Улс төр

А.Ариунзаяа: Байгууллага бүр эцэг эхийн зөвлөл байгуулж, хүүхдийн өрөө гаргахыг хүсэж байна

Нийтэлсэн

Байгууллага бүр эцэг эхийн зөвлөл байгуулж, мөн хүүхдийн өрөө гаргахыг хүсэж буйгаа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа фэйсбүүк дэх албан ёсны хуудаснаа илэрхийлжээ.

Тэрбээр “Хөдөлмөрийн тухай хуулийн 43.3.Ажил олгогч нь ажил, амралтын цагийг зохицуулах, хөдөлмөр эрхлэлтийн уян хатан нөхцөл хэрэглэх зэргээр ажилтны ажил, амьдралын тэнцвэрийг хангахад дэмжлэг үзүүлэх, хамтын гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд тусгах замаар ажилтны хүүхдэд ээлтэй, хүүхэд хамгааллын бодлого хэрэгжүүлнэ.

Байгууллага бүр эцэг эхийн зөвлөл байгуулж, мөн хүүхдийн өрөө гаргахыг хүсэж байна” гэжээ.

Тэрбээр өмнө нь “Эцэг эхийн зөвлөл” ба хүүхэд хамгааллын бодлого сургалтын үеэр энэ тухай уриалж байсан билээ. Ингэхдээ тухайн байгууллагын ажилтан санаа зовох зүйлгүй, сэтгэл амар, тав тухтай, түгшүүргүй ажиллавал мэдээж илүү үр дүнтэй ажиллана. Бүтээмж өндөр байх бөгөөд тэр хэмжээгээр байгууллага, хамт олон хамтдаа урагшилдаг гэдгийг сургалтын үеэр онцолж байсан.

Exit mobile version