Дэлхий
Дайны тухай худал мэдээ Украинд асар их хохирол учруулж байна
Украины “Слуга народа” намын Дээд рад дахь бүлгийн тэргүүн Давид Арахамия дайны талаар худал мэдээ түгээж байна гэж дэлхийн хэвлэлүүдийг буруутгаж, Украиныг тойрсон нөхцөл байдал хурцдаж байгаатай холбоотой сандралын улмаас тус улсын эдийн засаг ихээхэн хохирол амсаж байна гэж мэдэгджээ.
Түүний хэлснээр, хоёр, гурван долоо хоногийн дараа Украинд үүсээд буй сандрал арилна. Үүний дараа дэлхийн CNN, Bloomberg, WSJ зэрэг нэр бүхий хэвлэлүүд худал мэдээлэл тарааж эхэлснийг задлан шинжлэх шаардлагатай. Учир нь энэ нь гибрид дайны элементүүд юм гэж Давид Арахамия “1+1” сувагт өгсөн ярилцлагадаа онцолжээ.
Эл сандралын төлөө Украин сар бүр 2-3 тэрбум ам.доллар төлж байна. Боомтууд орчим явуулж буй цэргийн сургуулилтаас болж ихэнх экспортлогчид хойш сууж байна. Аль нэг улс элчин сайдын яамаа Львов хот руу нүүлгэх тухай мэдээ Украины эдийн засагт олон зуун сая ам.долларын алдагдал авчирч байна гэж Арахимия сануулж байна.