Covid-19

Ковидтой хүнтэй хамт амьдарч буй хүмүүс яагаад халдвар авдаггүйг тайлбарлажээ

Нийтэлсэн

ОХУ-ын халдварт өвчин судлаач эмч Галина Гольцман ковидтой хүнтэй хамт амьдарч буй зарим хүмүүс “омикрон” халдвар авахгүй байх боломжтой хэд хэдэн хүчин зүйлсийг нэрлэжээ.

Түүний хэлснээр, халдвар авахгүй байгаа хүмүүс өмнө нь шинж тэмдэггүй өвчилж, эсрэг биеттэй болсон байх талтай. Сүүлийн үед ийм тохиолдол түгээмэл ажиглагдаж байгаа аж.

Зарим хүмүүс генийн онцлогоос хамааран амьсгалын замын халдварт өвчин үүсгэгч вируст тэсвэртэй байдаг байна. Үүнээс гадна тухайн хүн өөрөө халдвар авсан ч халдвар тараагч биш байдаг тохиолдол ч мөн бий аж.

Халдвартай хүнтэй хамт амьдарч буй зарим хүмүүс халдвар авахгүй байх нь ердийн үзэгдэл гэнэ. Жишээ нь Европт тархаж байсан тахлын үед нэг гэр бүлийн найман хүн халдварын улмаас нас барж байхад нэг нь амьд үлдэж байсан түүх бий гэж Гольцман тайлбарлажээ.

Exit mobile version