Боловсрол

Багш нар Сангийн сайдад хүргүүлсэн шаардлагынхаа хариуг нэхлээ

Нийтэлсэн

Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос хоёрдугаар сарын 14-ний өдөр Сангийн сайд Б.Жавхланд шаардах бичиг хүргүүлсэн байдаг. Тэгвэл өчигдөр /2022.02.22/ тэрхүү шаардах бичгийнхээ хариуг нэхсэн албан бичгийг дахин хүргүүлжээ.

Тэрхүү шаардлагад өмнөх шаардлагын хариуг 25-ны дотор /2022.02.25/ ирүүлэх, цалингийн шинэчилсэн сүлжээг батлуулах, 2022 оны нэг, хоёрдугаар сарын цалин хөлсний зөрүүг тооцон олгох зэрэг ерөнхий гурван зүйлийг тусгасан байна.

Хоёрдугаар сарын 22-ны өдөр өгсөн энэхүү шаардлагын хариуг хоёрдугаар сарын 28-ны дотор бичгээр ирүүлэхийг хүссэн бөгөөд хэрэв ирүүлээгүй тохиолдолд тэмцлийн үйл ажиллагаанд шилжихээ мэдэгджээ

Дашрамд дурдхад, боловсролын салбарын ажилтнууд цалингаа нэмэх шаардлагыг 4 жилийн өмнөөс  Засгийн газарт хүргүүлж эхэлсэн. Түүгээр ч зогсохгүй олон удаагийн суулт, ажил хаялт зарласан ч төдийлөн амжилтад хүрээгүй байдаг.

Монголын багш нарын цалин олон улсын жишгээс хэт бага байгаа бөгөөд өнөөдөр 25 жил улсад ажилласан багш 850 мянган төгрөгийн цалин авч байгаа юм.

Н.Еркегүль

Exit mobile version