CRI Монгол радио
Бээжингийн өвлийн олимпын бэлгэдэл “Бин Дүнь Дүнь” зарагдаж хүрэлцэхгүй байна
2022 оны Хятадын бар жилийн сар шинийн баярын үеэр, бяцхан баруудаас бүр илүү алдартай нь Бээжингийн өвлийн олимпын бэлгэдэл болсон “Бин Дүнь Дүнь” байлаа. Өнөө харин үүнийг худалдаж авахад тун бэрх болоод байна. Цахим худалдааны нөөц дуусч, дэлгүүрүүдэд ч урт дараалал үүсэж, нэгийг олоход ч үнэхээр хэцүү болжээ ! Энэ оны Хятадын уламжлалт сар шинийн баяр Бээжингийн өвлийн олимптой давхацсанаар, баярын өдрүүдийн хэрэглээний зах зээлийн эрч хүч бүр илүү нэмэгдэж, цас мөсний эдийн засаг нь Хятадын зах зээлийг улам хөгжөөнтэй болголоо.
Сар шинийн баяраар өвлийн олимпын эргэн тойрны бараа бүтээгдэхүүн моод болж байгаагаар зогсохгүй цас мөсний спортын төрлүүд ч олны анхаарлыг ихээр татаж байна. Хятадын онлайн аялал жуулчлалын нэгэн үйлчилгээний захиалгын платформын нийтэлсэн тоо баримтаас үзвэл, сар шинийн баярын үеэр тус платформ дээр зарагдсан цас мөсөөр гулгах газруудын тасалбарын тоо өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хоёр дахин нэмэгдсэн байна. Тухайлбал Хармөрөн мужийн Харбин, Гирин мужийн Чанбайшань уул, Шиньжяны Алтай зэрэг газрууд цас, мөсний аялал жуулчлалыг эрчтэй зохион явуулснаар эргэн тойрны зочид буудлуудын захиалга өнгөрсөн оны мөн үеэс хоёр дахин нэмэгджээ.
2015 онд Хятад улс Бээжингийн өвлийн олимпын наадмыг зохион байгуулах эрхийг авч байх үедээ, “300 сая гаруй хүмүүсийг цас мөсний спортод оролцуулах” зорилт дэвшүүлсэн юм. Өнөөдөр энэ зорилт биеллээ олж, 2021 оны 10-р сар гэхэд Хятадын цас мөсний спортод оролцогчдын тоо 346 саяд хүрсэн бол мөс цасны спортод оролцсон хэмжээ 24.56% -д хүрчээ. Цас мөсний спорт, цас мөсний аялал жуулчлалаас авахуулаад цас, мөсний тоног төхөөрөмж, цас мөсний салбаруудын хөрөнгө оруулалт нь Хятадын цас, мөсний салбаруудыг бүх талаар сайжруулжээ. Хятадын Аялал жуулчлалын судалгааны хүрээлэн саяхан тайлан нийтэлж, 2021-2022 онд Хятадын цас мөсний аялал жуулчлалын орлого 323 тэрбум 300 сая юаньд хүрч мэднэ гэж төсөөлжээ.
Үүнтэй адилаар энэ оны сар шинийн баярын үеэр Хятадад давхацсан тоогоор 251 сая гаруй хүн дотооддоо аялж, дотоодын аялал жуулчлалын орлого 289 тэрбум 198 сая юаньд хүрсэн бол киноны тасалбарын орлого 6 тэрбум 30 сая юанийг давж, сар шинийн баярын үеэр Хятадын кино тасалбарын түүхэн дэх хоёр дахь дээд амжилтыг тогтоожээ. Бэлэн хоол ундаа, ухаалаг цахилгаан хэрэглүүр, тэгвэл уламжлалт брэндүүд, соёл урлаг, онцгой дизайн бүхий тансаг зэрэглэлийн бараа бүтээгдэхүүн зэрэг нь хэрэглээний зах зээлүүдийн олон онцлог тал болж, үүнээс Хятадын дотоодын эрэлт хэрэгцээ асар их байгааг харж болох юм.
Өнөөдөр, цар тахал дэлхий дахинд мөн даамжирсаар байна, Хятадын баярын өдрүүдийн хэрэглээний зах зээл дарамт ихтэй байдалд уулын адилаар эрч дүүрэн байгаа нь хялбар биш явдал юм. Энэ нь Хятад улс ард түмний амь нас, эрүүл мэндийг тэргүүн байранд тавьж, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж, хянах ажлыг үр дүнтэй хэрэгжүүлж ирсэн, мөн Хятадын засгийн газрын эдийн засгаа тогтвортой сэргээхийг ахиулах хичээл зүтгэлтэй шууд холбоотой юм. Үүгээр зогсохгүй Хятадын зах зээлийн тасралтгүй өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээнээс дэлхийн компаниуд улам олон “Хятадын боломжууд”-ыг хуваалцах болно гэдгийг харуулж байна.
Ренчинсоо