Бидэнтэй нэгд

Улс төр

Цэндийн Нямдоржийн багш

Нийтэлсэн

Асар өндөр боловсролтой, ирээдүйтэй улстөрч хэмээн яригдаж эхлээд 20 гаруй жил болсон ч түүнийхээ ид шидийг огт гаргаагүй яваа хүн бол Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд, Гадаад хэргийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар тус тус заларч, УИХ-ын гишүүнээр гурван удаа сонгогдон ажилласан Цэндийн Мөнх-Оргил гэдэгтэй маргах хэрэггүй биз ээ.

Чухам юуны тулд өндөр боловсрол эзэмшиж, чухам юунд зориулж ажилласан хүн бэ гэхээр хэлэх үг тун ч олдохгүй нь даанч гачлантай. Төрийн стратеги төлөвлөгөө, бодлогод оролцсон суурь үзэл санаа байж болох ч сонгогч олны дунд тийм гээд хэлчих зүйл даанч олдсонгүй. Үүнийг би хэлээд байгаа хэрэг биш. Тойргийнх нь сонгогчид л “Манай гишүүн чухам юу хийсэн хүн болоод бид сонгов оо” хэмээн өөрөө өөрөөсөө асуухад хүрээд байна.

Түүнд өнөөдөр хууль зүйн салбарт хийсэн шинэчлэл гээд ярихаар сонгогчдын гарт баригдаж, нүдэнд харагдах зүйл лав алга. Ядахад амьдралын хөрсөн дээр нэр нь хавчуулагдан хэрэглэгдэж байгаа хууль алга. Бүр больё гэхэд  “Фортуна” Н.Батбаяр шиг “Гэнэтийн ашгийн 68 хувь” гэх мэт алдар нэрээ зүүсэн “тэнэсэн сум” шиг хууль ч алга. Мэдээжийн хэрэг, олны дэм, урсгалд нэр усаа оруулсан хууль гурвын гурван удаа сонгогдсон гишүүнд олон л байж таарна.

Гэтэл Д.Оюунхоролын “Отгонтэнгэр” төгсөж, сайдын суудалд ирээд удаагүй Х.Нямбаатар хууль зүйн салбарт өөрөөрөө овоглуулах чамгүй зүйл хийчихлээ гэж бултаараа ярих. Яахав, мэдэхгүй хүний тэнэг зориг ч нэг бол өндөрт залдаг, нөгөө бол шороонд булуулдаг жамтай л даа. Гэлээ гэхдээ Д.Оюунхоролын Отгонтэнгэр, АНУ-ын Харвард, Москвагийн Олон улсын харилцааны дээд сургууль гурвын дунд тэнгэр газар шиг ялгаа байгаа биз дээ.

Отгонтэнгэр бол Ц.Нямдоржийн хэлснээр бол Техник мэргэжлийн сургууль шахуу юм биз. Тэр чинь МУИС-ийн Хууль зүйн сургуулийг Техник мэргэжлийн сургууль гэж хэлдэг хүн учраас Отгонтэнгэр түр сургалт, курс ч байх магадлалтай.

Мөн УИХ-ын гишүүнээр хоёр дахь удаагаа сонгогдож, сайдын суудалд анх ирээд удаагүй байгаа залуу, Хууль зүйн салбарын сайдаар дөрвөн жил, дэд сайдаар дөрвөн жил, Гадаад хэргийн сайдаар нэг удаа ажиллаж, УИХ-ын гишүүнээр гурвантаа сонгогдоод байгаа өтөл насны эр хоёрын дунд асар том ялгаа байгаа. Ц.Мөнх-Оргилын хувьд нэг тойрогт байтугай, Монгол Улсад, бүр олон улсад нэр алдраа дуурсгах хэмжээнд боловсорч, ажилласан хүн.

Нөгөөх залуу нь Сонгинохайрхан хэмээх тойргоос гарч үзээгүй, нүд тайлаагүй улстөрч шүү дээ. Гэтэл түүнийг хар. Зөвхөн энэ жишээнээс харахад Ц.Мөнх-Оргил гэх нөхөрт сэтгэл дутаж, зүтгэл гацдаг бололтой. Үүгээр ч зогсохгүй МАН-ын Нарийн бичгийн даргаар хүртэл ажиллаж, Хууль зүйн байнгын хороо ч даргалж байсан гэхэд дэндүү чамлалтай нөхөр юуны тулд суудлын тоо бөглөж парламентад ажиллаж байна вэ хэмээн сонгогч олноос нь асуухад хүргэнэ.

Харин тэр Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар ажиллаж байхдаа долоо буудуулсан чоно Ц.Нямдоржид хичээл заадаг байсан гэх. Хашир Ц.Нямдорж Харвард төгссөн дэд сайдаа үе үе өрөөндөө дуудаж, өдрийн ихэнхийг түүний лекцэнд зориулдаг байсан тухай хамт ажиллаж байсан хүн барин тавин ярьж байхыг сонсож байв. Аль тэртээ социализмын үед сургууль дүүргэж, улс төрийн бохир өрөг дээр нүүдэл хийж эхэлсэн Ц.Нямдоржид орчин цагийн боловсрол олж авсан Ц.Мөнх-Оргил гэх дэд сайд том олз байж таарна.

