Бидэнтэй нэгд

Нийгэм

“Намнансүрэн судлал”-д нягтлах асуудал олон бий

Нийтэлсэн

20-р зууны Монголын анхны ерөнхий сайд, хошой чин ван Сайн ноён хан Төгс-Очирын Намнансүрэнгийн мэлмий нээж, сүүдэр гийсний 140 жилийн ой 2018 онд болсон билээ. Энэ ой нь Сайн ноён ханы алдрыг мөнхжүүлэх “Намнансүрэн судлал”-ыг шинэ баримт материал, дүгнэлт үнэлэлтийг баяжуулж шинэ түвшинд гаргах, өмнө гарсан зарим буруу зөрүү таамаглал, дүгнэлт үнэлэлтийг залруулахад онцгой чиглэгдсэн гэж бодож байна.

Өнөөдөр “Сайн  ноён хан Намнансүрэн судлал”-д нарийвчлан судлууштай анхаарал татсан асуудлууд олон бий. Үүнд, юуны урьд Т.Намнансүрэн хан ямар учир шалтгааны улмаас зүй бусаар амиа алдсан бэ, Т.Намнансүрэн ханы улс төрийн гадаад үйл ажиллагаатай холбогдох баримт материал Орос, Хятад, Япон, Англи, Франц, Америк, Герман болон бусад орнуудын хэвлэл болон архивын сан хөмрөгт байна уу, ер нь Т.Намнансүрэнгийн төрсөн газар нь Өшгөгийн нурууны зүүн үзүүрийн өвөр хоолой мөн үү гэх зэрэг олон асуулт байна. Эдгээр асуултуудад хариулт олоход сэдэл болгож цөөн зүйлийг энд бичье.

 

1.САЙН НОЁН ХАН НАМНАНСҮРЭН ХЭЗЭЭ ХААНА ТӨРСӨН БЭ

 

Сайн ноён хан Намнансүрэнгийн эцэг нь “Догшин цоохор” ноён хэмээн аймаг хошуундаа алдаршсан Цэрэндондовын Төгс-Очир бөгөөд Насанжид /авааль хатан нь/ Дэжиддулам /Цогт дар хатан/ Магадар /бага хатан/ нарын гурван хатантай байсан аж. Энэ нь түүхэн баримтаар нотлогдсон үнэн юм. Эдгээр хатдаас зургаан хүү, гурван охин төрсөн тухай мэдээ байдаг. Харин хамгийн бага хатан Магадар нь хүүхэд төрүүлсэн эсэх нь тодорхойгүй юм.

Төгс-Очир хан гэрийн бичигтээ 1888 оны аравдугаар сарын 20-нд хөвгүүдийнхээ төрсөн оныг тодорхой бичиж тэмдэглэснийг доктор Ц.Шүгэр, түүх судлаач Д.Төмөртогоо нар сийрүүлсэн бичсэн нь бий. Үүнд: “Чуулганы дарга Хэбэй сайн ноён ван миний ахмад хөвгүүн Ба /Бандинамжил/ Бадруулт төрийн арван хоёр /1886/ онд өвчнөөр бие өнгөрсөн. Хоёрдугаар хөвгүүн На /Намнансүрэн/ Бадруулт төрийн 4-р он /1878/-ы 11-р сард төрсөн, энэ жил 11 настай. Гурав дахь хөвгүүн Довчинсодном Бадруулт төрийн 11 он /1885/-ы 10-р сард төрсөн, энэ жил 5 настай. Дөрөвдүгээр хөвгүүн Дониддагва Бадруулт төрийн 13-р он /1887/-д цагаан сард төрсөн, энэ жил хоёр настай” гэж тэмдэглэсэн байна.

Харин энэ гэрийн бичигт тэмдэглэгдээгүй тавдугаар хөвгүүн Ринчинсаш нь Бадруулт төрийн 15-р он /1889/-д, зургаадугаар хөвгүүн Дагданнасан нь Бадруулт төрийн 18-р он /1892/-д төрсөн аж. Төгс-Очир ханы гурван охин Мөнгөнгуа ноён, Хүүхэн ноён, Эрдэнэ ноён нарын төрсөн он сарыг бичиж тэмдэглэгдсэн баримт олдоогүй байна. Тодорхой гэрчийн ярианаас үзэхэд Мөнгөнгуа ноён нь Содномпил тавнантай, Хүүхэн ноён нь Эвэнхүү тавнантай, Эрдэнэ ноён нь Гончиг тавнантай ханилан сууж байжээ.

