Covid-19

Вирус төст биет дээр үндэслэн вакцин гаргаж авах судалгаа эхэлнэ

Нийтэлсэн

Гамалейн нэрэмжит төвийн захирал Александр Гинцбург вирус төст биет дээр үндэслэн ковидын эсрэг вакцин гаргаж авах судалгаа удахгүй эхлэх талаар мэдэгджээ.

Судалгааны ажил гурван долоо хоногийн дараа эхлэх аж.

ТАСС агентлагийн мэдээлснээр туршилтын үр дүн ирэх намар бэлэн болох юм байна.

Үүний өмнө “Инвитро-Сибир” компанийн клиник оношилгооны лабораторийн ерөнхий эмч Андрей Поздняков “Омикрон” хувилбар эсрэг бие үүсгэх нь хурдан байгаа талаар мэдээлсэн билээ.

Түүнчлэн ОХУ ковидын эсрэг хамрын вакцины эмнэлзүйн судалгааг эхлүүлсэн юм.

Exit mobile version