Энтертайнмент

Аймгийн хурц арслан Э.Ууганбаяр түрүүллээ

Нийтэлсэн

Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын харьяат, улсын өсөх идэр начин Ц.Улаанхүүгийн нэрэмжит барилдаан өчигдөр/2022.02.20/ боллоо. Энэхүү барилдаанд аймгийн хурц арсоан Н.Баттүвшин, Э.Ууганбаяр, С.Очирбат, М.Адъяахүү, У.Береке, Э.Төгөлдөр, Ө.Сүхбат, Ц.Мөнхбаяр, Б.Мижидсүрэн, Б.Баянмөнх, Б.Лхагвадорж, аймгийн арслан А.Отгонбаатар, Б.Хашбат, Х.Оргилболд, Л.Отгонбаатар, Б.Түмэндэмбэрэл тэргүүтэй аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөх зодоглов.

Үүнээс Төв аймгийн Баянчандмань сумын харьяат аймгийн хурц арслан Э.Ууганбаяр түрүүлж, Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат аймгийн хурц арслан Б.Лхагвадорж үзүүрлэв.

Их шөвөгт Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат цэргийн арслан Л.Отгонбаатар, Завхан аймгийн Шилүүстэй сумын харьяат аймгийн арслан Д.Батбаатар нар шалгарлаа. Харин дунд шөвгийн наймд аймгийн арслан Г.Төрмөнх, Э.Сумъяабат, аймгийн заан М.Даваасүрэн, О.Түмэн нар үлдэв.

Дараагийн барилдаан ирэх амралтын өдрүүдээр буюу хоёрдугаар сарын 26-нд Ховд аймгийн Манхан сумын харьяат, аймгийн хурц, бадрангуй, хичээлт арслан Бат-Очирын Ичинхорлоогийн нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан, хоёрдугаар сарын 27-нд “Бизкон аудит” ХХК-ний 20 жилийн ойд зориулсан “Монгол улсын начин цолны хүндэтгэл” улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанаар тус тус үргэлжилнэ.

Exit mobile version