Бидэнтэй нэгд

Дэлхий

Украины асуудлаарх яриа хэлэлцээ ямар ч үр дүнд хүрсэнгүй

Нийтэлсэн

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден нар Украины асуудлаар нэг цаг гаруй утсаар ярьсан ч ямар ч үр дүнд хүрээгүй талаар олон улсын хэвлэл мэдээллийн агентлагууд онцолж байна.  Цагаан ордон Москва асуудлыг түрэмгийллээр шийдэх гэж оролдвол аюултай  тулгарах болно гэж мэдэгдсэн бол Кремль Украины мөргөлдөөнийг тойрсон АНУ-ын оролцоог буруутгаж байгаа юм.

Байден Путинд хандан “Хэрэв Орос Украинд халдвал АНУ  холбоотнууд болон түншүүдийнхээ хамтаар шийдэмгий хариу арга хэмжээ авч, ОХУ-д маш хурдан бөгөөд ноцтой аюул учруулах болно” гэжээ. Харин Путин  “Оросын тавьсан санал буюу НАТО-гийн өргөтгөл, Украинд довтолгооны хүчин байршуулах зэрэг асуудлаар ямар ч тодорхой хариулт өгөөгүй” гэж мэдэгдсэн байна.

Вашингтон болон түүний холбоотнууд Украины ойролцоо 100 мянган цэргээ байрлуулаад буй Оросын арми Киев рүү хэзээ ч дайрч магадгүй гэж анхааруулаад байгаа билээ. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентэй утсаар ярьсны өдрийн өглөө нь   Путин Францын Ерөнхийлөгч Эммануэль Макронтой мөн  утсаар ярьсан ч  хурцадмал байдлыг намжааж чадаагүй байна.

Макроны ажлын албанаас  “Хоёр тал яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн” гэж мэдэгджээ.  Аль Жазирагийн Вашингтон дахь сэтгүүлч Майк Ханна “Хоёр удирдагч ярилцсаар байгаа ч  мэдэгдэхүйц  бодит ахиц дэвшил гарсан шинж тэмдэг алга” хэмээсэн байна.

АНУ болон Израиль тэргүүтэй олон орон иргэдээ Украиныг аль хурдан орхиж гарахыг уриалаад байгаа юм. Түүнчлэн Их Британи, АНУ цэргийн зөвлөхүүдийнхээ ихэнхийг татсан бол Вашингтон Киев дэх дипломат ажилтнуудынхаа олонход нь тус бүс нутгийг  орхих тушаал өгчээ. Үүнээс гадна Голландын KLM агаарын тээврийн компани Украин руу хийх арилжааны нислэгээ түр зогсоож байгаагаа мэдэгдэв. Өнгөрсөн бямба гарагт ОХУ дипломат ажилтнуудаа Украинаас гаргасан нь дэлхийн улс орнуудыг ийнхүү ард иргэдээ гарахыг уриалахад хүргээд байгаа юм. Украин дахь гадаад иргэд тэр тусмаа барууныхан дүрвэх төлөвтэй байгаа нь Киевийг иргэддээ хандан тайван байх уриалга гаргахад хүргээд байна.

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский  “Ард түмний хамгийн том дайсан бол сандрал” гэж мэдэгджээ.  Өнгөрсөн баасан гарагт Вашингтон ОХУ Украин руу дайралт хийхэд хүрэлцэхүйц хангалттай хүчээ цуглуулсан гэж мэдэгдсэн. АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан “ОХУ цэргийн ажиллагаагаа  хэдийд ч эхэлж магадгүй, олимп дуусахаас өмнө ч эхлэх магадлалтай” хэмээсэн юм.

Харин  Украины удирдагчид ийм мэдэгдэл нь улс орны эдийн засаг, олон нийтийн сэтгэл зүйд муугаар нөлөөлж, бүх нийтийг хамарсан дайны  айдас бий болгож байна гэж мэдэгдсэн билээ. Гэвч улс даяар уур амьсгал түгшүүртэй хэвээр байгаа аж. Киев хотын захирагчийн алба урьдчилан сэргийлэх үүднээс нийслэлийн гурван сая гаруй оршин суугчийг яаралтай нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөө гаргаснаа мэдэгдсэн. Германы Канцлер Олаф Шольц даваа гарагт Киевт очсон бөгөөд удахгүй Путинд бараалхаж Украины асуудлаар ярилцахаар төлөвлөж байгаа аж. Орос улс барууны орнуудаас НАТО-гийн цэргийг Зүүн Европоос гаргаж, Украиныг НАТО-гийн гишүүнээр хүлээн зөвшөөрөхгүй байх шаардлага тавьж байгаа юм.