Тиймдээ ч өрнө зүгийн  боловсрол, Харвардын лекцыг өрөөндөө сонсож мэдлэгээ тэлсэн хүн бол Ц.Нямдорж гэдэг. Ц.Мөнх-Оргил ч түүний дор ажиллаж байгаа гэхээс илүүтэй сайдынхаа нүдийг нээж, чихийг онгойлгохын төлөө дөрвөн жил ажилласан хэрэг. Ингэж л тэр дэлхийн хоёр нэртэй сургууль төгссөн ач буянаа төр түмэндээ бус сайддаа л өгсөн хүн.

Бүр тодоор хэлэх юм бол Цэндийн Нямдоржийн багш хүн шүү дээ, уг нь. Ц.Нямдорж, Ц.Мөнх-Оргил хоёрын 20 жилийн улс төрийн харилцааг хэвлэл мэдээлэл гээд бусад зүйлээс ямар нэгэн байдлаар шүүж үзээрэй. Юу ч байхгүй. Нэг ч удаа ам мурийж явсангүй. Түүнээс бус цаад долоо буудуулсан чоно чинь хэний ч өөдөөс цор цор хийж л суудаг даа. Түүнд ам зөрж хэрэлдээгүй улстөрч нэг ч байхгүй. Гагцхүү Ц.Мөнх-Оргил багшийнхаа өөдөөс нэг ч удаа цорхийгээгүй сайн шавь.

Тэрбээр социализмын үед буюу 1988 онд Москвагийн Олон улсын харилцааны дээд сургууль төгсөж ирээд Гадаад харилцааны яаманд атташегаар ажлын гараагаа эхлүүлэн, хоёр нийгэм дамжин ажиллаад 1991 оноос Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газарт улс төр, эрх зүйн асуудал хариуцсан III, II нарийн бичгийн дарга, 1996 оноос АНУ-ын Вашингтон хотноо хуульч, 1997 оноос Хуулийн зөвлөгөө өгөх “Мөнх-Оргил, Идэш, Линч” компани байгуулан, гүйцэтгэх захирлаар ажиллаж байв.

Ийнхүү өөрийн мөрөөр ажлаа гүйцэтгэж явсан залуу гэнэт их улс төрд хөл тавьсан нь бас учир шалтгаантай гэдгийг эх сурвалж хэлэв.

Түүнийг их улс төрд бүрэн дүрээ харуулж байх цагт буюу 2000 онд Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын их хаанчлалын үе нэгэнт эхэлчихсэн байв. Ёстой л МАХН дотор “Тойгтныг сөхрүүлж, толгойтныг бөхийлгөж” явсан түүний үүдэнд цүнх цүнхээр мөнгө дугаарлан зогсдог байсан яриа ч оргүй зүйл биш. Энэ онд тухайн үеийн МАХН УИХ-д үнэмлэхүйн дээд 72 суудалтай жаалж, хэдэн мөнгөний сайдууд орж ирсний нэг нь Ц.Мөнх-Оргилыг гэдэг. Гадаад хэргийн дэд сайдаар лав бизнесмэн Сү.Батболд орж ирж байсныг сайн санах байх.

Одоо л “Жаран тэрбум”-ын схем, “Гучин гэр бүл”-ийн төлөвлөгөө гэх мэтээр нэрлэж цоллоод байгаа болохоос бус төрийн албаны мөнгөний схемыг аль тэртээ хорь гаруй жилийн өмнө Н.Энхбаяр төлөвлөөд зурчихсан, бүр хэрэгжүүлсэн юм шүү дээ. Олны ярьж байгаагаар бол Ц.Мөнх-Оргил энэ схемийн дагуу их улс төрд хөл тавьжээ гэж ойлгогддог. Гэхдээ би түүнийг Н.Энхбаярт мөнгө төгрөг өгөөд зогсож байгааг хараагүй. Олны чимээ анирдаж, хэвлэлийн мэдээ шүүрдэхээр ийм зүйл аяндаа олон үзэгдэх аж. Харин төр, нийгэмд таалагдах зүйл хийгээгүй байж олон нийтэд таагүй мэдээлэл өгсөн нь чамгүй олон байдаг.

