CRI Монгол радио

Ши Жиньпин Бээжингийн Өвлийн Олимпын хаалтын ёслолд оролцлоо

Нийтэлсэн

Өвлийн XXIV олимпийн наадмын хаалт 20-ны орой Хятадын Үндэсний цэнгэлдэх хүрээлэнд ёслол төгөлдөр болж өнгөрлөө. Ши Жиньпин,Ли Кэчян нарын зэрэг нам төрийн удирдагчид, олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Томас Бах хаалтын ёслолд оролцов.

Бээжин хотын дарга Чэнь Жинин ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах-д олимпийн далбааг гардуулан өгсөн бөгөөд Томас Бах олимпийн далбааг дараагийн өвлийн олимпийг зохион байгуулагч орон Италийн Милан хотын дарга Сара болон Кортина д’Ампеццо хотын дарга Гедина-д уламжлан гардуулжээ.

Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Томас Бах олимпийн наадмыг хааж хэлсэн үгэндээ, уг ээлжийн олимп маш гайхалтай болсон, зохион байгуулагч орон ажлаа бүрэн дүүрэн биелүүллээ гэлээ.

Эцэст нь Томас Бах Өвлийн XXIV олимпийн наадмын хаалтыг зарлаж, дэлхийн залуучуудыг дөрвөн жилийн дараа Милан-Кортина д’Ампеццо хотод 25-р өвлийн олимпийн наадмаар уулзацгаая гэжээ.

Exit mobile version