Эдгээр баримтууд дотор тэмдэглэгдээгүй үлдсэн нэг зүйл бол Төгс-Очир ханы хөвгүүд, охидын төрсөн газар юм. Гэхдээ тэдний төрсөн газрыг баримтлан тогтоох ямар ч баримт бичиг байхгүй гэж үзэж болохгүй. Тухайлбал, Сайн ноён хан Намнансүрэнгийн төрсөн газрыг тодорхой өгүүлсэн “Чингис Богдын удмын түүх нарны гэрэл оршвой” хэмээх судар саяхан хүртэл хүмүүсийн гар дээр байсныг түүх судлаач Г.Намхайдагва бичиж сийрүүлж сонинд тавьж байв.

Уул сударт “Догшин цоохор” хэмээх Сайн ноён хан Төгс-Очирын Ногоон дарь эхээс XV жарны шороон барс жил 1878 онд Онги мөрний хөвөө, Ондилттээл, Дойт өндөр, Баруунтүрүү, Шивээ овооны дөрвөн зүг найман зовхисын уулзвар Ганданцэмпилэн хүрээнд эцэг Төгс-Очирын өргөөнд мэндэлжээ. Намнансүрэн хөвгүүн нь эрдэм билиг төгс бадрангуй, энэрэнгүй бодь сэтгэлтэн, сайн сайхны цог жавхаа эрийн шинж тэгш, гоо үзэсгэлэн бүрдсэн, төрийн түвшин нуруутай хүн болно” гэж зурхайлжээ.

Энэ сударт өгүүлсэн баримтаас үзэхэд Сайн ноён хан Намнансүрэн нь тэр үеийн Сайн ноёны хүрээ буюу одоогийн Уянга сумын төвд Төгс-Очир ноёных өргөөлсөн байхад төрсөн нь тодорхой байна. Мөн Уянгачууд дээр үеэсээ Цоохор дэнжийн урд үзүүрийн дэвсэг дээр байх хонин чинээ цагаан чулууг “Ноёны минь хүй дарсан чулуу” гээд хүндэтгэл үзүүлсээр ирсэн билээ. Энэ мэт тодорхой баримт байхад “Сайн ноён хан Т.Намнансүрэн энд төрсөн” гэсэн гэрэлт хөшөөг Өшгөгийн нурууны зүүн өвөрт босгосон нь томоохон эндүүрэл болсон юм. Уул газрыг тогтоосон нэр хэмээсэн эрдэмтэд олон түмнээс уучлалт гухайд буруудах зүйл байхгүй. Түүх түүхийрүүлсний гэм хойч үедээ халтай гэдгийг мартаж болохгүй.

 

2.ЕРӨНХИЙ САЙД САЙН НОЁН ХАН НАМНАНСҮРЭНГ ЗУУРДААР ЕГҮҮТГЭСНИЙ ШАЛТГААН ЮУ ВЭ

 

Монгол улсын анхны ерөнхий сайд Сайн ноён хан Намнансүрэн 41 насандаа учир битүүлгээр амь насаа алдсан явдал Монголчуудыг бүү хэл хөрш зэргэлдээ орнуудыг ч сэрхийлтгэсэн эмгэнэлт явдал болсон юм. Түүний амь насыг ямар учир шалтгааны улмаас хэний явуулгаар хэн бүрэлгэсэн бэ гэдэг нь өнөө хүртэл бүрхэг явж ирлээ.

Түүхч эрдэмтэн З.Лонжид “Сайн ноён хан Намнансүрэнгийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хуралд оруулсан илтгэлдээ “…Олны ам дамжсан яриагаар бол Т.Намнансүрэн ер бусаар өөд болсон бололтой. Гэвч түүнийг шууд нотлох баримт байхгүй. Гэсэн хэдий ч манай зарим судлаач эрдэмтэд тухайлбал: Ц.Пунцагноров “1919 онд… Намнансүрэн хорлогдон алагджээ” гэж 1955 онд хэвлүүлсэн “Монголын автономит үеийн түүх” номынхоо 104 дэх талд бичсэн байдаг.

Үүнээс арай өмнөхөн 1952 онд зохиолч Б.Ринчин “Үүрийн туяа” түүхэн романдаа “Да лам Г.Цэрэнчимэд Сайн ноён ханы хийсэн хэлэлцээнд дургүйцэж тушаалаас нь огцруулах тухай Богд хаанд айлтгах гэж байж л дээ. Гэтэл Богд Да лам Г.Цэрэнчимэдийг Урианхайн харуулд Гончигдамбатай цуг явуулав /335 дахь талд/ гэж бичсэн байх ба уул номын 356 дахь талд “Хүрээ тойрсон хүрднээс Алаг мянган нүдэт сахиусан Сайн ноён хан Намнансүрэнг хорлосон Сэрээнэн отчийг гэсгээн соёрх, хятадын дарлалаас биднийг авран өршөө, У ма ни бадь ми хум” гэх зэргээр бичсэн үсэг үзэгдэх боллоо гэж өгүүлээд энэ бол үнэн зүйл хэмээн тэмдэглэжээ” гэж сонирхолтой баримтыг өгүүлсэн билээ.

