Улс төр
Г.Дамдинням: Ахиад л баахан гүтгэлэг
УИХ-ын гишүүн Г.Амартүвшин Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа Х.Ганхуяг, Г.Дамдинням нарын хамаарал бүхий “Вертекс майнинг партнер” ХХК-д 33 тэрбум төгрөгийн зээлийг олгосон байдаг. Уг асуудлаар гишүүдийг шалгах ёстой гэсэн шүүмжлэл нийгэмд өрнөөд байгаа билээ. Тэгвэл эдгээр гишүүдийг шалгаж эхэлсэн гэдэг мэдээлэл цацагдаж байгаа бол Г.Дамдинням гишүүн өөрийнхөө цахим хуудсаар дамжуулан тайлбар хийжээ.
Тэрбээр “Ахиад л баахан гүтгэлэг. Бүгдээрээ мэдээллийн эх сурвалжаа шалгаж залруулна уу. Надад огт холбоогүй асуудлаар тасралтгүй 1 жил гүтгэлээ. Хууль бус юм хийсэн бол очих газарт нь очоод шалгуулахад айх юм алга. Мэдээж АТГ хэрэг бүртгэлт хийж тодруулага авах ёстой биз. Тэр нь “Яллагдагч”-р татсан гэсэн үг биш л юм л даа хуулиараа. Хэрэг хийгээгүй юм чинь яалтай билээ. Хэвлэлүүдээс асуухаар гэрээтэй, төлбөртэй мэдээ л гэнэ. Эх сурвалжаа нууцлаад хэлэхгүй. Өрсөлдөгчид минь дээ, жаахан шударга өрсөлдвөл яасан юм бэ. Дэмий худлаа юманд хайран мөнгө, цагаа зарах юмдаа. Үнэн аяндаа тодрох үед улам бүр гялалзаж Та хэдийгээ гомдоох вий дээ” гэжээ.