Энтертайнмент
Б.Сарантуяа: “Суут нууц” ном санаанд оромгүй, өвөрмөц байлаа
Сэтгүүлч, яруу найрагч Д.Дамдинжавын “Суу билгийн судар – Суут нууц” номын нээлтийн үеэр “Сорхугтани”, “Самар хатан” гэх мэт бүтээлээрээ уншигчдын хүндэтгэлийг хүлээсэн Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн Б.Сарантуяа сэтгэгдлээ хуваалцлаа.
Тэрбээр “Д.Дамдинжавын энэ удаагийн ном үнэхээр санаанд оромгүй, өвөрмөц байлаа. Хүний толгойд байж боломгүй төсөөллийг бүтээл болгож гаргаж ирсэн нь гайхамшигтай. Монголын түүхэнд нэрээ үлдээсэн үе үеийн эрхмүүдийг амьдчилж ярилцлага хийхийн тулд хариуцлагатай байх хэрэгтэй. Үүний хэрээр маш их цаг хугацаа, хөдөлмөр шаардана.
“Суут нууц” ном бол сэтгүүлзүй, уран зохиол, гүн ухаан гэсэн гурван том салбарыг багтаасан байна гэж харлаа. Учир нь ярилцлагын хэлбэрээр бичсэн, уран зохиолын аргаар ургуулан бодож, гаргасан, тэр хүмүүсийн философийг өнөөгийн нийгэмтэй уялдуулсан. Тиймээс энэ бол үнэхээр “суут” ном байна” гэлээ.