Дэлхий

Европын холбоо хиймэл дагуулын сүлжээ байгуулна

Нийтэлсэн

Европын Холбоо гишүүн орнуудынхаа харилцаа холбооны аюулгүй байдлыг хангах зорилгоор дэлхийн тойрог замд хиймэл дагуулын сүлжээ байгуулахаар төлөвлөж байна. Энэ төсөлд зориулж зургаан тэрбум евро зарцуулна.

Үүнээс 2.4 тэрбум еврог Европын комиссын төсвөөс гаргах бол үлдсэнийг нь ЕХ-ны гишүүн орнууд болон аж үйлдвэрийн томоохон газруудаас санхүүжүүлэхээр төлөвлөж байна.

Харилцаа холбооны хиймэл дагуулын сүлжээтэй болсноор ЕХ-ны гишүүн орнуудын кибер аюулгүй байдлыг хангах, Европ болон Африкт өргөн зурвасын интернетийн хүртээмжийг нэмэгдүүлэх боломжтой болно гэж үзэж байна.

Одоогоор энэ салбарын гол тоглогчоор Их Британийн “OneWeb”, АНУ-ын “SpaceX” компани тодроод байна. “OneWeb” дэлхийн тойрог замд 428 хиймэл дагуул одоогоор гаргаад байгаа бол “SpaceX” нийт 1942 “Starlink” хиймэл дагуул хөөргөөд байна.

Exit mobile version