Бидэнтэй нэгд

Энтертайнмент

“Парис-2022” Их дуулга тэмцээнээс манай улсын жүдочид гурван медаль хүртжээ

Нийтэлсэн

“Парис-2022” Их дуулга тэмцээний эхний өдөр жүдо бөхийн үндэсний шигшээ баг нэг алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртжээ.

Тодруулбал:

73 кг-ын жинд Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын харьяат, ШШГЕГ-ын “Сүлд” спорт хороо, Ус сувгийн ерөнхий газар, “Наранмандал” компанийн тамирчин олимпын хүрэл медальт Цэнд-Очирын Цогтбаатар хүрэл медаль хүртсэн байна. Тэрбээр Узбекистаны Шахрам Ахадовыг торгуулиар ялснаар Парисаас 4 дэх медалиа гардлаа. Ц.Цогтбаатар өмнө нь тус тэмцээнээс нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртээд байв.
Завхан аймгийн Нөмрөг сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Таван Хур” компаний тамирчин Ёндонпэрэнлэйн Басхүү Парисын Их дуулга тэмцээний -66 кг жинд түрүүлжээ. Тэрбээр аваргын төлөө олимпын мөнгө, хүрэл, дэлхийн аварга БНСУ-ын Ан Баулийг торгуулиар ялснаар Гранд Слам ангиллаас анхны алтан медалиа хүртсэн байна.
Парис-2022 Их дуулга тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн -48 кг-ын жинд Хөвсгөл аймгийн Мөрөн хот, “Имперо” группын тамирчин ОУХМ Бавуудоржийн Баасанхүү мөнгөн медаль хүртэж, IJF-ийн дэлхийн цувралаас анхны медалиа авлаа.
Манай улсын жүдо бөхийн үндэсний шигшээ баг нэг тавдугаар байр, хоёр долдугаар байр эзэлсэн амжилтаараа 52 улсаас хоёрдугаарт эрэмбэлэгдэж байна.Тэмцээнийг Япон улс дөрвөн алт, гурван мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн амжилтаар тэргүүлж байна. Энэхүү тэмцээнд манай улсаас 13 тамирчин хоёр дасгалжуулагчийн хамт оролцож байгаа аж.

Эх сурвалж: Монголын жүдо бөхийн холбоо

Дэлхий13 цаг өмнө

Илон Маск: Би байгаагүй бол Трамп сонгуульд ялахгүй байсан

Улс төр13 цаг өмнө

Ерөнхий сайдад нэр дэвшигчийн асуудлаар УЗ нэгдсэн байр суурьт хүрч чадаагүй байна

Нийгэм13 цаг өмнө

Баривчилгаанд явсан Ж.Энхжаргаланг өчигдөр орой суллажээ

Энтертайнмент13 цаг өмнө

Демаркус Казинс яагаад Йокичийг супер од биш гэв?

Энтертайнмент13 цаг өмнө

О.Энхжавхлан: “Болор цом” нэрээр тоглолт хийх гэж буй “Opozit” хамтлагтай хоёр зүйл тохирсон

Ерөнхийлөгч13 цаг өмнө

Тогтвортой байдлын яриа хэлэлцээ I “Тэрбум мод” чуулга уулзалт эхэллээ

Дэлхий15 цаг өмнө

Трамп Ши Жиньпинтэй утсаар ярьсан нь маш үр дүнтэй байсан тул Хятадад айлчилна гэв

Нийгэм15 цаг өмнө

Зэвсэгт хүчний 337-р ангийг Ж.Гүррагчаагийн нэрэмжит болголоо

Нийгэм15 цаг өмнө

Дүүжин замын тээврийн баганын ажил 30%-тай үргэлжилж байна

Дэлхий2 өдөр өмнө

Путин Трамптай утсаар ярихдаа Украины дроны халдлагын хариуг барих шаардлагатай гэжээ

Дэлхий2 өдөр өмнө

Трамп 12 улсын иргэдийг АНУ-д нэвтрэхийг хориглох захирамжид гарын үсэг зурлаа

Улс төр2 өдөр өмнө

Нэг хуулийн нэг заалт нэг гишүүнд таалагдаагүйгээс болоод УИХ-аар хэлэлцэх боломжгүй байж болохгүй

Энтертайнмент2 өдөр өмнө

Мэнни Пакьяо 46 насандаа Дэлхийн аваргын бүсийг дахин зүүхийг хүсчээ

Энтертайнмент2 өдөр өмнө

Роналдо фанатад “бариулж”, Ямаль “Алтан бөмбөг”-ийн тухай ам нээв

Ерөнхийлөгч2 өдөр өмнө

Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