Харин  Вашингтон уг шаардлагыг эрс няцаасан. ОХУ нь өнгөрсөн бямба гарагаас Крымийн хойгт тэнгисийн цэргийн сургуулилалтыг эхлүүлсэний зэрэгцээ Беларусь улстай 10 хоногийн хугацаатай хамтарсан цэргийн сургуулилалтыг үргэлжлүүлж байна. ОХУ нь Крым хойгийг 2014 онд Украинаас буцаан авсан юм. Харин Беларусь нь Украины хойд хэсэгт оршдог. Эдгээр цэргийн сургуулилалт нь Украины нийслэл Киев рүү дайралт хийхэд Оросын цэргүүдэд илүү хялбар байршилд болж байгааг ажиглагчид анхааруулж буй. Мөн цэргийн сургуулилалтууд дууссан ч дараах байршлуудад байнгын цэрэг байршин үлдэнэ гэдгийг ОХУ-аас мэдэгдсэн.

УКРАИНЧУУД ЖАГСАВ

Оросын түрэмгийллийн эсрэг эв нэгдлийг харуулахаар олон мянган украинчууд өнгөрсөн бямба гарагт Киев хотод жагсчээ. “Сандрал ямар ч ашиггүй. Бид нэгдэж, тусгаар тогтнолын төлөө тэмцэх ёстой” гэж тэд үзэж байна. Жагсагчид “Дайн бол асуудлын шийдэл биш” гэсэн лоозон барьжээ.Түүнчлэн  Киевийн төв өргөн чөлөөгөөр жагсаж буй иргэд юунаас ч айхгүй, тайван байна гэдгээ мэдэгдэв. Тухайлбал, бага насны хоёр хүүхдээ дагуулан жагсаалд ирсэн иргэн Назар Новосельский “Бид айгаагүй гэдгээ харуулахын тулд энд ирлээ” гэжээ. Түүнчлэн уг жагсаалд ОХУ-ын дэмжлэгтэй салан тусгаарлагчидтай дайтаж явсан ахмад дайчид оролцсон байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Эдийн засаг1 өдөр өмнө

Дрон туршилтын бүс байгуулна

Улс төр1 өдөр өмнө

Ц.Туваан: Хил дамнасан төмөр зам тавьснаар нүүрсний экспорт 40 сая тонноор нэмэгдэнэ

Улс төр1 өдөр өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Нийгэм1 өдөр өмнө

ТҮК-ийн ажилчид 24 цагаар жижүүрлэн, цас цэвэрлэж байна

Улс төр1 өдөр өмнө

Г.Лувсанжамц: Нэг МВт-ын болон хүний нөөцийн зардлыг бууруулах боломжийг судлах хэрэгтэй

Улс төр1 өдөр өмнө

Т.Төрболд: Жагсагчдын шаардлагыг хуулийн дагуу судалж үзнэ

Эдийн засаг1 өдөр өмнө

Европын сэргээн босголт, хөгжлийн банк үүсгэн байгуулах хэлэлцээрээр хууль өргөн барилаа

Улс төр1 өдөр өмнө

Байгаль орчны салбарт 182.4 сая ам.долларын санхүүжилтэй 28 төсөл, хөтөлбөр хэрэгжиж байна

Нийгэм1 өдөр өмнө

Тусгаар тогтнолын талбайд шинэ оны баярын хөтөлбөр тогтмол зохион байгуулж байна

Улаанбаатар1 өдөр өмнө

Богд уулын нүхэн туннелийн тендерт “China Design Group Co Limited” ХХК шалгарчээ

Эдийн засаг2 өдөр өмнө

ОХУ-тай хамтран III ДЦС-ын өргөтгөлийн зураг төсвийг хийх хэлэлцээрийг өнөөдөр хэлэлцэнэ

Нийгэм2 өдөр өмнө

ЭХЭМҮТ-д сувилагч дутагдалтай байна

Улс төр2 өдөр өмнө

Хүний эрхийн төлөв байдлын 59 зөвлөмжийг Засгийн газар хэрэгжүүлэх алхам огт хийгээгүй

CRI Монгол радио2 өдөр өмнө

Иран, Орос ирэх оны нэгдүгээр сард иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээ байгуулж магадгүй

CRI Монгол радио2 өдөр өмнө

НҮБ: Израиль хүмүүнлэгийн тусламжийг хориглож, Газад “аюулгүй газар байхгүй”

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий11 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм3 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Улс төр1 өдөр өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд6 өдөр өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн

Нийгэм1 сар өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч1 сар өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм2 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент6 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент7 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент7 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг7 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр7 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр7 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр7 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий7 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий7 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий8 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав