CRI Монгол радио

“Бүс ба зам” санаачилга нь яагаад дэлхий нийтийн бүтээгдэхүүн болж чадав?

Нийтэлсэн

“Хятад улсын үйлдвэрлэсэн галт тэргийг ашиглалтад оруулснаас хойш Сент Мартин шугамын тээврийн зардал 40%-иар буурч, алдагдаад байсан үйлчлүүлэгчид дахин төмөр замын тээврийг сонгох болсон” хэмээн Аргентин ачааны жолооч Максимилиан Лухан хэлж байлаа. Саяхан Аргентины Ерөнхийлөгч Фернандезын Хятадад айлчлах үеэр Аргентин Хятад улстай “Бүс ба Зам”-ын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж, албан ёсоор “Бүс ба Зам”-ын том гэр бүлийн гишүүн нь болсон явдалд Лухан бүр ч их баяртай байв.

Аргентины ерөнхийлөгч Фернандес энэ удаад Хятадад айлчлахынхаа өмнөхөн, “Бүс ба зам” санаачилга нь Аргентин улс хөгжилд хүрэхэд тустай гэж илэрхийлсэн юм. Энэхүү санаачилгад албан ёсоор нэгдсэн нь Аргентин хөгжлийн хамтын ажиллагааны нөөц бололцоогоо үргэлжлэн ашиглаж, Хятад улстай ногоон хөгжил, дижитал эдийн засаг, цаашлаад Антарктидын хамтын ажиллагаа зэрэг шинэ салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд дэмжлэг болох болно гэж шинжээчид онцолжээ.

Харилцан зөвшилцөж, хамтаар бүтээн байгуулан, хамтдаа хуваалцах нь “Бүс ба зам” санаачилгын онцлог зүйл байгаа юм. Өнөөдөр энэ нь Хятад, Латин Америк хөгжлийн стратегиа холбохын завшаан боломжийг бүрдүүлж байна. Сүүлийн жилүүдэд Латин Америкийн орнууд эдийн засгийн шинэчлэл, аж үйлдвэрийн бүтцийн өөрчлөлтийн хурдаа түргэтгэж, “Бүс ба зам”-ын дэвшүүлсэн үйлдвэрлэлийн хүчин чадлын хамтын ажиллагаа, инновацийн хөгжилтэй холбосноор Латин Америкийн орнуудын өөрсдийн хөгжлийн төлөвлөгөөтэй нийцэж байна. Өнөөгийн байдлаар, Хятад, Латин Америк хоёр тал тээвэр, ложистик, эрчим хүч, харилцаа холбоо, сүлжээний дэд бүтцийн талаар “олон ургальч Торгоны зам”-ыг бүрдүүлж, бүс нутгийн хөгжлийн хамтын ажиллагаа тасралтгүй бэхжин хөгжиж байна.

Тууштай хамтын ажиллагаа бүх зүйлийг давж гардаг. Бразилийн Паранагуа боомтыг сэргээн босгосон, Колумбын амтат зууш ундаа нь Хятадын олон улсын импортын 4 дэх экспод анхаарлын төвд орсон, түүнчлэн Хятадын вакциныг Латин Америкийн орнууд тахалтай тэмцэхийн “цагаа олсон бороо” хэмээн зүйрлэсэн зэрэг олон жишээнээс харахад, өдөр ирэх тусмаа бэхжиж буй Хятад, Латин Америкийн хамтын ажиллагаа нь Латин Америкийн дэд бүтцийн байгуулалтыг ихээхэн сайжирсан төдийгүй тухайн орон нутагт ажлын байр бий болгож, эдийн засгийн хөгжлийг дэмжин, хөгжлийн баталгаа хангасан байна. Хятадын Гаалийн ерөнхий газрын нийтэлсэн тоо баримтаас үзвэл, 2021 онд Хятад, Латин Америкийн импорт экспортын нийт хэмжээ ойролцоогоор 451 тэрбум 591 сая ам.долларт хүрч, 2020 онтой харьцуулахад 41.1%-иар нэмэгджээ. Хятадын Гаалийн ерөнхий газрын бүртгэл дэх бүс нутгуудгийн тоо бүртгэлээс үзвэл, Латин Америкийн орнуудад хийсэн импорт, экспортын нийт хэмжээ хамгийн ихээр өсөн нэмэгдсэн байна.

Өнгөрсөн 8 жилийн хугацаанд, Хятад улс дэлхийн 150 гаруй улс орон, 32 олон улсын байгууллагатай “Бүс ба зам”-ын хүрээнд 200 гаруй хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурж, хоёр талын хамтын ажиллагааны 90 гаруй механизмыг байгуулжээ. Энэхүү санаачилгад нэгдсэн улс орон, бүс нутгийн тоо яагаад улам бүр нэмэгдэж байгаа вэ? гэвэл энэ нь Латин Америкийн орнуудыг оролцуулсан дэлхийн улс орнуудын нийтлэг хөгжлийн хэрэгцээ шаардлага, улс орнуудын ард түмний сайн сайхан амьдрах хүчтэй хүсэл эрмэлзлэлд нийцэж байгаа учраас дэлхий нийтийн үнэлгээ сайшаалыг хүлээсэн хамгийн алдартай нийтийн бүтээгдэхүүн болсонд байгаа юм.

Ренчинсоо

Exit mobile version