Мөн Сайн ноён хан Намнансүрэнгийн амьдрал үйл хэргийг нэлээд судалж, бичиж тэмдэглэж ном бүтээлдээ тусгаж байсан А.Дашням агсан “Халхын сайн ноён хан Намнансүрэн” /1990 он/ номынхоо 34 дэх талд “…Намнансүрэнгийн амь биеийг бусниулан бүрэлгээд Ерөнхий сайд болох санаа Бадамдоржид байж, нэгэн мянга есөн зуун арван наймдугаар оны өвөл бие сувилах чөлөөгөөр орон нутагтаа очоод байсан Сайн ноён ханыг Богдын зарлигаар яаралтай дуудуулж Нийслэл хүрээнд ирүүлсэн байна.

Түүний дараа Намнансүрэн ноёны ойр орчинд шадарлаж байсан зуйгар зусарган зант төвд Ринчин гэгчийг талдаа татан, Сайн ноён ханыг тандан туршуулж энд тэнд явсан, үүнтэй түүнтэй ингэж тэнгэж ярилцсан гэх мэтийн худал үнэн хов жив зөөлгөж байсан төдийгүй, …бие лагшин нэн чилүүр ахуйд бодийг нь хөтлөх нэгэн бор үрлийг Богдын отчоор дамжуулан Бадамждорж, төвд Ринчин хоёр хоорондоо үгсэн хуйвалдаж өгснийг Намнансүрэн хар санасангүй харин ч амь биеийг аюулт өвчнөөс ангижруулан салгах үрэл биз хэмээн хэрэглэснээр хорлогдож, Бадамдорж ч санасандаа хүрч ерхөнхий сайд болсон…” хэмээн өгүүлэн бичжээ.

Эдгээр баримтуудаас үзэхэд Ерөнхий сайд Сайн ноён хан Намнансүрэнгийн амь насыг хөнөөх бусармаг үйлдэл Богд ханы ордны орчинд, Богд хаант Монгол улсын төр засгийн шадар хүмүүс хуйвалдан тун нарийн бэлтгэн хийжээ гэх үндэс байна. Энэ үед Богд эзний бие ойр ойрхон чилээрхэж, нүдний нь хараа муудаж байсан зэргээс улбаалан дараагийн хаан хэн болох вэ гэсэн асуудал сэмхэн тавигдаж байсан бөгөөд Хаан болох хамгийн өндөр магадлалтай хүн Сайн ноён хан Намнансүрэн байв.

Гэвч түүний шадарлаж явсан Чин ван Ханддорж, Түшээт хан Чагдаржав, Да лам Цэрэнчимэд нар мөн л зуурдаар амь насаа алдсан байсан учир Намнансүрэн тухайн үедээ улс төрийн асуудал шийдвэрлэхэд ихээхэн ганцаардаж байжээ. Дээр нь Богдын ордны орчинд лам нарын эрх мэдэл ихээхэн нэмэгдэж ил далдын явуулга ихсэж, Бадамдорж мэтийн хорсол занал ихтэй сайд түшмэдүүд нэр төр, суудлын төлөө өрсөлдөх нь их болжээ. Зарим сайд нар автономит эрхээсээ татгалзаж, хятадыг түших санааг сэдэж байв.

Монголд сууж байсан хуучин Хаант Оросын Засгийн газрын дипломат төлөөлөгч А.А.Орловоос Бээжинд сууж байсан элчин Н.А.Кудашевт 1919 оны 4-р сарын 12-нд илгээсэн захидалдаа “…Монголын зарим ноёд автономитыг устгах санаатай явдаг тухай яриа аль 1918 оны зунаас дуулдах болсон хийгээд ерөнхий сайд Сайн ноён хан Намнансүрэнгийн  нас барсан 1919 оны 2-р сараас энэ яриа улам газар авсан” хэмээн бичсэн нь Монголын улс төрийн дотоод зөрчлийг илэрхийлж байна. Хятадын талыг баримтлагч ноёд сайд нарын үзэл бодолд ихээхэн зөрчилдөх хүн нь Сайн ноён хан Намнансүрэн байсан нь тодорхой.

