CRI Монгол радио

Гу Эйлин өвлийн олимпын тэмцээнд аваргалахад нь ихээхэн тус болсон хятадын уламжлалт анагаах ухаан

Нийтэлсэн

8-нд Бээжингийн өвлийн олимпын цанын фристайлын эмэгтэйн биг эйр буюу том орон зайны ангилалын тэмцээнд Гу Эйлин гайхалтай супер үзүүлбэр хийж аваргалсан юм. Энэ нь Хятадын эмэгтэйн цасны спортын тамирчдын тус удаагийн өвлийн олимпиос авсан анхны алтан медаль байлаа.

Цанын фристайлын тэмцээн бол нэгэн зүйлийн экстрим спорт бөгөөд эрсдэл ихтэй, нарийн ур чадвар шаарддаг юм. Хэрэв амжилтад хүрье гэвэл бусдаас давамгайлсан ур чадвартай байх, шаргуу хатуужилтайгаар бэлтгэл хийх, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хоол ундаагаа зохицуулахаас гадна бэртэл гэмтлээс хэрхэн зайлсхийх, бэртэл авсны дараа хэрхэн шинжлэх ухааны үндэслэлтэйгээр эрүүлжих зэрэг эмчилгээний баталгаажуулалт бол нэн ч зангилаа чухал юм. Гу Эйлин Хятад улсын цас мөсний спортын төрөлд түүхийг бүтээсэн амжилт гаргаж чадсаны ард талд Хятадын уламжлалт анагаах ухааны ортопедийн мэргэжилтнүүдийн хүч хөдөлмөр байснаас салшгүй холбоотой юм.

2019 онд Гу Эйлин нэгэн удаагийн бэлтгэл хийсний дараа нуруу нь тун таагүй санагдах болжээ. Түүний ээж нь Хэнань мужийн хятад уламжлалт анагаах ухааны эмнэлгийн ортопедийн эмчилгээний 2-р тасгийн дэд дарга, хятад анагаах ухааны эмч Дүн Лян Жиег урьж эмчлүүлжээ. Дүн Лян Жие эмч хятад уламжлалт анагаах ухааны яс гэмтлийг эмчлэх аргыг хэрэглэн Гу Эйлинд массаж эмчилгээ хийжээ. Энэ нь тамирчин Гу Эйлинд ихээхэн тус болж, “нурууны хэсэг ерөөс ийм тааламжтай байж үзээгүй, нурууны хэсгийг шинээр сольсон мэт боллоо” гэж ярьсан байдаг.

Хятадын уламжлалт анагаах ухааны аргаар яс гэмтлийг эмчлэх гэдэг нь даруй маш боловсронгуй аргаар, байрлалаасаа шилжсэн яс хугарлыг зөв оновчтойгоор уулын байранд нь оруулж, түүнчлэн зөөлөн эдийн гэмтлийг нь эмчлэх нэгэн зүйлийн эмчилгээ юм. Дүн эмч тухайн үед Гу Эйлинд бас зарим эрүүлжих зөвлөмжийг өгч байжээ. Тухайлбал, ердийн арга барилаас гадна хятад уламжлалт анагаах ухааны үшүгийн дасгалаар дамжин эмчилж, биеийн зохилцолтой байдал, хөдөлгөөний уялдаатай байдлыг сайжруулж болно гэж хэлж байжээ.

Дүн Лян Жие эмчийг Хятадын Үндэсний биеийн тамир спортын ерөнхий газраас 2022 оны өвлийн олимпын үндэсний багийн эмчээр залж, өвлийн олимпын үндэсний багийн бэлтгэлд эмчилгээний баталгаажуулалт хангасан байна. Тэмцээнд оролцох бэлтгэлийн шатанд тэрбээр тамирчдын хамтаар Япон, Шинэ Зеланд зэрэг олон газруудаар очиж, хятад уламжлалт анагаах ухааны яс гэмтлийн эмчилгээг спортын анагаах ухаан, спортын хоол тэжээлийн болон сэтгэл зүйн ухаан зэрэгтэй хослуулж, түүнчлэн багийн тамирчдад цаг тухайд нь оношилгоо хийх боломж бүрдүүлэхийн тулд Дүн Лян Жие эмч дасгалжуулагчийн заан жолоодлогоор цасанд гулгахыг ч сурсан байна.

Гу Эйлиний тэмцээндээ амжилттай оролцохыг нь баталгаажуулахын тулд бусад улам олон хүмүүс ч хувь нэмрээ оруулжээ. Сычуань мужийн ортопедийн эмнэлгийн анхлах эмч Жу Жянвэй бол Хятадын цанын фристайлын биг эйр буюу том орон зайны тэмцээн болон саадтай налуугаар уруудах төрөл тэмцээний багийн эмч юм. Өвлийн олимпын тэмцээнд оролцох бэлтгэлийн шатанд Гу Эйлиний биеийн онцлог байдалд нь чиглүүлэн Жу Жянвэй эмч Сычуань мужийн Жэн овогтын хятад уламжлалт анагаах ухааны яс бэртлийн эмчилгээний онцгой аргаар эмчилгээ хийж, бэртлээс сэргийлэх арга зөвлөмжийг өгч, Гу Эйлиний бэлтгэл болон бусад тэмцээний явцад бэртэл гэмтэл авах эрсдлийг бууруулж, Гу Эйлин хамгийн сайн байдлаар өвлийн олимпын тэмцээндээ оролцоход нь суурийг тавьж өгсөн байна.

Уртнасан

Exit mobile version