Бидэнтэй нэгд

Энтертайнмент

БЭЭЖИН-2022: Монгол тамирчид өнөөдөр эхний тэмцээндээ оролцоно

Нийтэлсэн

“Бээжин-2022” өвлийн олимпын гүйлтийн цанын спринт зайн уралдаан өнөөдөр Жанчхүүгийн гүйлтийн цанын төвд өрнөнө.

Эмэгтэйчүүдийн спринт /1.5км/ зайн урьдчилсан уралдаан 16:00 цагт эхлэх бөгөөд нийт 34 улсын 91 тамирчин өрсөлдөхөөр бүртгүүлээд байна. Эх орноо төлөөлөн оролцож буй ОУХМ А.Энхтуул 91 тамирчны 84 дүгээрт буюу 16:21 цагт гараанаас гарна. Урьдчилсан шатанд тамирчид 15 секундийн зайтай ар араасаа гарах бөгөөд хамгийн сайн үзүүлэлттэй 30 тамирчин дараагийн шигшээ уралдаанд шалгарах болно.

Харин эрэгтэйчүүдийн спринт /1.5км/ зайн урьдчилсан уралдаанд нийт 44 улсын 90 тамирчин хурд, хүчээ сорихоор болжээ. Эхний тамирчин 16:45 цагт гараанаас гарах бол Монголын цанатай гүйгч ОУХМ Б.Ачбадрах 90 тамирчны 83 дугаарт буюу 17:05 цагт уралдаанаа эхлэх хуваарьтай байна. Эрэгтэйчүүдийн төрөлд мөн адил эхний 30 тамирчин дараагийн шатанд шалгарч, тэмцээнээ үргэлжлүүлэх юм.

Хоёрдугаар шатанд тунан үлдсэн 30 тамирчин таван хэсэгт хуваарилагдан өрсөлдөх бөгөөд хамгийн шилдэг үзүүлэлттэй 12 тамирчин хагас шигшээд шалгарах учиртай. Улмаар шилдэг зургаа нь финалд үлдэж, цааш медалийн төлөө уралдах юм.

Манай тамирчид өмнө нь зөвхөн 10 болон 15 км-т уралддаг байсан бол энэ удаад эрхийн тэмцээнд сайн оролцсоны үр дүнд спринт зайд уралдах эрхээ аваад байгаа билээ.

ТАМИРЧДЫН ТАНИЛЦУУЛГА:

 

ОУХМ Ариунсанаагийн Энхтуул

Төрсөн огноо: 1996.01.14 /Булган аймаг, Тэшиг сум/

Цанын анхны багш нар: Р.Цогзолмаа, О.Хүрэлбаатар;

Одоогийн багш: Ж.Дашдондог;

Онцлох амжилтууд:

2015-2016 онуудад Васалофит олон улсын марафон уралдааны мөнгөн медальт.
2017 онд эх орноо төлөөлөн Казахстан улсын Алматы хотод болсон оюутны Универсиад наадамд оролцсон.
2017 онд Финланд улсын Лахти хотод болсон ДАШТ-ий “Б” зэрэглэлийн 5 км зайн уралдаанд 9-р байр эзэлсэн.
2019 онд Австри улсын Зефилд хотноо болсон ДАШТ-ий “Б” зэрэглэлийн 5 км зайн уралдаанд 4-р байр эзэлсэн.
Улсын 4 удаагийн аварга.
“Бээжин-2022” уралдааны хуваарь:

Эмэгтэйчүүдийн спринт зайн урьдчилсан уралдаан /Хоёрдугаар сарын 8-ны 16:00-16:40 цагт/
Эмэгтэйчүүдийн 10 км-ийн уралдаан /Хоёрдугаар сарын 10-ны 15:00-15:30 цагт/

ОУХМ Батмөнхийн Ачбадрах

Төрсөн огноо: 1994.12.21 /Өвөрхангай аймаг, Бат-Өлзий сум/

Цанын багш нар: Г.Баярдэлгэр, Б.Батдорж, Т.Доржготов, Д.Баттулга, Ж.Дашдондог

Онцлох амжилтууд:

“Пёнчан-2018” өвлийн XXIII Олимпод эрхээ аван оролцсон.
2017 оны насанд хүрэгчдийн ДАШТ-ий “Б” зэрэглэлийн 10 км-ийн зайн уралдаанд 3-р байр эзэлсэн.
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 4 удаа оролцсон.
Оюутны Универсиад наадамд 3 удаа оролцсон.
УАШТ-ий 8 алт, 2 мөнгө, 3 хүрэл медальт.
“Бээжин-2022” уралдааны хуваарь:

Эрэгтэйчүүдийн спринт зайн урьдчилсан уралдаан /Хоёрдугаар сарын 8-ны 16:50-17:35 цагт/
Эрэгтэйчүүдийн 15 км-ийн уралдаан /Хоёрдугаар сарын 11-ний 15:00-16:35 цагт/

Эх сурвалж: МҮОХ

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хятадын оюутнуудын эсрэг хориг — Америкийн өөрийн хөгжилд сүүдэр хаяж байна

CGTN мэдээ2 өдөр өмнө

АНУ боловсролыг “боомилж” байна

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ли Чян эдийн засгийн форумын нээлтэд оролцож үг хэлэв

CGTN мэдээ5 өдөр өмнө

Дэлхийн роботын тулааны тэмцээн амжилттай өндөрлөлөө

CGTN мэдээ5 өдөр өмнө

Ши Жиньпин Фу Дань их сургуулийн 120 жилийн ойд баяр хүргэв 

CGTN мэдээ6 өдөр өмнө

Номхон далайн арлын орнуудын Хятадын талаарх санал асуулгын жагсаалтыг гаргав 

CGTN мэдээ6 өдөр өмнө

Боловсрол, шинжлэх ухаан технологи, боловсон хүчинд түшиглэсэн улс орноо хүчирхэгжүүлэх стратеги

Боловсрол6 өдөр өмнө

П.Наранбаяр: Цалин нь бага учраас эрэгтэй багшийн тоо ихээхэн цөөрсөн

Улс төр6 өдөр өмнө

Ажлын таван өдөр УИХ-ын нэгдсэн чуулган бүтэн хуралдана

Нийгэм6 өдөр өмнө

Ц.Лут-Очирын биед учирсан хохирлыг тогтоохоор шинжээч томилжээ

Улс төр6 өдөр өмнө

Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Энтертайнмент6 өдөр өмнө

Европын Лигийн шигшээ тоглолт: Тоттенхэм 2008 оноос хойших анхны цомоо хүртлээ

Энтертайнмент6 өдөр өмнө

Б.Мөнгөнтуул, Б.Мөнгөнзул нар тэнцсэн ч тэмцээнийг тэргүүлж байна

Энтертайнмент6 өдөр өмнө

“Сөүлийн найрамдлын фестиваль” олон улсын арга хэмжээ үргэлжилж байна

Улс төр6 өдөр өмнө

АН-ын бүлэг болон ЧУУЛГАН хуралдана