Нийгэм

Газрын цахим худалдаа болох 19 байршлыг танилцууллаа

Нийтэлсэн

Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан тодорхой байршлуудад газрын дуудлага худалдааг зохион байгуулдаг.

Энэ жилийн эхний дуудлага худалдаа ирэх гуравдугаар сарын 23-нд  болох юм байна. Энэ удаа нийслэлийн 19 байршилд дуудлага худалдаа явагдах бөгөөд оролцохыг хүссэн иргэн, аж ахуйн нэгжүүд Газрын биржийн цахим систем /www.mle.mn/- д хандаж цахимаар оролцох юм.

Дуудлага худалдаанд оролцох хүсэлт илгээх

  • Газрын биржийн цахим системд хэрэглэгчээр бүртгүүлэх /Иргэн бол иргэний үнэмлэх, аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар хавсаргах/
  • Оролцох дуудлага худалдаанд хүсэлт илгээх /Дэнчин, хураамж төлсөн баримт хавсаргах/
  • Системээс таны илгээсэн хүсэлтийг шалгасны дараа таны хүсэлтийг баталгаажуулах эсвэл татгалзах хариу өгөх бөгөөд таны гар утсанд зурвасаар болон цахим шуудангаар мэдэгдэнэ.

Оролцох хүсэлтийг зөвшөөрсөн тохиолдолд дуудлага худалдааны үнийн санал авах өдөр системд нэвтэрч өөрийн үнийн саналаа өгөх боломжтой болно. Иргэн, хуулийн этгээд хэд хэдэн дуудлага худалдаанд хүсэлт илгээн оролцож болох бөгөөд Улсын тэмдэгтийн хураамж 12500 төгрөг болон дуудлага худалдааны анхны үнийн 10 хувьтай тэнцэх дэнчингийн төлбөрийг тус бүрд тушаана.

Дуудлага худалдааны дэнчин болон тэмдэгтийн хураамжийг доорх дансанд тушаана.

  • Банк: Нийслэлийн Төрийн сан
  • Данс: 100200051049
  • Хүлээн авагч: УБ.ГЗБАлба Дуудлага худалдаа
  • Гүйлгээний утга: Овог нэр, Регистрийн дугаар, Утасны дугаар, Зарын код эсвэл НГЗБТ-ний дугаар

Дуудлага худалдааны үнийн саналыг 2022 оны гуравдугаар сарын 23-ны өдрийн 09:00 цагаас авч эхлэх бөгөөд тухайн өдрийн 15 цаг 00 минут 00 секунд хүртэл энгийн горимоор авна. 15 цаг 00 минут 00 секундээс эхлэн 60 секундийн хүлээлтийн горимд шилжих бөгөөд хүлээлтийн хугацаанд үнийн санал ирүүлээгүй бол хамгийн өндөр үнийн санал ирүүлсэн оролцогчийг ялагчаар тодруулна. Хүлээлтийн горимд шилжсэн үед үнийн санал ирүүлбэл ирүүлсэн үнийн санал бүрээс хойш дахин 60 секунд сунгагдах зарчмаар 17 цаг 00 минут 00 секунд хүртэл явагдах боломжтой.

Дуудлага худалдаанд хамгийн өндөр үнийн санал ирүүлсэн оролцогчийг ялагчаар тодруулж, гар утсанд зурвасаар болон цахим хаягаар дамжуулан мэдэгдэх бөгөөд ажлын 5 хоногт багтан дуудлага худалдааны ялагчтай байгуулах гэрээг биечлэн байгуулна.

Дуудлага худалдаанд оролцогч бүртгүүлэх хүсэлтээ 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 09:00 цагаас эхлэн 03 дугаар сарын 22-ны өдрийн 15:00 цагийн хооронд газрын биржийн цахим систем WWW.MLE.MN-д илгээн баталгаажуулсан байна.

 

НГЗБТ-ний дугаар Биржийн зарын код Дүүрэг Зориулалт Газрын хэмжээ /м²/ Дуудлага худалдааны анхны үнэ, ₮ Дэнчингийн үнэ, ₮
1 2.3.1 2022-9267 Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Ургах наран хороолол орчим Холбоо, мэдээлэл хүлээн авах станц 64 283,008 28,301
2 2.3.5 2022-9268 Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хонхор нуур орчим Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн цогцолбор 25000 67,000,000 6,700,000
3 2.3.10 2022-9269 Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Их хуандай ам орчим Амины орон сууцны хотхон 10000 40,040,000 4,004,000
4 2.3.11 2022-9270 Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Их хуандай ам орчим Мод үржүүлгийн газар 20000 4,400,000 440,000
5 2.3.24 2022-9271 Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Бага Дарь-Эх орчим Холбоо, мэдээлэл хүлээн авах станц 100 442,200 44,220
6 2.3.25 2022-9272 Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Ар гүнт орчим Холбоо, мэдээлэл хүлээн авах станц 100 880,900 88,090
7 2.3.33 2022-9273 Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Саалийн ам орчим Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн цогцолбор 10000 2,200,000 220,000
8 2.3.34 2022-9274 Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Ар шижирийн ам орчим Фермер 20000 53,000,000 5,300,000
9 2.3.40 2022-9275 Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Ар шижирийн ам орчим Мод үржүүлгийн газар 15000 33,600,000 3,360,000
10 2.3.42 2022-9276 Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, 361-ийн гарам орчим Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн цогцолбор 10000 26,500,000 2,650,000
11 2.3.52 2022-9277 Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Баруун түрүүн орчим Холбоо, мэдээлэл хүлээн авах станц 225 496,350 49,635
12 2.3.56 2022-9278 Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьт орчим Холбоо, мэдээлэл хүлээн авах станц 64 283,008 28,301
13 2.3.62 2022-9279 Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Төв аймаг явах замын баруун талд Үйлдвэрлэлийн барилга, байгууламж, бусад газар 10000 45,120,000 4,512,000
14 2.3.65 2022-9283 Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Төв аймаг явах замын баруун талд Худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор 7000 129,804,800 12,980,480
15 2.3.67 2022-9284 Налайх дүүргийн 3 дугаар хороо, Чойрын зам дагуу Аж, ахуйн 2500 11,550,000 1,155,000
16 2.3.68 2022-9285 Налайх дүүргийн 3 дугаар хороо, Чойрын зам дагуу Аж, ахуйн 8000 36,960,000 3,696,000
17 2.3.87 2022-9286 Багахангай дүүргийн 2 дугаар хороо, Улсын чанартай авто замын баруун талд нуурын зүүн урд талд Худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор 5000 6,000,000 600,000
18 2.3.89 2022-9287 Багахангай дүүргийн 2 дугаар хороо, Улсын чанартай авто замын зүүн талд Тэс фетролиум ШТС-ын хойд талд Худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор 2000 2,400,000 240,000
19 2.3.90 #2022-9289 Багахангай дүүргийн 2 дугаар хороо, Багануур чиглэлийн төмөр замын урд талд, Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн авто замын баруун талд Үйлдвэрлэлийн барилга, байгууламж, бусад газар 30000 14,400,000 1,440,000
НИЙТ ДҮН 175,053 475,360,266 47,536,027
Exit mobile version