Бидэнтэй нэгд

Нийгэм

Дэлхийн банктай аялал жуулчлалын салбарт хамтран ажиллана

Нийтэлсэн

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдрэнэ Дэлхийн банкны Монгол дахь Суурин төлөөлөгч Андрей Михневтэй өчигдөр (2022.02.10) уулзалт хийлээ.

Уулзалтын бүрэлдэхүүнд БОАЖЯ-ны Уур амьсгалын өөрчлөлтийн газрын дарга Ш.Цэрэндулам, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Ариунтуяа нар байлцав.

Талууд уулзалтын үеэр уур амьсгалын өөрчлөлт, аялал жуулчлал, хамтын ажиллагааны асуудлаар голчлон санал солилцсон юм. БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ хэлсэн үгэндээ Дэлхийн банк Монгол Улсын Засгийн газартай  2021-2025 онд хамтран хэрэгжүүлэх Түншлэлийн стратегийн хүрээнд байгаль орчны асуудлууд болон аялал жуулчлалтай холбоотой олон зорилтууд туссан байгаад талархалтай байна гэдгээ онцлоод, “Байгалийн нөөцийн ашиглалт, орчны бохирдлыг багасгах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, түүнд дасан зохицох чиглэлээр шууд болон салбар дундын зохицуулалттай асуудлуудыг чухалчилж байна.

Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэх хүрээнд салбар дундын зохицуулалт, оролцоо ихтэй учраас уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлийн арга хэмжээнүүдийн хэрэгжилтийг хангах тогтвортой санхүүжилтийн шийдлийг БОАЖЯ сонирхож байна” гэлээ.

Мөн БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ “Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг хариуцан ажиллаж буй яамны хувьд салбар дундын зохицуулалт, бусад салбарын оролцоог нэмэгдүүлэх ажлуудыг түлхүү гүйцэтгэж ирсэн.

Цаашид ч хамтын ажиллагааг үргэлжлүүлэн олон нийтийн оролцоог дэмжиж ажиллах сонирхолтой байна” гэдгээ хэлээд хүүхэд залуучуудад чиглэсэн танин мэдэхүйн шинэлэг аргачлалтай арга хэмжээ зохион байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Дэлхийн банкны Суурин төлөөлөгч  Андрей Михнев уур амьсгалын өөрчлөлтөд чиглэсэн төсөл хөтөлбөрт дэмжлэг үзүүлэхээс гадна Монгол Улсад хэрэгжих боломжтой бүхий л төслийг дэмжиж ажиллахад бэлэн гэдгийг онцлоод, “Нэн ялангуяа хөдөлмөр, ажил эрхлэхтэй холбоотой төслүүдэд анхаарал хандуулж байна. Дэлхийн банк өнгөрсөн 30 жилийн хугацаанд Монгол Улстай нягт хамтран ажиллаж ирсэн. Энэ хамтын ажиллагааг үргэлжлүүлэх хүсэлтэй байна” гээд цаашид ямар салбарт илүү анхаарч, дэмжлэг үзүүлж болох тухай БОАЖ-ын сайдтай санал солилцлоо.

Уулзалтын үеэр Дэлхийн банкны аялал жуулчлалын аналитик судалгааны мэргэжилтэн АНУ-ын Вашингтон хотоос холбогдож, Монгол Улсын аялал жуулчлалын чиглэлээр хийгдсэн судалгааг танилцуулав. Уг судалгаанд Монгол Улс аялал жуулчлалын салбараа сүүлийн 20 жил хэрхэн хөгжүүлж ирсэн болон өнгөрсөн 10 жилийн хугацаанд энэ салбарт авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, цаашид аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хэрхэн анхаарах, яаж хөгжүүлэх боломжтой зэрэг бизнес загваруудыг олон улсын түвшинд болон Монгол орны өөрийн боломжинд тохируулан боловсруулжээ.

Танилцуулгын дараа Дэлхийн банкны Суурин төлөөлөгч Андрей Михнев энэхүү тайланг БОАЖЯ-тай хамтран олон нийтэд сурталчлах хүсэлтээ илэрхийлэв.

Түүний дараа БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ хэлсэн үгэндээ “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүсээд “Ойн салбараас эдийн засагт экосистемд оруулах хувь нэмэр, үйлчилгээ өндөр учраас байгальд түшиглэсэн шийдлүүдийг турших боломж өндөр.

Удахгүй үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх стратегийн зорилтууд, арга хэмжээний төлөвлөгөөнүүд эцэслэгдэн гарахаар БОАЖЯ-аас уламжлалт ёсоор түншлэгч талуудын зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулна. Дэлхийн банк яамдууд болон Улаанбаатар хоттой орчны бохирдлыг бууруудах чиглэлээр хамтран ажиллаж ирсэнд талархаж байна. Техник, технологийн шинэчлэлийн хурдацтай үед системчилсэн аргачлалуудыг ашиглан агаарын бохирдлыг бууруулахад анхаарч ажиллаж байна.

Иймээс энэ чиглэлийг үргэлжлүүлэн анхаарч үзнэ гэдэгт итгэлтэй байна” гээд Улаанбаатар хотоос гадна суурин газруудын орчны бохирдол, төвлөрлийн асуудлыг анхаарч, Эрдэнэт, Дархан зэрэг хоёрдогч дагуул хотуудын хот төлөвлөлт, эрчим хүчний үр ашигтай байдлыг сайжруулах, эрсдлийг бууруулах чиглэлээр дэмжлэг үзүүлж байгаад талархаж буйгаа хэллээ.

Мөн тэрбээр аялал жуулчлалын салбарын хөгжлийг тогтвортой дэд бүтэц болон өрсөлдөх чадварт суурилсан шинэлэг бүтээгдэхүүн бий болгох хүрээнд хамтран ажиллах олон боломжуудыг танилцуулж, аялал жуулчлалын салбар КОВИД-19 цар тахлын улмаас зогсонги байдалд хүрсэнг дурдаад, “Засгийн газраас эдийн засгаа богино хугацаанд сэргээх арга хэмжээнүүд авч эхлээд байна. Тэргүүлэх чиглэл аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх бодлогын хүрээнд агаарын тээврийн либералчлалыг хийж, Монгол Улсын ДНБ-нд эзлэх хувийг нэмэгдүүлэх, уул уурхайтай өрсөлдөхүйц түвшинд хөгжүүлэхээр ажиллаж байна. Энэ арга хэмжээнүүдийг Дэлхийн банкны стратегид тусгагдсан жижиг, дунд үйлдвэрлэгчид болон бусад ложистик бизнесийн орчныг дэмжих, хөгжүүлэх зорилгуудтай уялдуулах нь үр өгөөжийн хувьд өндөр хүлээлттэй байна” гэлээ.

Түүнчлэн “Монгол Улсын Засгийн газар аялал жуулчлал, эдийн засгийн бодлогоо зарлахаар төлөвлөж байна. Энэ хүрээнд БОАЖЯ энэ сар болон ирэх гуравдугаар сард Аялал жуулчлалын хэд хэдэн форум хийнэ. Тус форумд гадаад улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд нар болон Засгийн газрын бусад яамдын түвшинд хамтран ажилладаг олон улсын байгууллагууд оролцоно.

Энэ арга хэмжээнд оролцох албан ёсны урилгыг өөрийн биеэр хүргүүлж байна” гээд цаашид урт хугацаанд хамтран ажиллаж, бодит үр дүнд хүрэх өндөр хүлээлттэй байгаагаа илэрхийлснээр уулзалт өндөрлөв.

Нийгэм20 цаг өмнө

Дархан-Уул аймагт улаанбурхан өвчний зургаан тохиолдол бүртгэгджээ

Нийгэм20 цаг өмнө

Ерөө суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа

Эдийн засаг20 цаг өмнө

Б.Жавхлан: Ирэх жилийн эдийн засгийн тэлэлт, экспортын орлого энэ жилийнхээс буурахгүй

Энтертайнмент20 цаг өмнө

Монголын хоёр уулчин Эверестийн оргилд АМЖИЛТТАЙ гарлаа

Улс төр20 цаг өмнө

Ашигт малтмалын тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн хуралдана

Нийгэм20 цаг өмнө

Цэргийн урлагийн танхимыг шинэ технологитой хослуулна

Улс төр20 цаг өмнө

Х.Баттулга гишүүн чөлөө авч, 26 гишүүн гадаад томилолттой байжээ

Улс төр20 цаг өмнө

Б.Дэлгэрсайхан: Энэ төсөл нэг өдрийн өмнө ч гэсэн эхэлбэл бидэнд үнэ цэнтэй

Энтертайнмент5 өдөр өмнө

NBA-гийн аварга болж чадалгүй карьераа өндөрлүүлсэн 5 домогт сагсчин

Дэлхий5 өдөр өмнө

Луис Суаресийг цээжээрээ хамгаалсан Дэлхийн хамгийн ядуу Ерөнхийлөгч үгүй болжээ

Эдийн засаг5 өдөр өмнө

Б.Алимаа: Төгрөгийг 100 жилийн өмнө гүйлгээнд гаргасан нь тусгаар тогтнолын дайтай үнэ цэнтэй

Боловсрол5 өдөр өмнө

Ерөнхийлөгчийн ивээл дор 37 дахь удаагийн “Номын баяр” болно

CGTN мэдээ5 өдөр өмнө

“Таван салбарын нэгдэл”-ийн ерөнхий зураглал-Хятадын орчин үеийн шинэчлэлд хүрэх онолын болон практик тайлбарууд

CGTN мэдээ6 өдөр өмнө

Пэн Лиюан, Бразилийн Ерөнхийлөгчийн гэргий Розанжела нар Үндэсний урлагийн театрт зочиллоо

Улс төр6 өдөр өмнө

Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын 10 дугаар бага хурал болно

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр3 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 жил өмнө

НУУЦ МАТЕРИАЛУУД: АДМИНЕРАЛ

Энтертайнмент6 өдөр өмнө

Б.Мөнгөнзул өнөөдөр өмнөө бичигдэж буй ганц шатарчинтай тоглоно

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Гаут Гаутын гүйлт дахин шуугиан тарив

Улс төр1 сар өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент2 сар өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент2 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм3 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм4 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий4 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр5 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд5 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн