Бидэнтэй нэгд

Нийгэм

Бурхан халдуныг зорих эрчүүдийн цуваа тасрахгүй нь

Нийтэлсэн

-Бурхан халдун руу 100 мянган төгрөгөөр морь хөлслөөд гарч болно-

 

Хавар цагийн урь хэдийн орж, бар жилийн эхний өдрүүдэд төрийн тахилгат Бурхан халдун хайрханыг зорих хүмүүсийн цуваа тасрахгүй аж. Бурхан Халдун хайрхан Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын хойд хэсэгт байдаг боловч тийш очих зам Төв аймгийн Мөнгөнморьт сумаас цааш явдаг юм байна. Улаанбаатараас шөнө хагаслан хөдлөөд долоон цаг орчим яваад хайрханы бэлд хүрэв. Замд энхэл, донхол бартаа саад ихтэй учир туулах чадвар өндөртэй авто машинтай хүмүүс л тэнд очдог гэх яриаг өмнө нь сонсож байсан болохоор “тийм л байх даа” гэсэн бодол тээн очиж байгаа минь энэ ээ. Босго тэнгэрийн даваанд шөнийн дөрвөн цагт хүрэв.

Хэд хэдэн жийп хөлөглөсөн хүмүүс гал хөс болон сууж байна. Хээрийн цай хүртээд цаашаа явахаар зэхэж байгаа нь илт. Сар шинийн дараа найз нөхдөөрөө хайрханы оройгоос өглөөний ургах нарыг угтахаар ийнхүү зорих нь элбэг. Хавар, зун, намартаа шавар балчиг ихтэй тул ямар ч хүчит тенхик очиж чаддаггүй байна. Хайрхандаа сүсэглэх хамгийн боломжит цаг сар шинийн энэ өдрүүд байдаг гэж байлаа. Эртнээсээ Босго тэнгэрийн даваанаас цааш эмэгтэй хүн явж болохгүй хэмээх цээртэй тул эрчүүд хийморь лундаагаа даатгахаар аян замд гарцгаадаг. Хайрхандаа хүрч чадалгүй наана зогссон машинууд цөөнгүй харагдана. Хэрийн техник туулж хүрэмгүй замын бартаа саадыг туулан явсаар ямартай ч зорьсон газраа хүрч ирлээ.

Сүүлийн жилүүдэд Бурхан халдуныг зорих хүмүүсийг тоо эрс өссөн байна. Үүнийг батлах гэсэн мэт түүдгийн гал тойрсон залуус бөөн бөөнөөрөө дээл хувцасаа зэхэж, хайрханд гарах бэлтгэлээ базааж байлаа.

“Алив наад морь эмээллээдэх. Хэдэн морь авна гэсэн бэ” гэх адуучны дуу модон дунд цуурай татна. Адуучин залуутай хэдэн хором яриа хөөрөө дэлгэхэд “Шинийн 15-ны дотор хайрханд гарах гэсэн залуусын цуваа тасардаггүй. Зарим нь дээш гарахаас төвөгшөөдөг тул морь түрээслэн унаад явдаг. Өглөөний нар мандахын харахын тулд оройтож ирсэн хүмүүс морь унаж явдаг юм” гэж байлаа.

Нэг морь түрээслэн унахад 100 мянган төгрөг юм байна. Адуучин залуу 20 морьтой ирсэн гэнэ. Хүмүүс уралдаж аваад явдаг. Морьдоо өдөрт нэг удаа л хайрхан руу унуулдаг гэж байсан юм. Хүн бүү хэл адуу ч цуцам тэр өөд өдөрт хоёр удаа гаргах боломжгүй гэдгийг хэлж байлаа. Өдөрт ямартай ч хоёр сая төгрөгийн орлоготой ажиллаж байв. Дээшээ өгсөхөд замын бартаа их тул халтиргаатай замд морио хөтлөөд явахыг сануулан газар дээр нь бэлэн мөнгөөр тооцоо хийн цэрэг эмээл тохсон морьдоо заавал өөрөө эргүүлж авч ирэх ёстойг сануулан мордуулж байлаа.

Бид мандах нарыг харахаар зорьсон тул морьтой дээш өгсөхгүй бол хождох янзтай байсан тул долоон морь түрээсэлж аваад хөдөллөө. Үүрийн 06 цаг гээд модон дунд тас харанхуй угтан авлаа. Цааш явах бүрт хэдхэн хормын өмнө дуу шуу болж байсан хүмүүсийн дуу алсарч нам гүм ноёлно.

Морьд нь хаа очиж номхон тул гэрэл гарган модон дунд явахад үргэж бусгахгүй нь сайхан. Ер нь үргэж бусгах зай завсаргүй бартаа, асга, халтиргаатай замаар өгсөв. Хайрханы орой руу гарах олон зам байдаггүй аж. Гаргасан ганц хоёр жимээр явган, морьтой хүмүүс хоорондоо зөрж байлаа. “Дээшээ явж бүтэхгүй нь ээ, морь хэдээр унуулж байна” гэх залуус цөөнгүй таарч байв. Замдаа ядарсан залуус зам дээр халз хэвтээд өгөх аж. “Морьтой хүн ирж байна, холдоорой” гэж зарим нэг нь сануулахад дуртай дургүй өндийж өгөх аж.

Бид явсаар нэгэн овоонд гарч ирсэн нь  Дундын овоо байв. Тэнд гал түлэн суух эрчүүд 100 грамм татсан шиг тухалжээ. Сэгсүүргэн дээлний энгэр задгай залуус мөддөө хөдлөх шинж алга. Бодвол өглөөний ургах нарыг харахаар яарч яваа хүмүүс биш бололтой. Өгсүүр замд хамт явсан хүмүүс уван цуван Дундын овоон дээр цугларч цааш явдаг гэнэ. Бид цааш явлаа. Явлаа ч гэж дээ, байрнаасаа хөдөлж амжаагүй байтал эгц өөд морио хөтлөөд явахаас өөр аргагүй эгц зам угтсан юм. Өмнө минь явсан Доржоо ахын унаж явсан морь халтиргаатай замд сөхрөөд өгөв. Морь халтирч унахтай зэрэгцэн хүмүүс “Дөрөөнөөс хөлөө бушуу сулла” хэмээн орилж байлаа.

Араас нь дөхөж очихоор хөдөлсөн миний морь ч халтирч унаснаар цааш мориор явах ямар ч боломжгүй гэдгийг батлаад өглөө. Халтиргаа үүсэн мөстсөн нь явган хүн бүү хэл морь ч явахад хүндрэлтэй байдлыг бий болгожээ. Морьтойгоо зүтгүүлсээр байгаад дээр нь гарчихна гэсэн хөнгөн бодол тийнхүү эгц замын эхэн дээр морьтойгоо хамт “халтирч” байгаа нь тэр. Явганаар алхаад эхэлтэл даарч байсан бие дулаацах янзтай. Ер нь илүү таатай болж эхэлж ч байх шиг.

Дэлхийн их усны хагалбар Бурхан халдун хайрханд тийм ч амар оччихдоггүй юм байна гэх бодол төрж эхэллээ. Ийн бодож байхтай зэрэгцэн урд явсан танихгүй гурван залуу “Бүтэхгүй юм байна буцъя. Дундын овоондоо л очъё” хэмээн няцаж, хоорондоо ярилцах нь тодхон сонсогдоно. Хэсэг алхаж байгаад үүр тэмдэгрэх алдад амьсгаа дарахаар зогсохдоо хөтөлж яваа морио харвал уналга эдэлгээнд уйгагүй явсныг илтгэх мэт ихэд эцэнхий байхыг зэрэгцээ хөх мах нь чичирч байгааг хараад түүнийг унаж оргилд гарах дэврүүн бодол тэгсхийгээд намдав.

Бурхан халдун хайрхан руу өгсөх бүр модод намхан болж наран талын хэсэгтээ мөчиртэй, сүүдэр тал нь мөчиргүй байгааг ч олж харав. Зэргэлдээх уулсын оройд гарсан мэт бусад уулсын оройг тольдох хэмжээнд иржээ. Ийн цааш алхаж явтал замд таарсан хоёр залуу аян замын бартаа саадын тухай яриа өдөв.

“Чи тэгээд 100 мянган төгрөгөөр морь хөлсөлж авчихаад 100 мянган төгрөгөө хөтлөөд явж байна уу. Анх удаа гарч байгаа юм уу, даа. Морьтой гарсан ч хөтөлдөг, буухдаа ч хөтөлдөг юм даа” хэмээн маг маг инээн зогсоно.

Ийн цааш алхсаар хүний гараар зассан мэт тэгш өндөрлөгт гарч ирэв. Багануураас яваа гэх дөрвөн залуу “Одоо л жинхэнэ эгц өөд мацна шүү дээ. Модгүй газарт гарч ирсэн учраас даарна шүү. Уух юм байна уу” хэмээн өөр хоорондоо ярилцана. Тэдний хамт явагч нэг нь “Ганц шил юм л байна. Ус авахаа мартжээ” хэмээн хэлээд гаргаж иртэл урд өдрийнхөө уултад бие нь тавгүй байгаа нэг залуу нь шүүрэх нь халаг аваад хөнтөрч эхэллээ. Манай хэд ч гэсэн уулын хэц дээр гараад иржээ. Тэр хэдтэйгээ нийлж аваад ургах нарын уулын цаанаас өндийхөөс өмнө оргилд хүрэхээр ярилцлаа.

Тэгш хэц дээр мод үгүй тул үнэхээр жиндүүхэн аж. Хүйтэн салхи хацар нэвт исгэж, заам ярах мэт сэрчигнүүлнэ. Ямартай ч хүмүүсийн гаргасан жимд хөтлөгдөн, унах гэж хөсөлсөн морио хөтөлж явсаар оройд гарч ирэв. Хайрханы овоонд хүрч амжилгүй байтал хүмүүсийн уухай хадаж эхэллээ. Ургах нарыг угтан эрчүүд явж байгаа газар бүрнээ зогсож байгаад уухайлан, зарим нь наранд мөргөж байх шиг. Цааш хэдэн минут яваад овоонд гарч ирэв.

Засаад бэлдсэн мэт тэгш дэвцэг дээр дээл, лоовуузаас эхлээд куртка, хүрмээр өвч гоёсон олон эрчүүд овоонд гарсан үзэгдэнэ. Ёстой л найман настнаас наян настай буурал хүртэл харагдах. Дор бүрнээ хадаг, яндар, сүү, идээ, будаа өргөн нарыг ёсолж байна. Өөр зуураа хөөрөг солилцон хаврын мэнд эрнэ. Овоонд гарч ирснийх арц уугиулдаг том войпорт Отгонтэнгэр хайрханы ногоон арц уугиуллаа. Төрийн тахилгат хоёр хайрханыг уулзуулсан мэт өег сэтгэл төрнө. Хайрханы оройд хүйтэн салхинаас нөмөрлөх зүйл нэгээхэн ч үгүй тул эрчүүд дор бүрнээ дулаалж гарч ирсэн байлаа.

Ихэнх эрчүүд доод талын том овоонд хүндэтгэл үзүүлж байсан ч дээд талын том овоо буюу Чингисийн овоонд маш олон хүн гарчээ. Харин бид гарсангүй. Өмнө нь Бурхан халдун хайрханыг тайх Төрийн тахилгад экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой оролцож байхад хамба лам Д.Чойжамц тэр овоонд хүн гардаггүй гэдгийг сонсож байсан ахул цээр зөрчихийг хүссэнгүй. Хүмүүс ч үүнийг төдийлөн мэддэггүй бололтой.

Нар мандахтай зэрэгцэн ирсэн залуус даарч эхэлсэн тул төд удалгүй уван цувсаар цөөхүүлээ ч үлдэв. Байгаль дэлхийдээ шингэн үлдэнэ гэж бодоод арвай буудай авч гарснаа өргөлөө. Мөнгөн оройт хайрханы зулай дээрээс бүх зүйлийг алган дээрээ тавьсан мэт жигтэй сайхан харагдаж байсан юм. Наранд хэдэнтээ сунаж мөргөх залуус, хүйтэн жаварт даарсан ч даараагүй мэт гүрийх өлчир эрс дор бүрнээ сайн сайхныг бодож байгаадаа гэх бодол төрнө. Хамт олноороо гарсан залуус гар утсаараа зураг даруулж аваад бууцгааж байсан юм.

