Бидэнтэй нэгд

Улсын их хурал

Д.Сарангэрэл: Ахмад настны асрамжийн газарт ажиллаж байгаа эмч нарт хөнгөлөлттэй эм бичих эрх нээж өгөх нь нэн чухал

Нийтэлсэн

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооноос Ахмад настны тухай, Нийгмийн халамжийн тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, ахмад настны асрамжийн газрын үйл ажиллагаатай танилцах үүрэг бүхий ажлын хэсгийг өнгөрсөн нэгдүгээр сард байгуулсан.

Ажлын хэсгийн гишүүд өчигдөр /2022.02.10/ Ватиканы төлөөлөгчийн газрын харьяа эмэгтэйчүүдийн ахмад настны “Тереза эх” асрамжийн төв, “Батгэрэлт-ирээдүй” ТББ-ын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асрамжийн төвийн үйл ажиллагаатай танилцаж, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэн ажиллав.

Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд байрлах Ватиканы төлөөлөгчийн газрын харьяа эмэгтэйчүүдийн ахмад настны асрамжийн төв нь 2011 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж буй. Тус асрамжийн төвд тухайн өдрийн байдлаар 21 ахмад настан байгаа аж. Жилдээ дунджаар 80 гаруй хүн асруулдаг байна. Түүнчлэн тус төвийнхөн гэртээ байгаа асаргаа сувилгаа хэрэгтэй 1,000 гаруй хүнд жил бүр хүмүүнлэгийн тусламж үзүүлдэг байна. Байрны хүрэлцээ, багтаамж бага байгаа, том байртай болчихвол олон хүнд тусламж үйлчилгээ үзүүлэх бүрэн боломжтой гэдгийг тус төвийн менежер ярьж байлаа.

Б.Урантуул: Эрүүл мэндийн болоод иргэдийг бичиг баримтжуулах зэрэг үйлчилгээ хүндрэлтэй байдаг
“Тереза эх” асрамжийн төвийн менежер Б.Урантуул “Манайх дэлхийн 134 оронд хүмүүнлэгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагын салбар. Ватиканы төлөөлөгчийн газраас анх Монгол Улсад урьж оруулж ирсэн. Бид Монгол Улсаас ямар нэгэн дэмжлэг тусламж авдаггүй.

Бидэнд санхүүжилт гэхээсээ хороо, дүүрэг, шат шатны эмнэлийн хамтын ажиллагаа, уялдаа холбоо маш чухал байна. Эрүүл мэндийн болоод иргэдийг бичиг баримтжуулах зэрэг үйлчилгээ хүндрэлтэй байдаг. Бичиг баримтгүй хүмүүс их ирдэг. Энэ хүмүүс эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах боломжгүй байдаг. Тиймээс хувийн эмнэлэгт очих шаардлага гардаг. Нэг иргэнийг бичиг баримтжуулах гээд гурван жил хөөцөлдөж байна” хэмээв.

УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Б.Жаргалмаа “Төрийн үйлчилгээг төрийн өмнөөс иргэдэд үзүүлж байгаа учраас төрөөс тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлэх ёстой. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх боломжийг нээж өгөх, иргэдийг бичиг баримтжуулах тухайд анхааран ажиллах шаардлагатай байна. Хууль хэдий хангалттай байгаа ч хэрэгжих шатандаа хангалтгүй байна гэж үзэж байна. Эрүүл мэнд, бүртгэл, нийгмийн даатгал зэрэг байгууллагуудын ажлын уялдаа холбоо хангалтгүй байна. Харж хандах хүнгүй, иргэний бүртгэлгүй иргэд ихээр ирдэг гэж байна. Цаашид эдгээр асуудлуудыг цэгцэлж, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар ажиллах болно” гэв.

Үүний дараа Сонгинохайрхан дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Батгэрэлт-ирээдүй” ТББ-ын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асрамжийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэ төвд 17-94 насны 58 хүн байдаг аж. Анх 2009 онд үйл ажиллагаагаа эхлүүлж ахмад настнуудад асрамжийн үйлчилгээ үзүүлж байгаад 2011 онд Хөдөлмөр, халамж үйлчилгээний газартай хамтран ажиллах гэрээ байгуулж, Батсүмбэр дэх улсын асрамжийн газраас 15 хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг авч асарснаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрөлжсөн асрамжийн үйлчилгээгээ эхлүүлсэн байна.

“Эмч сувилагч, асрагч нараа төрийн албаныхантай адилаар тэтгэвэрт гарахад буцалтгүй тусламж авдаг болгоход анхаармаар байна”
Тус газрын захирал Н.Роза “Манай асрамжийн газрын байр түрээсийнх. Өөрсдийн байртай болох үүднээс Сонгинохайрхан дүүрэг Тахилтад газар авч барилгын зураг төсөл гаргуулсан. Одоо барилгаа барихад олон улсын байгууллага, төсөл хөтөлбөрт хамрагдахаас гадна төрийн дэмжлэг хэрэгтэй болоод байна. Мөн хөнгөлөлттэй эм бичих эрх гаргуулах, эмч сувилагч, асрагч нараа төрийн албаныхантай адилаар тэтгэвэрт гарахад буцалтгүй тусламж авдаг болгох тал дээр анхаармаар байна” хэмээн тулгамдсан асуудлуудаа ярьж байв.

ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр “Дүүрэг бүрд нэг асрамжийн газар хэрэгтэй байна. Цаашдаа дүүрэг бүр асрамжийн төв байгуулаад түүнийгээ хувийн хэвшилд түншлэлээр шилжүүлээд явбал зөв гэж хардаг. Эмч нарын асуудал бол хамгийн тулгамдсан чухал асуудлуудын нэг. Асрамж, халамжийн үйлчилгээ үзүүлж байгаа газруудад төрөөс хувьсах зардал олгож байгаа боловч хүнд хүмүүстэй ажилладаг учраас ажиллаж сонирхолтой хүмүүс маш бага байдаг. Тиймээс нийгмийн асуудлыг нь шийдэж өгснөөр ажиллах хүч татах нэг хөшүүрэг. Үүнийг ажлын хэсэг ярилцаад гарц шийдэл олж болох асуудал гэж бодож байна” хэмээв.

Мөн Эрүүл мэндийн яамнаас тус асрамжийн газрын эмчид нь хөнгөлөлттэй эм бичих эрхийг үүсгэн өгч асуудлыг газар дээр нь шийдвэрлэлээ. Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй иргэд эмээ бичүүлэхийн тулд заавал харьяа хороо дүүрэг рүүгээ явах шаардлагагүй болж байгаа юм.

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл “Асрамжийн газруудад гол тулгамдаж буй асуудал нь байрны асуудал байна. Мөн өвчлөл ихтэй байдаг учраас энд ажиллаж байгаа эмч нарт хөнгөлөлттэй эм бичих эрхийг нээж өгөх нь нэн чухал. Түүнчлэн ажиллах нөхцөл хүнд учраас энд ажиллаж байгаа хүмүүст тодорхой хэмжээний дэмжлэг тусламж үзүүлдэг байх шаардлагатай. Эдгээр асуудлуудыг шийдэхийн тулд энэ ажлын хэсэг тодорхой шийдвэр, зөвлөмж гаргаад явна” гэлээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Улс төр19 цаг өмнө

Зөөвч-Овоогоос 9 хүртэл хувийн буюу дэлхийн хамгийн өндөр АМНАТ авахаар тохирсон

Нийгэм19 цаг өмнө

Цас орж, ихэнх нутгаар ХҮЙТЭРНЭ

Улс төр19 цаг өмнө

Монгол, Италийн парламентын бүлгүүд хамтын ажиллагааг шинэ агуулгаар эрчимжүүлэхээр санал солилцов

Дэлхий19 цаг өмнө

Трамп хогны машинтай уулзалтад иржээ

Дэлхий19 цаг өмнө

Албадан үргүй болгосон эмэгтэйчүүдэд нөхөн төлбөр олгохыг уриалжээ

Энтертайнмент19 цаг өмнө

G-Dragon хар тамхины хэргийн тухай анх удаа АМ НЭЭВ

Дэлхий19 цаг өмнө

Америкийн залуучуудын 77% нь цэргийн албанд тэнцэхгүй байна

Энтертайнмент19 цаг өмнө

100 буудалт даамын өсвөрийн ДАШТ-ээс 3 алтан медаль хүртлээ

Улс төр19 цаг өмнө

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж Итали-Монголын парламентын бүлгийн даргыг хүлээн авч уулзлаа

Улс төр2 өдөр өмнө

Байгалийн хий дамжуулах хоолой барих төслийн талаар хэлэлцэж байна

Эдийн засаг2 өдөр өмнө

Эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлттэй холбоотой статистик мэдээ цуглуулна

Дэлхий2 өдөр өмнө

Шинэ Казахстаныг байгуулах нь КАСЫМ-ЖОМАРТ ТОКАЕВЫН гол зорилго

Дэлхий2 өдөр өмнө

Хезболла шинэ удирдагчаа томилжээ

Улс төр2 өдөр өмнө

Гэр бүлийн тухай хуулийг боловсронгуй болгох ажлын хэсэг хуралдлаа

Энтертайнмент2 өдөр өмнө

Их мастер Б.Мөнгөнтуул ГРАНПРИ тэмцээнд өрсөлдөнө

Энтертайнмент3 жил өмнө

ХАЙРЫН ШҮЛЭГ | Хайраар жигүүрлэсэн зүрх хамгийн тунгалаг байдаг

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм11 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Нийгэм2 долоо хоног өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент5 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент5 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг5 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр5 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр5 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр5 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий5 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий5 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент6 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа

Дэлхий6 сар өмнө

Хүчтэй борооны улмаас Хятадад хурдны зам нурж, 24 хүн амиа алдав

Энтертайнмент6 сар өмнө

БНСУ “BTS” хэмээх нэртэй хиймэл дагуул хөөргөжээ