Бидэнтэй нэгд

Нийгэм

Б.Пүрэвсүрэн: Нүүрсээ коксжуулаад төмрийн хүдэртэй хольж, ган төмөр үйлдвэрлэх боломжтой

Нийтэлсэн

Канад улсын ”International Achievements Research Center” байгууллагаас “Шилдэг эрдэмтэн” олон улсын нээлттэй тэмцээн зохион байгуулсан юм. Тус тэмцээний “Инженер, технологи, химийн инженерчлэл” төрөлд манай улсын эрдэмтэн тэргүүлжээ. “Шилдэг эрдэмтэн” гэрчилгээгээ гардаад удаагүй байгаа академич Б.Пүрэвсүрэн өнгөрөгч оны арваннэгдүгээр сард Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цол хүртсэн билээ. Эрхэм хүндтэй эрдэмтэн Б.Пүрэвсүрэнг манай сонин Өглөөний зочин хоймортоо урьж ярилцлаа. Тэрбээр Хими, химийн технологийн хүрээлэнд 40 гаруй жил ажиллахын зэрэгцээ боловсролын салбарт 30 гаруй жил багшилж олон зуун шавь нарыг төрүүлсэн юм.


-Юуны өмнө олон улсын чанартай тэмцээнд амжилттай оролцож улс эх орныхоо нэрийг өндөрт өргөсөнд баяр хүргэе. Шинжлэх ухааны салбартай амьдралаа холбосон он жилүүдээ эргэн дурсвал?

-Баярлалаа. Манай улсад 1961 онд Шинжлэх ухааны академи байгуулагдахад анх химийн салбарын судалгааны ажил эхэлж Хими, физикийн хүрээлэн байгуулагдаж байсан. Өнгөрсөн онд манай хүрээлэнгийн 60 жилийн ой тохиолоо. Би Болгарь Софигийн Хими технологийн их сургууль, полимерийн хими технологийн чиглэлээр инженер химийн ангийг 1979 онд төгссөн. Улмаар 1987 онд тус сургуулийг химийн ухааны доктор цолыг дүүргэсэн. Үндсэндээ 40 гаруй жил химийн хүрээлэндээ хоёргүй сэтгэлээр зүтгэж иржээ. Миний хувьд нүүрс болон органик түүхий эдүүдийн дулааны боловсруулалтын чиглэлээр ажиллаж 17 нэгэн сэдэвт зохиол болон монограф, 219 эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлж, 15 патент ба шинэ бүтээлийн эрхийг хамгаалсан.

-Өөрийн судалсан мэдлэгээ залуу хойч үедээ зааж сургаж байгаа хүний хувьд таны шавь нараас Хими, хими технологийн салбарт амжилттай явж буй ямар эрдэмтэд байна вэ?

-Улаанбаатар их сургуульд 30-аад жил багшилж ирсэн. Химийн шинжлэх ухааны судалгааны чиглэлд олон зуун шавь нарыг бэлтгэн гаргажээ. Шавь нар маань гадаад, дотоодын олон сургуульд зэрэг хамгаалсан байна. Шавь нараасаа дурдвал Шинжлэх ухааны академийн эрдэмтэн, Нарийн бичгийн дарга академич Б.Авид гэж хүн байна. Манай лабораторид С.Батбилэг, А.Ариунаа гээд дурдвал олон доктортой. Бүгд салбартаа амжилттай сайн ажиллаж байна.

-Та Канад улсын ”International Achievements Research Center” байгууллагаас “Шилдэг эрдэмтэн” олон улсын нээлттэй тэмцээнний “Инженер, технологи, химийн инженерчлэл” төрөлд тэргүүлжээ. Таны 70 гаруй бүтээлээс эш татсан гэдэг. Энэ талаараа дэлгэрэнгүй яривал?