Түүнийг мөрөөсөө зайлуулах аргын хамгийн  нарийн бэлтгэгдсэн нь амь насыг нь сэдэл авахуулахгүйгээр бүрэлгэх явдал байжээ. Ихэнх түүхч, түүх судлаач нар Сайн ноён хан Намнансүрэнгийн амь  насыг бүрэлгэсэн хэргийг санаачлагч нь биш юмаа гэхэд онцгой рольтой оролцогсдын нэг нь шанзав Бадамдоржийг гэдэг. Бадамдорж нь улстөрийн зөрчилтэй үзэл бодлынхоо төлөө Намнансүрэнгээс хэд хэдэн удаа сүрхий зэм авсны улмаас цээжиндээ хорсол зуусан хүн байж. Нөгөө талаар тэр Богдын шавийн хүн бөгөөд Шанзавын яамыг толгойлж улмаар ерөнхий сайд болохыг ихээхэн эрмэлзэж явсан гэдэг.

Иймдээ тэр Сайн ноён хан Намнансүрэнг нас барсны дараа хятадын цэргийн эрхтнүүдтэй хуйвалдаж Монголын автономит төрийг унагаж, санасандаа хүрсэн юм. Энэ бүгдээс шүүн авч үзвэл Сайн ноён хан Намнансүрэнгийн үхэл Монголын автономит төрийн гадаадаас өдөөлттэй, дотоод зөрчилтэй холбоотой байжээ гэх үндэс байна. Харин гардан гүйцэтгэх ажлыг Богд эзний эмч Сэрээнэн оточ гүйцэтгэсэн байж мэдэх магадлалтай. Учир  нь  Намнансүрэн  ханыг бусдад хорлогдон  амь  насаа  алдсанаас  хойш  3 жилийн  дараа  Сэрээнэн  отчийг Д.Сүхбаатарын  амь  насыг  бүрэлгэсэн  хэрэгт  сэжиглэн  мөрдөн  байцаахад” Энэ   үйл  хэрэгт  оролцоогүй.

Харин Сайн  ноён Намнансүрэнгийн  амь насыг  бүрэлгэхэд оролцсон “ хэмээн өчиг  өгсөн мэдээ  байдаг. Мөн Сайн ноён хан Намнансүрэн зуурдаар таалал төгссөний дараа Тогтох гүн, төвд Ринчин, Да лам Буянцогт нар зэрэг хэргэм нэмүүлж, албан тушаал ахисан гэдэг. Тэгэхээр тэдгээр хүмүүс Сайн ноён хан Намнансүрэнгийн амь насыг бүрэлгэх хуйвалдаанд ямар нэг хэмжээгээр гар бие оролцсон гэсэн хардалт олон түмний оюун санаанд  үлдсэн юм.

 

3. САЙН НОЁН ХАН НАМНАНСҮРЭНГ НАС БАРСНЫ ДАРААХЬ ХИЙРХЭЛ

 

Сайн ноён хан Намнансүрэнг зуурдаар эндсэнийг дуулсан Монгол хүн болгон тэр дундаа төрсөн нутаг хошууны хамжлагат ардууд ихээхэн цочирдож, ихээсэн эмгэнэн гашуудсан тухай бичигдсэн буюу ам дамжсан баримтууд бий. Богд хааны бие элч өдөр шөнөгүй довтолгон ирж Сайн ноёны хошууны тамгын газар “Намнансүрэн хан таалал төгсөв” хэмээн бэлбэсрэл илэрхийлэн мэдээлсэнд тамгын эрх баригч түшмэдүүд хуран чуулж уй гашуудлын ёслолыг тамга барьсан туслагч түшмэл Шийлэг, залан Ганжинцоо, бичээч Баяр нар ахлан гүйцэтгэхээр болжээ. Мөн ханы шарилыг нутаг хошуунд нь авчирч Сайн ноёны хүрээнд тусгай дуганд занданшуулан оршуулахаар шийдвэрлэсэн байна.

Дээрх нэр бүхий түшмэдүүд заан хавчиг Галсан, бойдаа сайхан Даргиа, Уудай хиа, Адъяа хиа зэрэг бие чац сайтай, бяр чадалтай 10 гаруй хүнийг бүрэлдэхүүндээ оруулан авч явсан байна. А.Дашням гуай “Халхын сайн ноён Намнансүрэн” номдоо /35-р талд/ “…Тэд арван хэдэн хиа дагалт, галч, хөтчийн хамт тэмээн хөсөгний харчин аяллаар явж Нийслэл хүрээнээ хүрэлцэн ирээд, Хан ноёны хатан Магсаржав ахайтанд бараалхан эмгэнэл хүргэж гашуудсанд ахайтан ийн хэлрүүн:

-Цагаан сарын шинэдээр Богд хааны баяр ёслолын , цаг хязгааргүй найр цайллаганд ноётон морилж очоод янз бүрийн нанчид зооглосон байдалтай тун их согтуу хөлчүү ирсэн юм.

