Боловсрол

Дэвшилтэт технологийг ашигласан, оюутнуудын дундах бизнес уралдааныг зохион байгуулж байна

Нийтэлсэн

ЖАЙКА олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас Монгол Улсад “Deep Learning”-ын технологийг улам дэлгэрүүлэх, мэдээлэл технологийн салбарын боловсон хүчин, хүний нөөцийг сайжруулах зорилготойгоор тус тэмцээнийг хамтран зохион байгуулж байна.

Тэмцээнд шалгарсан багуудад хоёр сарын турш зөвлөгөө өгч буй бөгөөд энэ сарын 24-ний өдөр D-COMP2022 тэмцээний эцсийн шатны шалгаруулалтыг зохион байгуулна. Шагналт байранд шалгарсан багийг дээд тал нь 6 сая төгрөгийн дэмжлэгийг авах боломжтой.

Эцсийн шатанд үлдсэн багуудын оюутнууд өнөөдрийг хүртэл сайжруулан бэлдэж ирсэн бүтээлээрээ илтгэл тавин өрсөлдөх юм.

“Deep Learning Competition” бол оюутнууд “бүтээх эрдмийн технологи” болон “Deep Learning” (хиймэл оюун ухааны нэг төрөл)-ыг ашиглан бүтээл зохион бүтээж, тухайн хийсэн бүтээлээ хөрөнгө оруулагчдад шүүлгэн, компанийн үнэлгээ байдлаар үнэлүүлэх тэмцээн.

Энэ тэмцээн нь Японд 2019 оноос хойш жил бүр зохион байгуулагдаж байгаа бөгөөд, 2019 онд зохион байгуулагдсан анхны тэмцээнд “Нагаока технологийн коллеж”-ийн Монгол оюутнуудын баг түрүүлж байв.

Тэмцээний мэдээлэл:

  • Хугацаа: 2-р сарын 24-ний 15:30-18:30 цаг
  • Хаана: “White Rock Center”

Хөтөлбөр:

Цаг Агуулга
15:30-16:00 Нээлтийн үг хэлэх/Тэмцээний танилцуулга/Шүүгчид үг хэлэх
16:30-18:00 Эхний хагаст 7 баг сүүлийн хагаст 6 баг илтгэлээ тавина(4 минут илтгэл, 3 минут асуулт хариулт)
18:00-18:20 Шагнал гардуулах ёслол
18:20-18:30 Хаалтын үг

Тэмцээний танилцуулга

Тэмцээний нэр Deep Learning Competition
Зохион байгуулалт Ерөнхий зохион байгуулагч:БШУЯ, Монголын технологийн коллежийн үндэсний холбоо, МУИС, ШУТИС
Хамтран зохион байгуулагч:JICA, Шинжлэх ухаан технологийн сан
Дэмжигч:Japan Deep Learning Association, Японы үндэсний коосэн коллеж
Удирдан зохион байгуулагч: Зохион байгуулах комисс (Монголын технологийн коллежийн үндэсний холбоо, Монгол Коосэн, JICA)
Алтан спонсор:KDDI ХК, DENTSU DATA ARTIST MONGOL ХХК
Мөнгөн спонсор:Unimedia Solutions LLC, USP MONGOLIA LLC
Оролцох нөхцөл
  • Оролцогчид:Мэргэжлийн болон технологийн коллеж (Коосэн), их сургуулийн оюутан. (өргөдөл гаргах үед өөрийн сургуульдаа харьяалагдаж байсан ба эцсийн шалгаруулалт эхлэх үед сургуулиа төгссөн байсан ч гэсэн хамрагдах боломжтой. Их сургуулийн магистрант, докторантууд хамрагдахгүй)​
  • 1-7 оюутан + 1 зөвлөх багштай багаар өргөдөл гаргана. ​
  • Нэг баг зөвхөн нэг бүтээл оролцуулна. Нэг оюутан олон багт элсэх боломжгүй.
  • Олон сургуулийн (олон кампус мөн адил) оюутны холимог баг оролцож болохгүй. ​Оролцсоны дараа багийн гишүүн оюутнуудад өөрчлөлт (1-7 хүний дотор өөрчлөгдөх эсвэл нэмэгдэх / хасагдах) орж болох боловч багшийг өөрчлөх боломжгүй. Гэсэн хэдий ч зөвлөх багш олон багт зөвлөж болно.​
Exit mobile version