Боловсрол

Турк улсад ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦУУЛАХ оюутны тоог нэмэхийг хүслээ

Нийтэлсэн

Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд Зафер Атешийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хүлээн авч уулзлаа.

“Дээд боловсролын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, Бүгд Найрамдах Турк Улсын Дээд боловсролын зөвлөл хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг” байгуулсан. Энэхүү санамж бичгийн дүнд дээд боловсролын салбарт ахицтай үр дүн гарна гэдэгт итгэлтэй байгаагаа Боловсрол, шинжлэх ухааны сайд илэрхийллээ.

Турк Улсын Засгийн газрын тэтгэлгээр Монгол улсаас жил бүр оуютан суралцдаг. Энэ тоог цаашид нэмэгдүүлэх хүсэлтэй байгаагаа уулзалтын эхэнд Боловсрол, шинжлэх ухааны сайд илэрхийллээ. Мөн энэ хичээлийн жилээс эхлэн ЕБС-иудад ажиллуулж байгаа сэтгэл зүйчийн өрөөг сургууль бүрт байгуулахад дэмжлэг үзүүлэхийг хүслээ.

Монгол болон БНТУ хооронд сүүлийн жилүүдэд боловсрол, шинжлэх ухааны салбарт хамтын ажиллагаа өргөжин тэлж байна. Тодруулбал,

  • Налайх дүүргийн МСҮТ-ийн гагнуурын анги байгуулах
  • Мал аж ахуй, Биотехнологийн сургуульд хэрэгжүүлсэн “Малын уурагт тэжээл тариалах, тэжээл үйлдвэрлэх” төсөл
  • Төв аймгийн Эрдэнэ сумын бага сургуулийн анги танхимыг тохижуулж, Техник, технологийн политехникийн коллежийн хоол, нарийн боов үйлдвэрлэлийн дадлагын газар, сургалтын орчны үйл ажиллагааг сайжруулах төсөл
  • ШУТИС-ийн БуХС-ийн дэргэд “3 хэмжээст мэдээлэлзүй дизайн”-ы лаборатори байгуулөх төсөл
  • МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуульд Цахилгаан соронзонгийн лабораторид шаардлагатай тоног төхөөрөмж нийлүүлэх төсөл, зэрэг төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлжээ.

Exit mobile version