…Богдын их отгоос эм тан залж хүртээсэн боловч огт засрал авсангүй. … Заяа буян мөхөс биднийг үлэмжийн их гашуу, бэрхшээл зовлон дайрлаа хэмээн огцорсон сувд эрдэнийн дусал унаган хайлав” гэж болсон явдлыг Баяр бичээч нарын өгүүлэн ярьснаар бичсэн байдаг. Шийлэг туслагч тэргүүнтэй дээрх баг хүмүүс ийнхүү ёс журмаа баримтлан бүхнийг гүйцэлдүүлж Сайн ноён ханы шарилыг морин дамнуургаар авч явсаар Сайн ноёны хүрээнд авчирчээ. Харин гэр өргөө бусад эдлэл хэрэгслийг тэмээн хөсгөөр авчирсан байна. Анх шийдвэрлэснээр тусгай дуганыг яаравчлан бариулж, хуруу зузаан зэсээр авсандай /сав/ бэлтгүүлсэн байжээ.

Өндөр мяндагтай лам нар ном уншиж, сан тавин ариулж элдэв эрдэнийн эм, бусад түрхлэг зэргийг хэрэглэн шарил занданших бүх нөхцлийг бүрдүүлэн хадаг, торгоор бүх эрхтэнг нь ороон ариулж мөнх ногоон навч шилмүүсээр хучин зэс савандаа битүүмжлэн, зассан дугандаа байрлуулж салах ёсыг нутаг хошуугаараа гүйцэтгэсэн аж. Энэ үеэс ноёны шарилын дуганыг нутгийн олон дээдлэн хүндэлж зул өргөж, гороо хийн буян үйлдэн хэдэн жилийн нүү үзжээ. Удалгүй ардын засгийн хувьсгалт он жилүүд ч эхэлжээ.

Үүнтэй зэрэгцээд шахам Ринчинсаш гүн агсны хамжлагууд сайн ноёны хүрээ буюу Онгийн хүрээг “Хүүрт хүрээ” гэж хочлон “бузар муухай юм үүрлэсэн газар” гэх мэтээр  цуурхал таарах болсон нь сүсэгтэн олны дургүйцлийг төрүүлж байв. Ринчинсаш гүн нь Намнансүрэн ханы эх тусгаар дүү боловч буруу үйлийнхээ төлөө цаазаар авагдсаныг хүмүүс мэднэ.  “Хүүрт хүрээ” гэсэн хийрхэл хувьсгалт засгийн үзэл сурталтай  нийлж “феодалын шарил хадгалдаг газар” хэмээн өргөжин гүнзгийрчээ. Энэ хийрхлийг анх өдөөсөн хүмүүс нь  гүн ноёны мэдэлд байсан, одоогоор “Сайн ноён хан Намнансүрэн энд төрсөн” гэсэн хөшөө пайлуур босгосон нутгийнхан байсан аж. Тэдний энэ шахалтыг орон нутгийн хувьсгалт байгууллага анхааран үзэж Сайн ноёны шарилыг 1927 онд Арслан магнайд оршуулсан байна.

Эндээс үзэхэд Намнансүрэн хан нь одоогоор тогтоогоод байгаа Өшгөгийн нурууны зүүн үзүүрийн өвөр Ёочамай, Чүүчамайн хормойд төрөөгүй гэх үндэс байна. Учир нь Сайн ноён хан Намнансүрэн үнэхээр тэр газар төрсөн бол Гүн ноёны нутгийн тэр үеийн хүмүүс ноёны алтан шарил оршсон газрыг “Хүүрт хүрээ”, “Феодалын шарил хадгалдаг хүрээ” зэргээр нэрлэж ясыг нь өндөлзүүлэхгүй байсан. Энэ хийрхлийн төгсгөл хаа хүрснийг мэдэхгүй. Ямартаа ч Сайн ноён хан Намнансүрэнгийн  түүхэн үйл хэргийн  мэдээ 1955 оноос ном хэвлэлд бичигдэж , 1990 оноос үнэн зөвөөр  үнэлэгдэж  эхэлсэн буюу.

Зохиолч Н.Даваадаш /МУСГЗ/

Н.Даваадаш

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

CRI Монгол радио3 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио3 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио3 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио3 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент4 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр4 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр4 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм4 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм4 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм4 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент4 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент4 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр4 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч4 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио4 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм4 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч4 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа