Энтертайнмент

Монголын Соёлын элчээр томилогдсон антропологич Давиде Беллаталла гэрчилгээгээ гардан авав

Нийтэлсэн

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон Бүгд Найрамдах Итали Улсын иргэн, антропологич, Монгол судлаач Давиде Беллаталлаг хүлээн авч уулзан, Монгол Улсын Соёлын элчийн гэрчилгээг гардуулан өгчээ.

Давиде Беллаталла нь 1992 оноос эхлэн антропологийн чиглэлээр Агийн Буриад, Баян-Өлгий аймгийн Урианхай ястны судалгаа хийж, олон сонирхолтой өгүүлэл, бүтээлүүд туурвиж, Монгол Улсыг олон улсад сурталчлан таниулахын зэрэгцээ Монголын Улаан Загалмай Нийгэмлэг болон бусад төрийн бус байгууллагатай хамтран 20 гаруй жил хүмүүнлэгийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн байна.

Тэрбээр Монгол ахуй, уламжлал, шашин шүтлэг, зан заншлыг харуулсан “Монголын буриадуудын бөө мөргөл”, “Цаатан”, “Үүл дагагчдын нутагт”, “Их аялал-Торгоны зам” зэрэг бүтээлийг туурвиж, олны хүртээл болгосон бөгөөд Монгол Улсын Соёлын элчээр томилогдон ажиллах хугацаандаа судалгааны ажлаа үргэлжлүүлэн, Монгол өв соёлыг олон улсад түгээн дэлгэрүүлэх, дэлхий дахинд идэвхтэй сурталчлан таниулахын төлөө бүхий л боломжоо дайчлан ажиллахаа илэрхийлжээ.

Exit mobile version