Боловсрол

Түгжрэлийг бууруулахаар зарим сургуулийн хичээлийн цагийг өөрчлөх зохицуулалт өнөөдрөөс мөрдөгдөж байна

Нийтэлсэн

Улаанбаатар хотын түгжрэлд нөлөө бүхий байршлуудад оршдог төрийн болон хувийн хэвшлийн 59 сургуулийн хичээл эхлэх цагийг өөрчлөх зохицуулалт өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ.

  • 21 сургууль 07:45 цагт
  • 15 сургууль 08:15 цагт
  • 23 сургууль 09:00 цагт хичээлээ эхлүүлж байна.

Сурагчдын хичээлийн цагийг дээрх байдлаар өөрчилснөөр эцэг, эхчүүдийнх нь ажлын цагийн хуваарьт мөн уян хатан хандахыг нийслэлийн Засаг даргын захирамжаар зөвлөмж болгосон. Тодруулбал, хүүхдийнх нь хичээлийн цаг өөрчлөгдсөн бол эцэг, эхчүүдийн ажилдаа ирэх цагийг 07:00-10:00, тарах цагийг 16:00-19:00 гэх мэтчилэнгээр байгууллага бүр цагийн бүртгэлээ уян хатан болгож, зохицуулахыг зөвлөсөн билээ.

Эдгээр арга хэмжээг авснаар түгжрэлийг 12.5 хувиар бууруулна хэмээн тооцсон. Мөн энэхүү зохицуулалт зөвхөн энэ хичээлийн жилд мөрдөгдөх юм.

Exit mobile version