Боловсрол

БШУ-ы сайдад 400 гаруй захидал ирээд байна

Нийтэлсэн

Боловсролын салбар 2022 оныг “Ёс зүйн жил” болгон зарласантай холбогдуулан БШУ-ы сайдад и-мэйл илгээх аяныг хоёрдугаар сарын 1-нээс эхлэн 14 хоногийн хугацаанд өрнүүлж байна. захидал хүлээн авах хугацаа дуусахад дөрөв хоног үлджээ.

Захидлыг Enkh-Amgalan@edu.mn и-мэйл хаягаар явуулах ба хоёрдугаар сарын 14-ний өдөр цахим хаяг хаагдаж, захидал хүлээн авах боломжгүй болно.

Дунд сургуулийн сурагчид, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, политехник коллежид суралцагчид, Их, дээд сургуулийн оюутнууд, Бүх шатны боловсролын байгууллагын багш, ажилтан, Эцэг эх, асран хамгаалагчид и-мэйл бичиж боломжтой.

  • Сургуулийн орчин дахь үе тэнгийнхний дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалт
  • Багш, суралцагч, эцэг эхчүүдийн хоорондын үл ойлголцол, харилцааны бэрхшээл
  • Суралцах орчны аюулгүй байдал
  • Ёс зүйн зөрчлийг арилгасан сайн туршлага, шинэ санаачилга сэдвийн хүрээнд захидлаа илгээх ба захидал бичсэн хүний мэдээллийг нууцлах юм байна.

Захидлын шугамыг нээснээс хойш хоёрдугаар сарын 9-ний өдрийн байдлаар 400 гаруй захидал иржээ. Сурагч, оюутан, багш сурган хүмүүжүүлэгч, эцэг эхчүүд харилцааны тулгамдсан асуудал болж буй ёс зүй хэмээх сэдвийн хүрээнд энэ удаагийн захидлаа бичих ёстой. Захидлын шугамыг хаасны дараа дүн мэдээллийг нэгтгэн нийтэд зарлах юм байна.

БШУЯ-ныхан ирсэн захидлуудыг ялган ангилж, хамгийн олон давтагдсан асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээр бодлогын арга хэмжээ авахаар төлөвлөжээ.

Салбарын сайдад захидал бичих аяныг тодорхой сэдвүүдийн хүрээнд цаашид үргэлжлүүлэх замаар боловсролын салбарт тулгамдсан асуудлуудыг боловсролын үйлчилгээг хэрэглэгч, хүртэгчдийн дуу хоолойг сонсох замаар үе шаттайгаар шийдвэрлэх чиглэл барьж буй ажээ.

Exit mobile version