Бидэнтэй нэгд

Эдийн засаг

Банкууд Төв банкны ханшаас 6-11 төгрөгөөр илүү үнээр ам.доллар худалдаж байна

Нийтэлсэн

Төгрөгийн ам.доллартой харьцах Төв банкны албан ханш өнөөдрийн байдлаар 2,858.16 төгрөг байна. Харин арилжааны банкуудын мөрдөж буй ханшийг харахад, төгрөгийн сулралтын хувь илүү өндөр байгаа юм.

Тухайлбал, Хаан банк, Голомт банк, Худалдаа хөгжлийн банк   1 ам.долларыг 2863 төгрөгөөр худалдаж байгаа бол Хас банк 2864 төгрөгөөр, Төрийн банк, Богд банк  2869 төгрөгөөр арилжаалж байна.

Сануулахад, өнгөрсөн 2021 оны турш буюу бүтэн жил тогтвортой байсан ханш “хөдөлж”, ам.доллар төгрөгийн эсрэг чангарч эхэлсэн талаар энэ сарын 17-нд Zindaa.mn сайт мэдээлсэн билээ.

2021 онд  төгрөгийн ам.доллартай харьцах албан ханш 2849 төгрөгт тогтвортой байсан байсан бол энэ оны  нэгдүгээр сарын 30-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл ам.доллар төгрөгийн эсрэг чангарсан үзүүлэлттэй байна.

Өнгөрсөн оны эцэст төгрөгийн ам.доллартой харьцах ханш  2,849.34 төгрөгт хүрсэн нь өмнөх сарын эцсээс 0.005 хувиар суларч, өмнөх оны мөн үеэс 0.02 хувиар чангарсан үзүүлэлт болж байв. Түүнчлэн 2022 оны 1 дүгээр сарын ханшийг харахад,

 

  • 2022 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн хаалтын ханш – 2,849.87 төгрөг

 

  • 2022 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн хаалтын ханш –  2,849.23 төгрөг

 

  • 2022 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн хаалтын ханш –  2,849.50 төгрөг байсан.

 

Харин 2022 оны 1 дүгээр сарын 31-ний  өдрийн хаалтын ханш  2,850.26 төгрөг болсон юм. Улмаар 2 дугаар сарын 1-ны өдрийн хаалтын ханш 2,850.80 төгрөг болж нэмэгдсэн. Үүнээс хойш ханш өдөр тутам өсөлттэй байна.

 

  • 2022 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн хаалтын ханш –  2,851.65 төгрөг
  • 2022 оны 2 дугаар сарын 9-ны өдрийн хаалтын ханш –  2,852.77 төгрөг
  • 2022 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн хаалтын ханш – 2,853.36 төгрөг
  • 2022 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн хаалтын ханш – 2,853.89 төгрөг
  • 2022 оны 2 дугаар сарын 14-ны өдрийн хаалтын ханш –  2,854.53 төгрөг
  • 2022 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн хаалтын ханш – 2,855.07 төгрөг
  • 2022 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн хаалтын ханш – 2,857.50 төгрөг
  • 2022 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн хаалтын ханш – 2,858.16 төгрөг байна.

 

Төгрөг ийнхүү суларч буйтай зэрэгцэн Монголбанк гадаад валютын дуудлага худалдаагаар банкуудад ам.долларын нийлүүлэлт долоо хоног бүр хийж байна.

Тухайлбал, өнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар Монголбанк банкуудаас ирүүлсэн саналыг 100% биелүүлж 126 сая ам.долларыг 2858.36 төгрөгийн ханшаар нийлүүлжээ.

 

Сануулахад, Монголбанк  энэ сарын 1-15-ны өдрийн хооронд явагдсан 4 удаагийн дуудлага худалдаагаар зах зээлд нийт 280.6 сая ам.доллар нийлүүлж байсан.

 

  • 2022 оны 2 дугаар сарын 1. Монголбанк 76.8 сая ам.долларыг ялгаатай ханшаар нийлүүлсэн
  • 2022 оны 2 дугаар сарын 8. Монголбанк 70.4 сая ам.долларыг ялгаатай ханшаар нийлүүлсэн.
  • 2022 оны 2 дугаар сарын 10. Монголбанк 68.4 сая ам.долларыг ялгаатай ханшаар нийлүүлсэн.
  • 2022 оны 2 дугаар сарын 15. Монголбанк 65.0 сая ам.долларыг валют арилжааны цахим талбарт 2854.53 төгрөгийн     ханшаар нийлүүлсэн.

 

Харин энэ сарын 17-ны өдөр 92.9 сая ам.долларыг нэг ханшаар нийлүүлсэн бол өнөөдөр ийнхүү 126 сая ам.доллар нийлүүллээ.

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ли Чян эдийн засгийн форумын нээлтэд оролцож үг хэлэв

CGTN мэдээ2 өдөр өмнө

Дэлхийн роботын тулааны тэмцээн амжилттай өндөрлөлөө

CGTN мэдээ3 өдөр өмнө

Ши Жиньпин Фу Дань их сургуулийн 120 жилийн ойд баяр хүргэв 

CGTN мэдээ3 өдөр өмнө

Номхон далайн арлын орнуудын Хятадын талаарх санал асуулгын жагсаалтыг гаргав 

CGTN мэдээ3 өдөр өмнө

Боловсрол, шинжлэх ухаан технологи, боловсон хүчинд түшиглэсэн улс орноо хүчирхэгжүүлэх стратеги

Боловсрол4 өдөр өмнө

П.Наранбаяр: Цалин нь бага учраас эрэгтэй багшийн тоо ихээхэн цөөрсөн

Улс төр4 өдөр өмнө

Ажлын таван өдөр УИХ-ын нэгдсэн чуулган бүтэн хуралдана

Нийгэм4 өдөр өмнө

Ц.Лут-Очирын биед учирсан хохирлыг тогтоохоор шинжээч томилжээ

Улс төр4 өдөр өмнө

Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Энтертайнмент4 өдөр өмнө

Европын Лигийн шигшээ тоглолт: Тоттенхэм 2008 оноос хойших анхны цомоо хүртлээ

Энтертайнмент4 өдөр өмнө

Б.Мөнгөнтуул, Б.Мөнгөнзул нар тэнцсэн ч тэмцээнийг тэргүүлж байна

Энтертайнмент4 өдөр өмнө

“Сөүлийн найрамдлын фестиваль” олон улсын арга хэмжээ үргэлжилж байна

Улс төр4 өдөр өмнө

АН-ын бүлэг болон ЧУУЛГАН хуралдана

Нийгэм4 өдөр өмнө

ХӨСҮТ | Улаанбурханы халдвар авсан 525 өвчтөн хэвтэн эмчлүүлж байна

Улс төр4 өдөр өмнө

Элчин сайд А.Төмөрийг эргүүлэн татах бичгийг Ерөнхийлөгчид хүргүүлжээ