Бид ч удалгүй буух болов. Хэдэн жилийн өмнө хайрханы оройд архи, ул боов тэргүүтнийг эгнүүлэн өрдөг байсан бол энэ жил тийм зүйл бараг ажиглагдсангүй. Авч ирсэн идээ будаа, рашаанаа өргөөд бууцгааж байсан юм. Харин овоонд их хэмжээний сүү өргөснөөс мөстөж зузаарсан харагдана. Хаврын дулаан цаг ирэхээр хайлж урсан, сүрхий үнэр танар ордог гэдгийг хүмүүс мэддэг хэдий ч цагаан сүүгээ өргөхгүй бол болохгүй шүү дээ хэмээн өргөж байлаа. Нэг цаг орчим хайрханы оройд байж байгаад буцахаар боллоо. Хүмүүсийн хөл бүр л их татарсан байв. Ганц хоёроороо, гурав дөрвөөрөө ирэх хүмүүсийн хөл тасрах янз алга. Морьдоо хэсэг амраасан тул мордож аваад хөдөллөө. Өнөө л уулын уруйд хүрч ирээд морьдоо хөтлөн алхлаа. Модтой хэсэг рүүгээ залгаж эхлээд өнөөх гайхал халтиргаатай зам залгана. Морь, хүн аль аль нь халтирч тэшиж харагдана.

Би ч мөн морьтой юутай ийтээгээ халтираад өглөө. Босож ирээд л морио хөтөлнө. Дээшээ зөрж мацах залуус овоо хүртэл хэр хол вэ хэмээн баримжаа асууж байна. Зарим нэг нь морио унахгүй хөтөлж яваа юм бол өгчихөөч, доор буугаад өгье гэсэн хүн ч дайралдав. Хашир туршлагатай ууланд явдаг хүмүүс гуталдаа уулын хадаас бэхэлжээ. Уулын хадаастай хүмүүс л замын мөс цасыг ажралгүй туулж, бусад нь унаж ойж буусаар уруудах аж.

Үнэндээ тэр бэрх замаар өөрийгөө яая гэж байгаа хүмүүст морь хөтлөөд явах үнэхээр тээртэй. Уулнаас буух олон салаа зам байхгүй тул мориныхоо жолоо, сулбуурыг хазааранд нь бэхлээд морио сулд нь орхилоо. Мөстсөн замаар дөрвөн туурайгаараа тэнцэн алдан явсаар удалгүй бараа тасарч би ч цааш алхлаа. Ийн явсаар Дундын овоонд ирэхэд уулнаас бууж буй залуус тамхи татан амарч байлаа. Хэдэн жилийн өмнө Дээд овоонд гарсан хүмүүс ёсыг бодож Дундын овоонд гардаг болсон гэж байлаа. Дээд овоонд ганц удаа л гарахад болно. Гол нь түүхэн дурсгалтай эцэг, өвгөдийн аравнай шингэсэн энэ газар ирж хонох нь л өөрөө эрч хүч өгдөг юм даа хэмээн ярьж байсан юм.

Зарим нь хайрханы оройгоос өглөөний ургах нарыг угтах нь эрчүүдийн хувьд тухайн жилийн сүлд хийморио даатгаж буй хэлбэр гэхчилэн хоорондоо ярилцан овоонд гарснаараа бахархана. Цааш явсаар буудалласан газраа хүрэв. Нэг үеэ бодоход манай залуус байгальд хог хаяхаа больсон нь тэндээс харагдана. Ёстой ганц ширхэг тамхины иш ч үлдээлгүй дор бүрнээ цэмцийлгэж аваад хөдөлж байсан юм.

Халуун сүүтэй цай оочин, аяга халуун шөл, чанасан мах хүртэж суухдаа орчноо гэрэл гэгээтэйд тухтай анзаарах завшаан тохиож байгаа нь тэр. Ёстой л Монголд явж болдог бүх машин тэнд цуглажээ.

Туулах чадвар өндөртэй машин л ийм бартаат замаар явна даа гэсэн бодолтой байсан ч монголчуудын өргөн хэрэглэдэг приус 20 маркийн машинаас эхлээд жийпнүүд хүртэл үргэлжилж байх аж. Хүмүүсийн анхааралд хамгийн содон туссан нь мэдээж энэ бартаат замыг яаж туулж ирсэн бол хэмээн приусыг сонжих нь их байлаа. Ёстой л Монголын хаана ч хүрдэг гэдэг үнэн бололтой. Зарим хүмүүс нь бартаа ихтэй хэмээн оросын фургон, ГАЗ 66 машинаар ч ирсэн байна. Тэр машинуудын наахан талд суллаж тавиад явуулсан бор морь минь ажлаа гүйцэтгэсэн гэсэн шиг ижил сүрэгтээ ирэн өвс хазлан зогсоно.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

CRI Монгол радио3 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио3 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио3 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио3 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент4 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр4 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр4 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм4 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм4 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм4 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент4 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент4 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр4 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч4 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио4 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм4 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч4 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа