Энтертайнмент
Камилад “Бидний зүрхэн дэх аварга” гэсэн бичигтэй зүүлт дурсгав
Нийтэлсэн
3 жил өмнөНийтлэлч
АдминОХУ Бээжингийн олимпод оролцоод ирсэн тамирчдаа Москвагийн “Динамо” клубийн цэнгэлдэх хүрээлэнд угтан авчээ.
Арга хэмжээний эхэнд олимпын аварга Александр Большунов, Анна Щербакова нар ОХУ-ын тугийг мандуулсан байна.
Энэ үеэр 15 настай Камила Валиева болон уран гулгагч Марк Кондратюк, бүжгийн хос Виктория Синицина, Никита Кацалапов, спортын хос Анастасия Мишина, Александр Галлямов нарт тансаг хүзүүний зүүлт, мөнгөн шагнал өгчээ.
Камилагийн зүүлтэн дээр “Бидний зүрхэн дэх аварга” гэсэн бичиг байсан гэнэ.
Тамирчдад зүүлтийг олимпын аварга Татьяна Навка, ОХУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова, олимпын дөрвөн удаагийн аварга спортын гимнастикч Алексей Немов, жүжигчин Юлия Пересильд нар гардуулжээ.
Камила тайзан дээр гарч ирэхдээ инээмсэглэн, аз жаргалтай харагдаж байсан гэнэ.