Бидэнтэй нэгд

Нийгэм

Архидалттай ДАЙН ЗАРЛАЯ

Нийтэлсэн

Архитай дайн зарлая, монголчуудаа. Гэмт хэрэг, хүчирхийлэл, өвчин зөвлон, үхэл хагацлын үндэс суурь нь “бор дарс” болчихоод байна. Ганцхан шөнийн дотор 223 хүн эрүүлжүүлэгджээ. Зөвхөн нийслэлийн хэмжээнд шүү. Энэ тоо бол цагдаагийн байгууллагад бүртгэгдэн эрүүлжүүлэгдсэн энэ сарын 15-16-нд шилжих шөнийн дүн мэдээ. Цагдаад бүртгэгдээгүй цаана нь хэчнээн олон тооны архидалт болсныг хэлэхэд бэрх.

Мэдээж архидалтын цаана төрөл бүрийн зөрчил, гэмт хэрэг явж байдаг. Үүнийг гэрчлэх хамгийн том баримт бол гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл юм. ЦЕГ-ын хоногийн мэдээлэлд дурдсанаар энэ сарын 15-ны өдөр гэр бүлийн хүчирхийллийн 143, танхайн 125 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Ганцхан өдрийн дотор зуу, зуугаараа тоологдох энэ их хүчирхийллийн цаана хэчнээн хүүхдийн нүдэнд нулимс хураа бол. Мэдээж энэ бүх болж бүтэхгүй зүйлийн ард архидалт буй. “Сархад савнаасаа бусдыг дийлнэ” гэгчээр архи амьдралыг тань аваад одохыг ч үгүйсгэхгүй. Үнэндээ өнөөгийн энэ их архины хэрэглээ өсвөр үе, ирээдүй хойчид маань сөргөөр нөлөөлөх болжээ.

ӨСВӨР ҮЕИЙНХНИЙ АРХИДАЛТ ХЭРЭЭС ХЭТЭРЛЭЭ

Хэд хоногийн өмнө Бөмбөгөр худалдааны төвийн урд талын саарал байрнуудын ойролцоо арав орчим насны хоёр хүү лаазтай шар айргыг яг л ундаа шиг ууж байхтай таарлаа. “Та хоёр хэдэн настай юм бэ” гэж асуухад “Танд хамаагүй ээ” гэх аятай харц чулуудаад зөрөөд өнгөрөх нь тэр. Монголын ирээдүй болсон энэ жаахан хүүхдүүдэд хэн, ямар үлгэр дуурайл үзүүлсэн нь тодорхой. Томчууд нь архи дарсанд дурлаж, буруугаар нөлөөлөөгүй бол тэд өнөөдөр ингэж явахгүй. Албаны эх сурвалжаас авсан мэдээллээр цагдаагийн байгууллагад 2021 онд хүүхдээс үйлдсэн гэмт хэрэг 733 бүртгэгдсэн байна. Үйлдэгдсэн гэмт хэрэгт 921 хүүхэд холбогдож, шалгагдсан аж. Энэ нь мөн оны үетэй харьцуулахад хэрэг нь 78 буюу 9.6 хувиар, холбогдогч хүүхэд нь 69 буюу долоон хувиар өссөн  үзүүлэлт аж. Мөн гэмт хэрэгт холбогдож, шалгагдсан хүүхдүүдийн 93 хувь нь 15-17 насны эрэгтэй хүүхэд байна.

Албаныхны мэдээлснээр “Сүүлийн үед насанд хүрээгүй хүүхдүүд архидан согтуурах, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдэх, холбогдох нь нэмэгдсэн. Ийм төрлийн дуудлага цагдаагийн байгууллагад багагүй бүртгэгдэж байна” гэсэн юм. Харин хүүхдүүдийн архи ууж, гэмт хэрэг үйлдээд байгаа шалтгаан нөхцөлийг тогтоодог эсэх талаар албаны хүнээс лавлахад “Гэмт хэрэгт холбогдоод байгаа шалтгаан нөхцөлийг судалж үзэхэд эцэг, эхчүүдээс хүүхдэд тавих хараа хяналт сул байна. Мөн сурагчдын амралт эхэлсэн үеэр хүүхдүүдэд тавих хараа хяналт суларч, бусдад уруу татагдаж байгаа нь гэмт хэрэгт холбогдох шалтгаан нөхцөл болж байна. Түүнчлэн ковидын үед ахуйн хүрээний архидалт нэмэгдсэн. Эцэг, эхчүүд бага насны хүүхдүүдийнхээ дэргэд архидан согтуурч, танхайрдаг боллоо. Хүүхдийн дэргэд архидан согтуурсан иргэдэд хуулийн дагуу арга хэмжээ авч байгаа хэдий ч цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй маш олон удаагийн тохиолдол бий. Тэгэхээр хүүхдүүдэд аав, ээжийнх нь архи, согтууруулах ундаа хэрэглэж байгаа нь хэвийн үзэгдэл юм шиг болсон. Байнга архи ууж болох, ууж үзэх сэдлийг төрүүлж, сэтгэхүйд нь нөлөөлж байна. Мөн согтууруулах ундаагаар үйлчлэх зөвшөөрөлтэй аж, ахуйн нэгжүүд хүүхдэд архи, согтууруулах ундаа зарж байна. Насанд хүрээгүй хүүхэд дэлгүүрт ороод “Аав, ээж архи аваад ир” гэсэн гэж хэлэхээр байнга үйлчлүүлдэг, таньдаг шахуу болсон учраас итгээд юм уу, эсвэл ашиг хонжоогоо бодоод хүүхдэд архи өгөөд явуулчихдаг. Угтаа бол 21 нас хүрээгүй хүүхдэд согтууруулах ундаа худалдахыг хуулиар хориглосон байдаг. Хаана, хаанаа үүргээ биелүүлж, хүүхдээ гэсэн сэтгэлтэй байх хэрэгтэй байна” гэсэн юм.

CGTN мэдээ14 цаг өмнө

Хятадын оюутнуудын эсрэг хориг — Америкийн өөрийн хөгжилд сүүдэр хаяж байна

CGTN мэдээ15 цаг өмнө

АНУ боловсролыг “боомилж” байна

CGTN мэдээ3 өдөр өмнө

Ли Чян эдийн засгийн форумын нээлтэд оролцож үг хэлэв

CGTN мэдээ4 өдөр өмнө

Дэлхийн роботын тулааны тэмцээн амжилттай өндөрлөлөө

CGTN мэдээ5 өдөр өмнө

Ши Жиньпин Фу Дань их сургуулийн 120 жилийн ойд баяр хүргэв 

CGTN мэдээ5 өдөр өмнө

Номхон далайн арлын орнуудын Хятадын талаарх санал асуулгын жагсаалтыг гаргав 

CGTN мэдээ5 өдөр өмнө

Боловсрол, шинжлэх ухаан технологи, боловсон хүчинд түшиглэсэн улс орноо хүчирхэгжүүлэх стратеги

Боловсрол5 өдөр өмнө

П.Наранбаяр: Цалин нь бага учраас эрэгтэй багшийн тоо ихээхэн цөөрсөн

Улс төр5 өдөр өмнө

Ажлын таван өдөр УИХ-ын нэгдсэн чуулган бүтэн хуралдана

Нийгэм5 өдөр өмнө

Ц.Лут-Очирын биед учирсан хохирлыг тогтоохоор шинжээч томилжээ

Улс төр5 өдөр өмнө

Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Энтертайнмент5 өдөр өмнө

Европын Лигийн шигшээ тоглолт: Тоттенхэм 2008 оноос хойших анхны цомоо хүртлээ

Энтертайнмент5 өдөр өмнө

Б.Мөнгөнтуул, Б.Мөнгөнзул нар тэнцсэн ч тэмцээнийг тэргүүлж байна

Энтертайнмент5 өдөр өмнө

“Сөүлийн найрамдлын фестиваль” олон улсын арга хэмжээ үргэлжилж байна

Улс төр5 өдөр өмнө

АН-ын бүлэг болон ЧУУЛГАН хуралдана