Шинэ төрлийн коронавирустэй тэмцэх асуудлаарх олон улсын мэргэжилтнүүдийн хоёр өдрийн уулзалт Швейцарын Женев хот дахь ДЭМБ-ын төв байранд өчигдөр /2020.02.11/ эхэлсэн билээ.
Энэ үеэр шинэ төрлийн коронавирус буюу цаашид Covid-19 гэж нэрлэх вирусийн эсрэг вакциныг гаргаж авахад ойролцоогоор 1,5 жил шаардлагатай гэж ДЭМБ-ын дарга Тедрос Адханом мэдэгдсэн байна. Түүнчлэн өдгөө 44,000 орчим хүнд халдварлаж, 1,100 орчим хүний амийг авч одсон Covid-19 вирусийн нийгэмд учруулах аюул заналыг нэгдүгээр зэрэглэлд хамаатуулах нь зүйтэй гэж үзжээ. Энэхүү халдварт өвчин нь ямар ч террорист халдлагаас илүү хор хөнөөл учруулж буйг Тедрос Адханом онцолсон байна.
Харин БНХАУ-ын Засгийн газрын ахлах зөвлөх, халдварт өвчин судлаач, 2003 оны SARS-ийн халдварын үеийн эмч нарын багийг ахлан ажиллаж байсан эрдэмтэн, 83 настай Жон Наньшань болон түүний багийнхны үзэж буйгаар уг халдварын оргил үе хоёрдугаар сард тохиох бол үүнээс цааш тархалт аажмаар буурч, дөрөвдүгээр сар гэхэд дэгдэлт хумигдах ажээ. Уг тооцоог Хятадын судлаачид математик тооцооллын аргаар гаргасан байна. Мөн халдварын тархалтыг зогсоох, хянах тал дээр орон нутгийн удирдлагууд тааруу ажиллаж байна гэж дүгнэжээ.
Эх сурвалж: REUTERS, JPOST