Бидэнтэй нэгд

Нийгэм

Төрийн өмчит компаниудад хийх бүтцийн өөрчлөлт тодорхойгүй байна

Нийтэлсэн

Засгийн газар энэ оны улсын төсвийн орлогыг бүрдүүлэхдээ гол анхаарах асуудлуудынхаа нэгэнд  Төрийн өмчийн компанийн шинэчлэл гэж тодорхойлсон. Түүнчлэн өчигдөр /2022.02.14/ Төрийн өмчийн бодлого зохицуулалтын дарга Б.Цэнгэл Монголын Хөрөнгийн биржид ажиллах үеэрээ “Төрийн өмчит компаниудын тодорхой хэсгийг олон нийтэд нээлттэй болгох замаар хувьцааг эдийн засгийн эргэлтэнд оруулах нь компанийн засаглал, ил тод байдал сайжрах, ашигт ажиллагаа нэмэгдэх зэрэг олон талын үр ашигтай” талаар дурдав.

Мөн тэрбээр Монгол Улсын Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд  “Төрийн өмчит компаниудын засаглал, үр ашгийг сайжруулах зорилгоор тэдгээрийг олон нийтэд нээлттэй компани болгох нь цаг үеэ олсон зайлшгүй асуудал юм. Үүний тулд төрийн өмчит компаниудыг олон нийтэд нээлттэй болох үйл явцыг Монголын Хөрөнгийн биржээр дамжуулан нээлттэй, ил тод, шударгаар хийх нь хамгийн оновчтой арга зам юм. Энэ үйл явц нь хөрөнгийн зах зээл төдийгүй улс орны эдийн засагт өндөр ач холбогдолтой байх болно гэв.

Түүнчлэн, төрийн өмчит компаниудыг олон нийтэд нээлттэй болгосноор тухайн улсын эдийн засагт өндөр үр ашиг өгсөн олон жишээ байгааг дурдахдаа БНХАУ-ын  “Chalco” компани (төр 36%, олон нийт 64%), “Air china” компани (төр 51.7%, олон нийт 48.3%), ОХУ-ын “Gazprom” компани (төр 50%, олон нийт 50%) зэрэг компаниудыг дурдлаа.

Төсвийн зорилтыг харахад, 40 их наядаар үнэлэгдэх хөрөнгөтэй  төрийн өмчит компаниудад бүтцийн өөрчлөлт хийх замаар, өгөөжийг нь өсгөж, төсөвт оруулах  орлогыг нь хоёр дахин нэмэгдүүлэхээр тусгаад буй.

Сангийн сайд Б.Жавхлан чуулганаар төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэх үеэр байр сууриа илэрхийлэхдээ “Энэ чиглэлд дорвитой өөрчлөлт хийх шаардлага байгаа учир төрийн өмчит компани нэг бүр дээр эрсдэлийн үнэлгээ хийж байгаа, үүнд үндэслэн гурван чиглэлээр бүтцийн өөрчлөлт хийнэ. Стратегийн ач холбогдолтой бол төрийн мэдэлд үлдэнэ, эдийн засаг, бизнесийн үр өгөөжийг нь нэмэгдүүлэх зорилгоор биржээр гаргаж болох бол энэ хэлбэрээр бүтцийн өөрчлөлт хийнэ. Төрийн өмчит байх шаардлагагүй гэж үзсэн тохиолдолд татан буулгана. Үүний зэрэгцээ төрийн өмчийн талаарх багц хуулийн төслийг өргөн мэдүүлэхээр төлөвлөж байгаа” гэж байсан юм.

Сануулахад, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжүүдийг өмчийн болон эдийн засгийн хувьд ашигтай байлгах үүднээс бүтцийн өөрчлөлт хийх шаардлагатай гэсэн байр суурийг Засгийн газраас өнгөрсөн гуравдугаар сард илэрхийлж байсан.

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас өнгөрсөн есдүгээр сард  ТӨК, ТӨҮГ-уудын засаглалыг сайжруулах талаар танилцуулга, мэдээллийг хийсэн билээ.

