Эдийн засаг

Энэ оны эхний сарын байдлаар 540 иргэн 44 тэрбум төгрөгийн ипотекийн зээл авчээ

Нийтэлсэн

2022 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийн байдлаар 540 иргэнд 43.6 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээлийн санхүүжилтийг олгосон байна.

Ипотекийн зээлийг:

2017 онд 6,026
2018 онд 3,909
2019 онд 4,815
2020 онд 5,594
2021 онд хамгийн их буюу 13,292 иргэн тус тус авчээ.

УИХ-аас 2021 оны 12 дугаар сард Цар тахлын хуулийг дахин хагас жил сунгасан тул ипотекийн зээлийн эргэн төлөлтийг 2022 оны зургаадугаар сарын 30-ны өдрийг дуустал хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр хойшлуулж эхэлсэн юм.

Өнгөрсөн сард ээлжит бус чуулганаар цар тахлын хуулийг дахин хэлэлцэж 2022 оныг дуустал сунгасан ч ипотекийн зээлийн эргэн төлөлтийг мөн он дуустал сунгаж болох эсэх шийдвэр Төв банкнаас гараагүй байна.

Exit mobile version