Бидэнтэй нэгд

Улс төр

Зээл аваад төлөөгүй намын гишүүддээ хариуцлага тооцно

Нийтэлсэн

Улс төрд нөлөө бүхий хүмүүс эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглаж, ах дүү хамаатан садангаараа дамжуулж “Хөгжлийн банк”-аас их хэмжээний зээл авсан, тэрхүү зээлээ эргэн төлөөгүй гэх мэдээлэл олон нийтийн анхаарлын төвд байна. Тиймээс “Хөгжлийн банк”-наас авсан зээлээ төлөөгүй аж ахуйн нэгжүүдийг зээлээ төлөхийг шаардах зорилгоор зохион байгуулж байгаа “Өөрөөр нь төлүүлье” хэлэлцүүлэг энэ сарын 11-ний баасан гарагт болсон юм.

Энэ үеэр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат, ХҮН-ын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд болон Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нар ямар байр суурь илэрхийлснийг тоймлон хүргэж байна.

МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.АМАРБАЯСГАЛАН:

-Албан тушаал эрх мэдлээ ашиглан залилсан, дээрэмдсэн, зээл аваад төлөхгүй, асуудлыг хүндрүүлсэн намын гишүүддээ улс төрийн хариуцлага тооцно. Хариуцлага хүлээх байдлыг хэд хэдэн янзаар салгаж ойлгох ёстой. Ес суртахууны, хуулийн, улстөрийн хариуцлага гэх мэт олон шат дамжлага гарч ирдэг. Манай нам юуг зорьж байна вэ гэхээр улс төрийн хариуцлагыг хэд хэдэн түвшинд гаргаж ирнэ.

Хоёрхон хоногийн өмнө батлагдсан дүрмээрээ илтэд ёс зүйн зөрчил гаргасан улстөрч дараа дараагийн сонгуульд оролцох боломж хаагдана. Хоёрдугаарт, аливаа гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд улстөрийн намын гишүүнчлэлээс түдгэлзэнэ. Ингээд шүүхээр таслагдаад гэм буруутайд тооцогдох юм бол намын гишүүнчлэлээс гарна. Ингэснээр насан туршдаа улс төрийн үйл ажиллагаанд оролцох эрх нь хаагдана. Манай намын хувьд сумын ИТХ-д ч нэр дэвшихгүй. Нам дотроо улс төрийн албан тушаал хашихгүй.

УИХ дахь ан-ын бүлгийн дарга Д.ГАНБАТ:

-Хөгжлийн банкнаас зээл авсан хүмүүс бүгд эрх мэдэлтэй, цаанаа том хүнтэй. Хууль ёсны АН-ыг ажил хийлгэх боломжийг сүүлийн 3-4 жил ер олгохгүй байгаа. Хэрэв надтай холбоотой ямар нэгэн хэрэг яригдвал би шалгуулъя. УИХ-ын гишүүнээсээ өөрийн хүсэлтээр татгалзаад явахад бэлэн. Энэ соёлыг бий болгоё гэж бусад гишүүддээ уриалж байна. Мөнгө тараасан тухайд би хувийн мөнгөнөөсөө тараасан. Энэ жил ямар ч хууль зөрчөөгүй. Нөгөө талаас энэ жил сонгууль болохгүй. Би мөнгөнийхээ эх үүсвэрийг тайлбарлахад бэлэн.

УИХ-ын гишүүн Т.ДОРЖХАНД:

-Хоёр төрлийн хариуцлага байна. Нэг нь хуулийн хариуцлага. Нөгөө нь улс төрийн хариуцлага байна. Улс төрийн хариуцлагыг тогтоохгүй болохоор хулгайчид нь орж ирээд байна. Жирийн залуу УИХ руу орох гэхээр тэнд 76 хулгайч байна. Одоо би хулгайч болчихоод байна. Тэгэхээр ийшээ чинь хэн орох юм бэ. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга ирсэн байна. АН-ын бүлгийн дарга нь ирсэн байна. Би асуумаар байна, хэн хулгай хийсэн юм. Та нар л нийлж байгаад хулгай хийгээ биз дээ. Тэр хулгай хийсэн нөхдөд хар тамга дараач ээ. Дахиж битгий улс төрд хөл тавиулаач ээ. Энэ “Хөгжлийн банк”-аас хулгай хийсэн нөхөд ХҮН-д орно гэвэл би хүлээж авахгүй, нэр дэвшүүлэхгүй. Ийм зүйлийг улс төрийн намууд өөрсдөө эхлэх ёстой.