2019 оны эцсийн байдлаар төрийн болон орон нутгийн өмчит 339 компанийн нийт хөрөнгийн дүн 37 их наяд төгрөгт хүрч, 1.5 их наяд төгрөгийн ашигтай ажилласан байдаг. Тэгвэл энэ нийт ашгийн 1.1 их наяд нь Эрдэнэт үйлдвэрээс, 440 тэрбум төгрөг нь Эрдэнэс-Тавантолгой компаниас олсон ашгаас бүрдсэн.

Харин бусад компаниуд 230 гаруй тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан гэсэн тооцоолол бий. Тэгэхээр ашиг биш алдагдал дагуулж буй компаниудыг цаашид гурван чиглэлээр бүтцийн өөрчлөлт хийх нь зүйтэй гэсэн асуудал өнгөрсөн хавар засгийн хуралдаан дээр яригдаж байв.

Түүнчлэн Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас  өгсөн мэдээллээр, улсын хэмжээнд одоогийн байдлаар 106 ТӨҮГ, компаниудад 54 мянган ажилтан, албан хаагч ажиллаж байна. Тэдгээрийн 70 орчим хувь нь алдагдалтай ажиллаж байгаагийн дийлэнх нь эрчим хүчний салбар гэж байсан юм.

Гэхдээ 2022 оны төсөвт Төсвийн ерөнхийлөн захирагчдын  хэрэгжүүлэх хөтөлбөр, хөтөлбөрийн хүрэх үр дүнгийн чанарын болон тоо хэмжээний үзүүлэлтийн жагсаалтаас харахад дээр дурдсан бүтцийн өөрчлөлт зэргийн талаар нарийвчлан тусгаагүй байгаа юм.

Дашрамд дурдахад, Монгол Улсын төрийн өмчит үйлдвэрийн газрууд хувийн хэвшлийн илүү үр ашигтай хөрөнгө оруулалтыг шахан гаргаж байна гэж АНУ-ын Элчин сайдын яамнаас мэдэгдсэн.

Мэдээлэлд “Монгол Улс банк, санхүү, эрчим хүчний үйлдвэрлэл, уул уурхай, тээврийн салбарт төрийн өмчит үйлдвэрийн газруудтай. Сангийн яам нь Монгол Улсын Төрийн банк, Монголын хөрөнгийн биржийг удирддаг.  “Эрдэнэс Монгол” ТӨҮГ нь Засгийн газрын уул уурхайн ихэнх хөрөнгийг эзэмшдэг. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нь ашигт малтмалын бус болон санхүүгийн бус хөрөнгийг удирддаг. Гэхдээ Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нь төрийн өмчит үйлдвэрийн газруудын бүрэн жагсаалтыг гаргаж өгөөгүй” тухай  дурдсан байгаа юм.

Түүнчлэн хөрөнгө оруулагчдын санаа зовж буйгаар төрийн өмчит үйлдвэрийн газрууд нь хувийн хэвшлийн илүү үр ашигтай хөрөнгө оруулалтыг шахан гаргаж байна. Хөрөнгө оруулагчид төрийн өмчит үйлдвэрийн газруудтай өрсөлдөх боломжтой боловч зарим тохиолдолд ил тод, тунгалаг бус зохицуулалт нь өрсөлдөөнийг хязгаарладаг.

Гадаадын болон дотоодын хувийн хөрөнгө оруулагчдын ажигласнаар Засгийн газрын зохицуулагч байгууллагууд төрийн өмчит үйлдвэрийн газруудад байгаль орчны зөвшөөрөл олгох явцыг чирэгдэлгүй болгож өгөх зэргээр талтай ханддаг талаар дурдсан байгаа юм.

CRI Монгол радио3 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио3 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио3 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио3 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент4 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр4 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр4 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм4 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм4 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм4 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент4 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент4 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр4 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч4 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио4 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм4 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч4 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа