Энтертайнмент
Дмитрий Песков: Камила чи орос охин, юунаас ч битгий ай
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины хэвлэлийн албаны дарга Дмитрий Песков уран гулгалтын тамирчин Камила Валиевагийн талаар байр сууриа илэрхийллээ. Ерөнхийлөгчийн төлөөлөгч тул бараг Путины байр суурь гэж үзэхэд болох юм.
Песков “Албан ёсны шийдвэр гараагүй байгаа тул бид ямар нэг зүйл яримааргүй байна. Гэхдээ бид Камила охиныгоо бүх талаар дэмжиж байгаагаа хэлнэ. Камилаг дэмжихийг уриалж байна. Камила охин минь чамд хэлэхэд битгий нуугд. Чи орос охин. Юунаас ч битгий ай, хаана ч бардам яв. Хамгийн гол нь бүгдийг нь ял. Кремль, өөрөөр хэлбэл Оросын Засгийн газар одоо янз бүрийн асуулт тавихгүй. Кремль албан ёсны хариу хүлээж байна. Манай спортын түшмэлүүд ажлаа хийж байгаа. Үл ойлголцлыг арилгана гэж итгэж байна” гэжээ.