УИХ-ын гишүүн, Хөгжлийн банкыг шалгах Ажлын хэсгийн гишүүн Б.БАТ-ЭРДЭНЭ:

-Манай Ажлын хэсэг хоёр удаа хуралдсан. Ажлын дэд хэсгийг байгуулсан, 25 хүний бүрэлдэхүүнтэй. Удирдамж, чиглэлээ гаргачихсан. Өөрөөр хэлбэл, 13 зүйл заалт бүхий удирдамж, чиглэлээ гаргаад ажиллаж байна. Найдваргүй зээлд орсон зээлдэгчдийн өр, авлагыг барагдуулах ёстой. Төр, ард иргэдийг хохиролгүй болгох ёстой. Энэ үр дүнг нь гаргахын тулд хууль эрх зүйн орчныг нь сайжруулах хэрэгтэй, бид ажиллах ёстой. Ямар ч байсан таван хүний бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг ажиллаж байна.

Б.Баттөмөр гишүүнээр ахлуулж, Ц.Даваасүрэн, Б.Пүрэвдорж, С.Чинзориг болон миний бие багтсан. Эдгээр хүмүүсийг их үнэлж байна. “Оюутолгой”-н асуудлаас эхлүүлээд тууштай ажиллаж, үгээ хэлдэг гишүүд болохоор тууштай ажиллана гэж харж байна. Тодорхой үр дүнд хүрэх байх гэж итгэж байна. Ямар ч байсан тодорхой асуудлыг жагсаагаад гаргана. УИХ-ын даргын өгсөн захирамжаар бол хаврын чуулган эхлэхийн өмнө шалгалтынхаа дүнг гаргах ёстой.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.ЭНХ-АМГАЛАН:

-Өнөөгийн ярьж байгаа бүх асуудлыг бид тухайн үеийн шалгалтаар гаргаж ирсэн. Самурай бондын мөнгө дутуу орж ирсэн байсан. Үүнд тусгайлан аудитын дүгнэлт гаргуулах шаардлагатай гэж үзсэн ч харамсалтай нь энэ дүгнэлт гаргаагүй. Өнөөдөр ил болсон чанаргүй зээлүүдэд ЗГ, УИХ-ын тогтоолгүй гарсан байдаг. Тухайлбал, Хөтөлийн цемент шохойн өргөтгөл, Яармагийн орон сууцны хорооллын санхүүжилтийг Засгийн газрын тогтоолгүй олгож зөрчил гаргасан байсан.

Хөгжлийн банкны олгосон зээлүүд Монгол банкны зээлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй учир зээлийг зориулалтын бусаар ашиглах, бондын мөнгийг зүй бусаар зарцуулах, бондын хөрөнгийг мөнгө хүүлэх хэрэгсэл болгох цаашид банкны системийн зээлийн чанарт сөрөг нөлөө үзүүлэх нөхцлийг бий болгох нь гэж дүгнэсэн. Хэрэв Монгол банкны зээлийн мэдээллийн санд бүртгэж байсан өнөөдрийн нөхцөл байдал үүсэхгүй байсан.

Тухайн үед 1.5 тэрбум төгрөгийн Самурай бондыг Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар хотын банканд байршуулсан байсан. Тухайн үеийн хадгаламжийн хүү нь бусад банкны хадгаламжийн хүүнээс 2.5-3 функетээр бага айршуулсан байсан. Энэ мэт дүгнэлтийг бид шалгалтаар гаргаж тавьсан. Уг тайланг тухайн үед УИХ-аар хэлэлцхээр оруулсан боловч эрх барьж байсан АН авч хэлэлцээгүй учраас МАН-ын цөөнх гишүүд АТГ-т дүгнэлтээ өгч байсан. Ингээд 2016 онд манай нам олонх болоод дээрх ажлын хэсгийн дүгнэлтийг Ж.Эрдэнэбатын Засгийн газарт хүргүүлсэн. Үүний дараа одоогийн УИХ-ын гишүүн Б.Энхбаяраар ахлуулсан ажлын хэсгийг байгуулахад бидний хийсэн өмнөх шалгалттай адилхан дүгнэлтийг гаргаж байсан.

Т.ДАРХАН

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

CRI Монгол радио2 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио2 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио2 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио2 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент3 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр3 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр3 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм3 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм3 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм3 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент3 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент3 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр3 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч3 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио3 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм3 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч3 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа