удаад ердөө 3000 жүжигчин тоглоно. Гэхдээ орчин үеийн технологийн ачаар хүний дутагдлыг нөхөж чадах гэнэ.
Нээлтийн ёслолыг Бээжингийн олимпын нээлтийг найруулсан найруулагч Чжан Имоу хийж байгаа. Гурван удаа Оскарт нэр дэвшсэн эрхэм. Уг ёслолын талаар зохион байгуулагчид хатуу чанга нууцалж байгаа. Хэвэл мэдээллээр гарсан хэдхэн мэдээллийг дурдвал ёслол 100 минут үргэлжилнэ. Хамгийн гол онцлог нь олимпын бамбар асаах мөч гэж зохион байгуулагчид зарласан. Ямар ч гэсэн сүүлийн 100 жилд болоогүй өвөрмөц, гайхамшигтай аргаар бамбарыг асаах юм гэсэн.
Ер нь бол нээлтийн ёслолын гол сэдэв нь экологи, олимпын зарчим бөгөөд хүн төрөлхтөн нэг л хувь заяатай шүү гэдгийг харуулах юм