-Шинжлэх ухааны салбарт 40 гаруй жил ажиллахдаа нийтдээ 600 гаруй бүтээл хэвлүүлсэн байдаг юм. Түүнээс гадаадын нэр хүндтэй сэтгүүлүүд 70-аад өгүүлэл, мөн олон улсын эрдэм шинжилгээний хуралд 70 гаруй илтгэл тавьжээ. Дээрх бүтээлүүдээс гадаадын томоохон эрдэмтэд 800 удаа эш татаж оруулсан юм билээ. Тэр үзүүлэлтийг харгалзан үзэж дээрх шалгаруулалтыг хийдэг юм байна. Мөн түүнчлэн Шинжлэх ухааны байгууллага үүсэн байгуулагдсаны 100 жил, Хими, химийн технологийн хүрээлэнгийн 60 жилийн ойгоор өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Төр засаг маань үнэлж Шинжлэх ухааны гавьяат цолоор мялаалаа. Энэ бүх хүндлэлд гүнээ талархаж байгаагаа илэрхийлье.

-Та нүүрсний талаар маш олон жил судалгаа хийсэн хүн. Энэ салбарын чиг хандлагын талаар товч мэдээлэл өгөхгүй юү?

-Манай Нүүрсний хими-технологийн лаборатори анх 1988 онд биеэ дааж байгуулагдсанаас хойш нүүрс, занарын судалгаагаар ажиллаж байна. Манай лаборатори нь Монголд нүүрсний судалгаа, туршилт явуулдаг ганц лаборатори бөгөөд  хатуу түлшний хими технологийн шинж чанар тодорхойлдог, халууны задралын механизмыг судалж халуун тэсвэрлэх чанарыг тодорхойлдог, коксжуулах ба хагас коксжуулах, пиролизын ба халуун уусгалтын аргаар шингэрүүлэх туршилтуудыг хийдэг сүүлийн үед хийжүүлэх судалгааг тогтонги үет реакторын тусламжтайгаар явуулах нөхцлийг бүрдүүлэн ажиллаж эхлээд байна.

Ер нь нүүрсийг хийжүүлэх ба шингэрүүлэх зориулалттай орчин үеийн судалгааны багаж төхөөрөмжийн хангамж улсын төсвийн хөрөнгө оруулалтаас хамаардаг учраас дутагдалтай. Бид заримдаа нүүрсний дээжүүдээ бэлдэж аваад хамтарч ажилладаг гадаад орны судалгааны багаж төхөөрөмжүүд дээр зарим нарийвчилсан туршилтуудыг хийх тохиолдол нилээд байдаг.

-Дээрх судалгааны ажлыг хэрэгжүүлэхэд  технологи нь их үнэтэй гэж сонсч байсан юм байна?

-Тийм ээ. Тухайлбал, манай улс нүүрснээс гадаадад гаргах боломжгүй үнэ хямдтай  хүрэн нүүрсний арвин их нөөцтэй учраас хийжүүлэх болон шингэрүүлэх технологиор боловсруулж шатдаг хий, химийн бүтээгдэхүүнүүд, бензин шатахуун, тослох материал гарган авч хэрэгцээгээ хангах нь хойшлуулшгүй асуудал мөн. Гэвч Монголд химийн аж үйлдвэр хөгжөөгүй, төмөр замын харилцаа тааруу, гадаадын өндөр үнэтэй технологиудыг худалдаж авах хөрөнгө мөнгөний хомсдол, мэргэжлийн боловсон хүчний хангамж байхгүй гэх мэт олон шалтгаанаас болоод олон жилийн турш ярьж ирсэн боловч бодитой хийж бүтээсэн юмгүй өдий хүрлээ.

-Та нүүрсний полимер, нүүрсний хими технологийн чиглэлээр олон жил судалгаа явуулсан. Нийслэлд нүүрснээс үүдэлтэй агаарын бохирдлыг олон жил ярьж байна. Судлаач хүний хувьд энэ тал дээр ямар бодолтой явдаг вэ?

