CRI Монгол радио

Украины хямралыг шийдвэрлэхийн тулд “гал” тавих биш харин хэлцлийг дэмжих хэрэгтэй

Нийтэлсэн

Орон нутгийн цагаар 21-нд ОХУ Украины зүүн хэсгийн хоёр “Бүгд Найрамдах Улс”-ыг хүлээн зөвшөөрсний дараа АНУ Орост эдийн засгийн хориг тавьж буйгаа мэдэгдэж, барууны зарим орон хориг арга хэмжээ авах тухайгаа мэдэгдэв. НҮБ-ын Аюулгүй зөвлөл Украины асуудлаар яаралтай хуралдаж, талууд хүлээцтэй байж, байдлыг хурцатгах үйл ажиллагаанаас зайлсхийхийг Хятад улс уриалав.

Энэ бол Украины хямралыг шийдвэрлэх зөв оновчтой байр суурь юм. Хүйтэн дайны дараа НАТО зүүн тйишээ өргөтгөл хийж, Украиныг эрхшээлдээ оруулах юм бол Оросын стратегийн аюулгүй байдалд томоохон аюул занал учруулах учраас НАТО-г зүүн тийш өргөтгөл хийхгүй байх, заналхийлсэн зэвсгийг байрлуулахгүй байх тухай хуулийн хүчин төгөлдөр бичгээр амлалт өгсөн юм. Том гүрнүүдийн сөргөлдөөн хавчигдсан Украин тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалдаа санаа зовж, НАТО-д нэгдэн орж, дэмжлэг хүсэв. Харин Европын орнууд дайны хөлд татагдан орохоос эмээж байв.

Эндээс харахад Украины нөхцөл байдал нь өнөөдрийн байдалд тулсан нь олон цогц хүчин зүйлийн үр дүн юм. Үүнд АНУ гал тавих дүр тоглосоор ирэв. Сүүлийн үед Вашингтон улсын дотоодынхоо анхаарлыг сарниулж, буурч буй рейтингээ өсгөх, Европыг геополитикийн хурцадмал байдалд оруулахын тулд ОХУ-ыг Украинд “түрэмгийлэн” орох гэж байна хэмээн цуурхал тарааж эхэлсэн. Америкийн энэхүү үйлдэл нь Украины асуудалд гал дээр тос нэмсэн юм.

Украины хямралыг шийдвэрлэх хамгийн сайн арга бол “гал” тавих биш харин тайван сууж ярилцах явдал юм. Саяхан болсон Мюнхений аюулгүй байдлын 58-р бага хурал дээр Хятадын тал Украины асуудлаарх шинэ Минскийн хэлэлцээрийн эхний цэгтээ аль болох хурдан буцах ёстой гэж онцолжээ. Хэлэлцээрийг талууд тохиролцож, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөр баталсан байдаг.Энэ бол Украины асуудлыг шийдвэрлэх цорын ганц арга зам юм. Энэ бол НҮБ-ын дүрмийн зорилго, зарчимд нийцэж, хямралыг зохицуулах талуудын хүчин чармайлтын чиг хандлагад нийцэж байгаа юм.

Украины нөхцөл байдал улам бүр хүндэрч байна. Талууд хүлээцтэй байж, байдал улам хурцдахаас зайлсхийх хэрэгтэй. АНУ зэрэг гадны хүчин хурцадмал байдал үүсгэж, үймээн дээгдээх бус харин энх ийн замаар асуудлыг шийдвэрлэхийг санаачлах ёстой. Дэлхийн сайн сайхны төлөө том гүрнүүд үлгэр жишээ үзүүлэх ёстой юм.

Н.Пүрэвжав

Exit mobile version