Энтертайнмент

ОХУ-ын уран гулгалтын 15 настай тамирчин олимпын түүхэнд бичигдэх амжилт үзүүлэв

Нийтэлсэн

Даваа гарагт болсон Бээжин 2022 өвлийн олимпын наадмын уран гулгалтын тэмцээнд ОХУ-ын 15 настай тамирчин түүхэн дээд амжилт үзүүлжээ.

Чөлөөт гулгалтын тэмцээнд оролцохдоо Камила Валиева агаарт дөрвөн удаа эргэх үзүүлбэрийг хоёр удаа амжилттай гүйцэтгэсэн юм. Энэхүү хүнд хэцүү үзүүлбэрийг өвлийн олимпын наадамд амжилттай үзүүлсэн анхны эмэгтэй тамирчин Валиева болж байна.

Түүний гурав дахь удаагийн оролдлого амжилтгүй болсон юм.

Валиевагийн түүхэн амжилтын үр дүнд ОХУ-ын уран гулгалтын шигшээ баг өчигдөр олимпын алтан медаль зүүсэн байна.

АНУ, Японы шигшээ багууд мөнгө, хүрэл медалийг тус тус зүүцгээжээ.

“Дөрвөн эргэлттэй үсрэлтийг хоёр удаа, гуравласан аксел үсрэлтийг нэг удаа амжилттай гүйцэтгэж чадсандаа би маш их баяртай байна. Гурван настайгаасаа эхлэн би ээждээ олимпын аварга болох хүслээ ярьдаг байсан. Мөрөөдөл биеллээ” гэж Валиева тэмцээний дараа болсон хэвлэлийн хурлын үеэр ярьжээ.

Эх сурвалж: Business Insider

Exit mobile version