Тухайлбал, “Артур Андерсен” гэх гадны компанийн хуулийн зөвлөхөөр ажиллаж байхдаа  манай улсад нэг ч төгрөгийн  татвар төлөөгүй. Мэдээж үүнийг гардан зохион байгуулж, татвараас чөлөөлүүлсэн буюу орлогыг нь нуун дарагдуулсан яриа түүнийг сүүдэр мэт дагадаг. “Гучин гэр бүл” гэснээс түүнийг манай томоохон группын нэг “Эм Си Эс”-тэй  холбон ярих нь бий. Энэ группын үйл ажиллагааг  улс төр, бизнесийн бүлэглэл дэмждэг ч гэдэг. Чухам ямар учиртайг мэдэхгүй. Нөгөө талаар өдгөө олон тэрбум төгрөгийн асуудал үүсгэн ял эдэлж байгаа “Эрэл”-ийн Б.Эрдэнэбаттай бас нэр холбогдоно. Их улс төрд хорь гаруй жил өөрийгөө байлгасан эр хүнд юу эс тохиолдох билээ. Энэ мэт холбоо сүлбээ байхаас ч яахав.

Хамгийн гол нь 2008 оны долоодугаар сарын 1-ний  үймээн дэгдэхэд тэр Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байсан. Энэ үймээн самуун эзэнгүй үлдсэн. Эзэн холбогдогчийг тодруулах ёстой хүн нь Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Мөнх-Оргил байв. Гэвч олон нийт салбарын сайд энэ асуудлын учрыг нь олоогүй. Үүргээ гүйцэтгэсэн цагдаагийн алба хаагчдыг яллан, улс төрөөс ангид шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үздэг. 

Энэ үймээнд цагдаагийн алба хаагч нар ямар нэг тушаалгүйгээр буу шийдэм агсахгүй нь ойлгомжтой санагддаг. Тэд ажил үүргээ нэр төртэй биелүүлж явсан, учраа мэдэх генерал, хурандаа нар байв. Ямар нэгэн үүргийг хаа нэг эрх мэдэлтнээс өгсөн байж таарна гэдгийг өдгөө судлаач, шинжээчид, иргэд ярьдагтай санал нийлдэг. Лавтай тухайн үймээн самууныг эхлүүлсэн хүн нь АН-ын дарга байсан Ц.Элбэгдорж гэдгийг би сэтгүүлчийн хувиар хараад зогсож байсан.

Тэр ачааны жижиг тэргэний тэвшин дээр дуу өсгөгчөөр иргэдийг уриалан дуудаж явсан. Мөн үүнийг өдөөн хатгасан хүн нь “Буян” Б.Жаргалсайхан, Ж.Батзандан, Ногоон намын гэх тодотголтой байсан Д.Энхбат нар гэдгийг ч харж зогссон. Б.Жаргалсайханы олныг өдөн хатгасан гэж болохуйц хэвлэлийн хурал дээр нь ч сууж байв. Тавын таван хүний аминд хүрсэн энэ үймээний учрыг олоогүй Хууль зүй, дотоод хэргийн сайд гэхээр дэндүү чамлалтай санагддаг. Ийм л нэг гавьяагүй, гай тарьсан гэж болохоор нөхрийг сонгоод байдаг сонгогчид бас байх юм.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

CGTN мэдээ3 өдөр өмнө

Хятад Камбожийн соёлын солилцооны арга хэмжээ болов 

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн ерөнхий сайд Хун Манеттай хэлэлцээ хийв 

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн Ардын намын дарга, Сенатын дарга Хун Сентэй уулзав

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн хаан Нородом Сихамонитай уулзав

CGTN мэдээ4 өдөр өмнө

Хятад Малайзын “алтан 50 жил”-ийг шинээр нээнэ

CGTN мэдээ5 өдөр өмнө

Хятадын эдийн засаг гаднын нөлөөг даван туулах бүрэн боломжтой

CGTN мэдээ5 өдөр өмнө

2025 оны НҮБ-ын Хятад хэлний өдрийн арга хэмжээ болов 

CGTN мэдээ5 өдөр өмнө

Ши Жиньпин Малайзын дээд удирдагч Ибрахим Ибн Алмархум Султан Искандартай уулзав 

Энтертайнмент5 өдөр өмнө

Бүжигчдийн багш А.Хосбаярын “Даль жигүүр” бие даасан тоглолт болно

Нийгэм5 өдөр өмнө

Улсын харцага Г.Ганхуягийг хорих хугацааг нэг сараар сунгалаа

Энтертайнмент5 өдөр өмнө

Жүжигчин И Сүн Жэ: Амьдралын минь турш намайг дэмжсэнд баярлалаа

Дэлхий5 өдөр өмнө

АНУ Хятадыг эдийн засгийн хувьд тусгаарлах бодлого барьж байна

Улс төр5 өдөр өмнө

Д.Амарбаясгалан: Эмэгтэй бизнес эрхлэгчдийг бодлогоор дэмжинэ

Нийгэм5 өдөр өмнө

П.Батчулуун эмчийн өмгөөлөгчид ДЭЭД ШҮҮХЭД хандлаа

Энтертайнмент5 өдөр өмнө

“PGL Bucharest-2025” тэмцээний фаворит багууд

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг3 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 долоо хоног өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент1 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм3 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий3 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр4 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд4 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн

Нийгэм5 сар өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 сар өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа