Нийгэм

Ази, Номхон далайн бүсийн төвийн удирдах хорооны VI хуралдаанд оролцов

Нийтэлсэн

НҮБ-ын Эдийн засаг нийгмийн комиссын дэргэдэх Гамшгийн эрсдэлийн удирдлагын мэдээллийг хөгжүүлэх Ази, Номхон далайн бүсийн төвийн удирдах хорооны VI хуралдаанд  ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг, Гамшгийн эрсдэлийн удирдлагын газрын хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Базаррагчаа, Гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвөөс дэд хурандаа Д.Содномрагчаа нар оролцлоо.

Хуралдаанд оролцогчид Ази, Номхон далайн бүсийн төвийн 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төсөлд санал боловсруулж танилцуулсан юм.

Төлөвлөгөөний төсөлд хүчтэй шороон шуурга, үер, газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийн өгөгдөл, мэдээлэл, эрсдэлийн мэдээлэлд суурилсан бодлого, төлөвлөлт, олон улсын болон бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэсэн арга хэмжээ тусгагджээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Exit mobile version