Улс төр

Л.Энх-Амгалан: Гүтгэлгийн ард хэн сууж байгааг шалгуулж, тогтоолгоно

Нийтэлсэн

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланг хамаарал бүхий этгээдээр дамжуулж “Хөгжлийн банк”-аас зээл авсан гэх асуудал хөндөгдсөн билээ.

Тэгвэл эл асуудалд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өөрийн цахим хуудсаараа дамжуулж, тайлбар хийжээ.

Тэрбээр “Ардын …” бүхий пэйж хуудасны ард суугаа хүнд хэлэхэд Ардын үнэн гэдэг нэр чинь хүндэдсэн байна. Хоёрт, Нэр төр гэдэг хүн бүхний эрхэм зүйл учир гүтгэлгийн ард хэн сууж байгааг хуулийн байгууллагаар шалгуулж, тогтоолгоно. Гуравт, тодорхой болсон зээлдэгчдийн нэр дотор ойрын харааны шил таарахгүй байвал томруулдаг шилээр Л.Энх-Амгалан гэж хайхыг зөвлөе. Дөрөвт, М СИ ЭС групптэй холбох гэж байгаа бол Норовын Алтанхуягаас асуугаарай. Иргэдийнхээ өмнө итгэлтэй, айх айдасгүй, гөлөлзөхгүй, хараа дээгүүр цэх алхах гоё шүү дээ” гэжээ.

Exit mobile version