Энтертайнмент
“Тель Авив”-ын Их дуулгын эхний өдөр Монголын баг гурван хүрэл медаль хүртэв
“Тель Авив”-ын Их дуулгын эхний өдөр Монголын баг гурван хүрэл медаль хүртэв 2022-02-18, 2ЖИРГЭХХУВААЛЦАХОлон улсын жүдо бөхийн холбооны “Тель Авив-2022″ дэлхийн цуврал тэмцээн Израиль Улсын Тель Авив хотод үргэлжилж байна. Их дуулгад нийт 34 улсын 298 жүдоч өрсөлдөх бөгөөд тэмцээний эхний өдөр Монгол Улсыг төлөөлж, зургаан тамирчин оролцож, гурван хүрэл медаль хүртжээ.
“Тель Авив”-ын Их дуулгын эхний өдрийн барилдааны -48 кг жинд оролцсон Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харьяат, “Имперо” группийн тамирчин ОУХМ Б.Баасанхүү Монгол Улсын медалийн буухиаг эхлүүлсэн. Түүний дараа -60 кг жинд хүч үзсэн Увс аймгийн Тэс сумын харьяат, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Хангарьд” спорт клубын тамирчин ОУХМ Б.Цогт-Очир хүрэл медалийн төлөө Нидерландын тамирчин Торнике Цжакагдоег нэмэлт цагт буулган, анхны Их дуулгын ангиллын медалиа хүртсэн юм. Харин -66 кг жинд Сэлэнгэ аймгийн Сант сумын харьяат ШШГЕГ-ын “Сүлд” спорт хорооны тамирчин, “Мастерс”-ийн алт, мөнгөн медальт ОУХМ Г.Хэрлэн хёёүрэл медалийн төлөө Францын жүдоч Дайки Боубаг торгуулиар ялж, “Тель Авив”-ын Их дуулгын эхний өдрийн барилдаануудыг Монгол Улсын шигшээ баг гурван хүрэл медальтайгаар өндөрлүүлэв.