CRI Монгол радио

Америк бол Тайваний хоолойн энх тайван тогтвортой байдлыг эвдэгч мөн

Нийтэлсэн

7-нд, Америкийн тал Хятад улсын Тайваний бүс нутагт “Патриот пуужингийн инженерийн үйлчилгээ” болон “Дайны талбарт тандалт хийх төсөл” зэрэг 100 сая ам.долларын өртөг бүхий зэр зэвсэг нийлүүлэх шийдвэр гаргажээ. АНУ-ын тус ээлжийн засгийн газар тушаалд орсноос хойш Тайваньд хоёрдогч удаагаа зэвсэг нийлүүлэхээр буй нь энэ юм. “Тайванийг тусгаар тогтнуулах”-ыг дэмжихгүй гэсэн улс төрийн амлалтаасаа Вашингтон дахинтаа няцаж, “Тайваний асуудал”-ыг ашиглан Хятад улсын дотоод засаглалд удаа дараа гар дүрж байна. Энэ муухай үйлдэл нь Америкийн тал бол Тайваний хоолойн энх тайван тогтвортой байдлын хамгийн том бусниулагч мөн гэдгийг бүрэн харууллаа.

Тайваний асуудал бол Хятад, Америкийн харилцааны хамгийн чухал, хамгийн эмзэг асуудал юм, үүнийг Вашингтон тодорхой мэдэхгүй гэж үгүй. АНУ-ын тус ээлжийн засгийн газар тушаалд орсноосоо нааш, нэг Хятад улсын бодлого баримтлахаар хичээнэ, “Тайванийг тусгаар тогтнуулах”-ыг дэмжихгүй, Тайваний хоолойн бүс нутаг энх тайван тогтвортой байдлыг хадгалахыг хүсэж байна хэмээн олон удаа амалсаар байгаа хэдий ч Америкийн тал энэ байр сууриа хэрэгжүүлээгүй байгааг бодит үнэн гэрчилж байна.

Цэргийн хөлөг онгоцоо илгээн Тайваний хоолойгоор өнгөрүүлснээс авахуулаад Тайваньд зэр зэвсэг нийлүүлж буй зэрэг үйлдэл нь Америкийн талын хэлэх нь нэг янз, хийх нь өөр нэг янз хуурамч дүр хийгээд “Тайваний асуудлаар Хятад улсыг хязгаарлах” гэсэн жинхэнэ оролдлогоо дахинтаа бултайлгалаа. Нэг Хятадын зарчмыг мушгин гуйвуулж, “Тайванийг тусгаар тогтнуулах” хагалан бутаргах хүчнийг өөгшүүлэхийг оролдож байгаа АНУ-ын аюултай үйлдэл бол Тайванийг туйлын аюултай байдалд оруулах төдийгүй АНУ-ыг ч даахын аргагүй үр дагаварт хүргэх болно гэж зарим шинжээчид үзэж байна.

Хятад улс заавал нэгдэх болно, нэгдэх нь ч зайлшгүй юм. Энэ бол хэн хүн, ямарваа хүчин тосож хориглохын аргагүй түүхийн үйл явц юм. Америкийн тал заавал Нэг Хятад улсын зарчмыг журамлан сахиж, Тайваньд цэргийн зэр зэвсэг нийлүүлэх төлөвлөгөөгөө нэн даруй цуцалж, Тайваньд зэр зэвсэг нийлүүлэх болон Америк Тайваний цэргийн харилцааг зогсоож, “Тайванийг тусгаар тогтнуулах” хагалан бутаргах хүчнийг ашиглан Хятад улсын ашиг тусыг хохироохоо болих хэрэгтэй. Эс тэгвэл Хятадын тал зөв зүйтэй, хатуу арга хэмжээ авч, улс орныхоо бүрэн эрх, аюулгүй байдлын ашиг тусаа гуйвшгүй хамгаалах нь гарцаагүй юм.

Уртнасан

Exit mobile version