Нийгэм

21 аймаг, 9 дүүргийн бүх, хашаа байшинг бүртгэлжүүлжээ

Нийтэлсэн

2013 онд Хаягжуулалтын тухай хууль батлагдсантай холбоотойгоор улс орон даяар мэдээллийн сан үүсгээд буй. Уг санд 21 аймгийн 330 сум, нийслэлийн есөн дүүргийн бүх хашаа, байшинг, бүртгэлжүүлсэн байна. Түүнчлэн орон нутгийн өвөлжөө, хаваржаа, рашаан сувилал, замын тэмдэг зэрэг бүх хэсгийг хамруулан, нэр өгч хаягжуулжээ. Уг хаягжуулсан газруудад 2014 онд баталсан Монгол Улсын стандартын дагуу тэмдэг тэмдэглэгээ тавих ажлыг эхлүүлэн, одоогоор 220 сумд хэрэгжүүлээд буй аж. Цаашид хаягийн мэдээллийн нэгдсэн системийг хэрэглээнд нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлэхийг Шадар сайд холбогдох албаныханд үүрэг болголоо.

Түүнчлэн Газрын шинэтгэлийг эрчимжүүлэх хүрээнд ажил үйлчилгээнд гарч буй асуудлуудыг цаг алдалгүй шуурхай шийдвэрлэж байх зорилгоор бүрэлдэхүүнийг өргөжүүлж, Газрын шинэтгэлийн Үндэсний хорооны хуралдааныг 14 хоног тутам зохион байгуулахыг Шадар сайд С.Амарсайхан үүрэг болгосон юм. Мөн дараагийн хуралдаанаар 2022 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, Газрын багц хуулийн төслүүд, Хаягийн мэдээллийн нэгдсэн системийг хэрэглээнд нэвтрүүлэх зэрэг асуудлуудыг дахин хэлэлцэхээр тогтлоо.

Exit mobile version