CRI Монгол радио

Хятад, Оросын төрийн тэргүүн нар хэлэлцээ хийв

Нийтэлсэн

2-р сарын 4-ний үдээс хойно БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нар Бээжинд хэлэлцээ хийж, Хятад-Оросын харилцаа, олон улсын стратегийн аюулгүй, тогтвортой байдалд холбогдсон асуудлуудаар санал бодлоо гүнзгий солилцжээ.

Ши Жиньпин, сар шинээр тохиосон бидний энэхүү уулзалт Хятад-Оросын харилцаанд улам их амьжиргааны эрч хүч сэлбэнэ гэдэгт итгэлтэй байна гэв.

Ши Жиньпин: Хятад, Орос уг санаа анхны зорилтоо тууштай баримталж, хоёр талт харилцааг эрүүл тогтвортой хөгжүүлж ирсэн юм. Эрхэм ерөнхийлөгч тантай хамтаар түүхэн шинэ нөхцөл дэх Хятад-Оросын харилцааг сайтар төлөвлөж, ач тусыг нь хоёр ард түмэнд хүртээхэд бэлэн байна гэжээ.

Путин: Хятадын ард түмэн даян дэлхийд өндөр түвшний гайхалтай сайхан өвлийн олимп харуулна гэдэгт итгэлтэй байгаа бөгөөд Орос, Хятадын тамирчид сайн амжилт гаргаж оролцохыг хүсэж байна гэжээ.

Энэ бол Ши Жиньпин 2013 онд БНХАУ-ын дарга болсноос нааш Путин тэдний 38 дахь удаагийн уулзалт бөгөөд КОВИД-19 цар тахал дэгдсэнээс хойших анхны нүүр тулсан уулзалт гэдгээрээ онцлог юм. 2014 оны 2-р сард Владимир Путиний урилгаар Ши Жиньпин Сочигийн өвлийн олимпын нээлтэд оролцож, хилийн чанадад зохиогдсон олон улсын спортын уралдаан тэмцээний нээлтэд оролцсон Хятад улсын анхны удирдагч болсон бол Путин нь 2022 оны Бээжингийн өвлийн олимпыг дэмжсэн байр сууриа илэрхийлсэн анхны төрийн тэргүүн юм.

Exit mobile version