Энтертайнмент
Дуучин Пинк 10 настай охиндоо гар утас хэрэглүүлдэггүй шалтгаанаа тайлбарлажээ
Олон эцэг эхийн нэгэн адил дуучин Пинк хүүхдүүдээ утастай болох эсэх талаар өөрийн гэсэн зарчим баримталдаг. Грэммигийн шагналт, супер од Пинк 10 настай Виллоу охиндоо утас хэрэглүүлдэггүй гэжээ.
Тэрээр энэ талаар ярилцлагадаа “Утас нь технологийн хувьд насанд хүрэгчдэд ч гэсэн гэрэлтэй, сүүдэртэй тал аль алийг нь бий. Харин хүүхдийн хувьд би тэднийг хэрэглэх хараахан болоогүй гэж хэлнэ. Би 10 настай охиноо утас хэрэглэхийг зөвшөөрдөггүй. Тэр өчигдөр надад “Манай тавдугаар ангийн ихэнх хүүхдүүд утастай гэдгийг та мэдэх үү?” гэж хэлсэн. Гэлээ гээд зарчим маань өөрчлөгдөхгүй. Бусад хүүхдүүд утас хэрэглэх эсэх нь бидэнд хамаагүй” гэжээ.
Цаг нь ирэхээр технологийн хэрэглээ нь хүүхдүүдэд зайлшгүй үүрэг гүйцэтгэдэг.
Нэгэн цагт хэзээ шавхагдашгүй мэт эрч хүчтэйгээр цойлж байсан рок од Пинк амьдралынхаа өөр нэгэн түүхийг бүтээж сүүлийн жилүүдэд гэртээ хүүхдүүдээ харахыг илүүд үзэх болсон.
Харин түүний хүү 12 настай Жэксон утас ашигладаг бөгөөд Пинк хэлэхдээ “Цаг нь ирэхээр технологийн хэрэглээ нь хүүхдүүдэд зайлшгүй үүрэг гүйцэтгэдэг. Хүүхэд хэт бага насандаа утас хэрэглэх нь сөрөг мэдээллийг шүүлтүүргүй хүлээн авах, бусдад уруу татагдах, насандаа тохироогүй зүйлс үзэх, цахим дээрэлхэлтэд өртөх, түүнээс болоод сэтгэлзүйн дарамтад орох эрсдэлтэй. Тиймээс охины минь утас ашиглах цаг үе ирээгүй байна” гэжээ.
Эх сурвалж: Today