-Нарийн ярих юм бол сайжруулсан түлш түлэхээс өмнө чанар муутай хүрэн нүүрсийг түлдэг байхад агаарын бохирдол гамшгийн хэмжээнд байсан шүү дээ. Судлаач хүний хувьд сайжруулсан түлш бэлтгэн нийлүүлж байгаад сэтгэл өндөр байдаг. Нүүрсний баяжуулах үйлдвэрээс гарч буй нунтагийн дэгдэмхий бодисын гарц нь чанар муутай хүрэн нүүрснээс 50 хувьтай гардаг бол шахмал түлшнээс 22 хувьтай байна. Үүнээс харахад дэгдэмхий бодисын гарц хоёр дахин буурсан үзүүлэлттэй байна. Агаарын бохирдлыг үүсгэхэд нүүрснээс гадна 400 мянган машин техникийн хорт удаа маш их нөлөөлж буй гэдгийг онцлон хэлмээр байна.

-Сайжруулсан түлшний техник эдийн засгийн үзүүлэлтийг танай хүрээлэнгийн эрдэмтдээс хянаж шалгадаг уу?

-Тавантолгойн шахмал түлшний үйлдвэрээс өнгөрөгч онд сорьц авч шинжилж өгсөн. Стандарт хэмжээнд байна гэж гарсан. Жил бүр дээж өгч шинжлүүлж байх шаардлагатай.

-Монголд олборлож буй нүүрсний ордуудаас хамгийн сайн чанартай нүүрс нь хаа байдаг вэ. Нүүрсийг шахмал түлшээс өөр байдлаар хор багатай хэрэглэх арга бий юу?

-Хамгийн сайн нь чулуун нүүрс буюу коксжсон нүүрс юм. Тавантолгойн нүүрс бол дэгдэмхий бодис бага ялгардаг коксжсон нүүрс л дээ. Мөн Шарын гол, Налайхын чулуун нүүрсний дэгдэмхий бодисын гарц нь Багануур, Шивээ-Овоогийн нүүрснээс бага байдаг. Багануур, Шивээ-Овоогийн чанар муутай хүрэн нүүрсийг урьчилаад халууны боловсруулалтанд оруулах хэрэгтэй. Үйлдвэрийн аргаар халааж утаа униарыг нь ялгаж аваад хагас коксжуулдаг. Ингэж хагас коксжуулсан нүүрсийг барьцалдуулагчтай хольж шахаад хэрэглээнд нэвтрүүлэхэд утаагүй түлш болж байгаа юм. Халууны боловсруулалтанд оруулж чанарыг нь сайжруулахын хэрээр үнэ өртөг нь нэмэгдэнэ.

Тийм учраас өндөр өртөгтэй утаагүй түлшийг улсаас хөнгөлж иргэддээ хэрэглүүлэх үү гээд асуудал үүснэ л дээ. Үүнийг үйлдвэрлэлд нэвтрүүлээд утаанаасаа салах боломж бидэнд бүрэн бий. Таван толгойн нүүрс бол хагас коксжуулаагүй, угаах үйлдвэрээс гарсан бүтээгдэхүүн шүү дээ. Таван толгойн чанартай нүүрсийг хагас коксжуулах юм бол том том нүх сүвэрхэг бүхэл нүүрс гарах тул  жижиглээд түлж болно.

-Халууны боловсруулалт хийхэд үнэ өртөг өндөр гардаг гэлээ. Энэ талаар нүүрсний ордуудад санал тавьж үзсэн үү?

-Үзсэн. Халууны боловсруулалт хийхэд өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмж шаардлагатай болно. Үүн дээрээ гацчихдаг учраас хэрэгжиж чадахгүй яваад байгаа юм.

-Та нүүрсийг шингэрүүлэх арга технологийн талаар ярилаа. Үүнийгээ дэлгэрэнгүй яривал?

-Нүүрсийг хийжүүлэх, шингэрүүлэх гээд олон арга бий. Багануур, Шивээ-Овоо, Адуунчулуун тэргүүтэй ордын нүүрсийг шингэрүүлж бензин шатахуун гаргаж авах аргыг боловсруулсан. Энэ нь мөн л халууны боловсруулалтаар гаргаж авах технологитой болохоор мөн л өндөр зардалтай.  Бид хэд хэдэн мега төсөл хийсэн бөгөөд орд бүрийн нүүрснээс 500  мянган тонн бензин шатахуун гаргах юм. Энэ төслийг хэрэгжүүлж чадвал манай улс гаднаас бензин шатахуунаа дотоодоосоо нийлүүлэх боломжтой болно.

Энэ төслийн техник эдийн засгийн үндэслэлийг нь 2015 онд яаманд танилцуулж батлуулсан. Нүүрснээс бензин шатахуун гаргаж авна гэдэг нефтээс гаргаж авахаас хамаагүй үнэтэй.

Нэг хэсэг нефтийн бүтээгдэхүүний үнэ өсөж нэг баррель нь 140 ам.доллар хүрсэн шүү дээ. Тэр үед занараас бензин шатахуун гаргаж авах тухай маш хүчтэй яригдаж байсан боловч нэг баррель нефтийн үнэ нь унаад 25 ам.доллар хүрсэн. Техник эдийн засгийн үзүүлэлт нь батлагдаад, техник технологио сонгоод явж байтал нефтийн үнэ унасан учир занараас бензин шатахуун гаргах тухай ажил хойшлогдсон.

Дэлхийн зах зээл дээр нефтээс гаргаж авсан бензин шатахууны үнэ нэг баррель нь 80 орчим ам.доллар байх юм бол нүүрснээс бензин шатахуун гаргах асуудлыг ярьж болно. Хөрөнгө оруулагчид иймэрхүү байдлаар харзнаад байгаа юм. Олон улсын харилцаа, олон улсын нефт үйлдвэрлэгч орноос шалтгаалаад байгаа болохоос эрдэмтэд юм хийдэггүйдээ биш юм аа. Нүүрснээс бензин шатахуун гаргаж авах нь олон улсын эдийн засгийн байдлаас хамаарч байна. Манай улс хоёр сая орчим сая баррель шатахуун хэрэглэж буй орон шүү дээ, хэрэв энэ төсөл хэрэгжвэл манай улс дотоодоо шатахуунаар элбэг хангах боломжтой. Дэлхийн хоёрдугаар дайн эхлэхээс өмнө германчууд нүүрснээс бензин шатахуун үйлдвэрлээд эхэлчихсэн байсан. Үүнийг хэн ч мэдээгүй байдаг. Энэ үйлдвэрээ дайны дараа Өмнөд Африкт нүүлгээд шилжүүлчихсэн. Тэндээ сүүлийн 60 жил тасралтгүй ажиллаж байгаа шүү дээ. Энэ үйлдвэрлэл дэлхийд хэрэгжээд олон жил болж байна.

-Нүүрсний орд манай оронд элбэг. Энэ хэрээр хэрэгжүүлж чадвал улс орноо хөгжүүлэх, ядуурлаас гарах боломж их бий. Эрдэмтэн хүний хувьд таны санаа зовж явдаг зүйл юу байдаг вэ?

-Тийм. Нүүрсийг бензин шатахуунаас чухал зүйлд хэрэглэх өөр том боломж бий. Металлургийн коксын үйлдвэр байгуулах боломжтой. Нүүрснээс кокс гаргаж аваад төмрийн хүдэртэй хольж боловсруулаад ган төмрийн үйлдвэртэй болмоор байгаа юм. Энэ технологи дэлхий дахинд хэрэгжээд 200 жил болсон. Манайхан хадааснаас эхлээд барилгын арматураа өөрсдөө үйлдвэрлэвэл мөн ч хурдан хөгжинө дөө. Тавантолгойн нүүрсийг хэдэн мянган тонноор нь маш доогуур үнээр урагшаа зөөхийн оронд өөрсдөө дотооддоо боловсруулж хэрэглэх хэрэгтэй. Эрдэмтэн хүний хувьд ган төмрийн үйлдвэртэй болохоос өмнө хамаг сортой нүүрс нь гадаадад зөөж дуусаад хоосон нүх л үлдэх вий гэж маш их санаа зовдог.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

CRI Монгол радио2 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио2 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио2 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио2 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент3 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр3 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр3 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм3 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм3 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм3 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент3 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент3 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр3 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч3 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио3 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм3 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч3 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа