Бидэнтэй нэгд

CGTN мэдээ

Хятад улс хэлцлээр асуудлыг шийдэхийг дэмжинэ

Нийтэлсэн

25-нд БНХАУ-ын дарга Ши Жиньпин ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинтай утсаар ярих үеэр хэлэхдээ, Хятад улс Украины асуудлын үнэн зөвийг харгалзан өөрийн байр сууриа шийдэх болно. Талууд хүйтэн дайны үеийн сэтгэлгээгээ орхиж, улс орнуудын аюулгүй байдлын талаарх зүй ёсны анхаарлыг хүндэтгэн үзэж, яриа хэлцлээр тэнцвэртэй, үр дүнтэй, тогтвортой Европын аюулгүй байдлын механизмыг бий болгох ёстой. Орос, Украины асуудлыг хэлэлцээрийн замаар шийдвэрлэхийг Хятад улс дэмжиж байна гэсэн бол Путин, Украинтай дээд хэмжээний хэлэлцээ хийхэд бэлэн байна гэжээ.

Энэхүү утсаар холбогдсон явдал нь маш чухал бөгөөд Хятад улс Украины асуудлыг улс төрийн арга замаар шийдвэрлэхэд оруулсан хамгийн чухал хүчин чармайлт юм. Ши Жиньпин урьд нь Францын ерөнхийлөгч Макронтой утсаар холбогдох үедээ, холбогдох талууд улс төрийн аргаар зохицуулах ерөнхий чиглэлийг баримтлан, Нормандын механизм зэрэг олон талт тавцанг бүрэн ашиглаж, Украины асуудлыг яриа хэлцэл, зөвшилцлийн замаар шийдвэрлэх ёстой гэж онцолж байсан юм. Хятадын ГХ-ны сайд Орос болон Америкийн ГХ-ийн сайд нартай утсаар холбогдож мөн дээрх байр суурийг илэрхийлж байсан юм. Хятад улс Украины асуудлаарх энх тайван замаар хэлэлцээ хийхийг дэмжиж буй нь улс төрийн арга замаар Украины асуудлыг шийдвэрлэх гарц, шийдэл болж, хариуцлагатай том гүрэн гэдгээ харууллаа.

Хятад, Оросын төрийн тэргүүн нарын утсаар ярьсан нь Орос, Украин хооронд цэргийн мөргөлдөөн гарсан ч хоёр тал яриа хэлцлээр асуудлыг шийдвэрлэх боломж байгаа гэдэг чухал дохиог өгч байна. Хэрэв Украин төвийг сахиж, нутаг дэвсгэртээ зэвсэг байрлуулахгүй байх талаар хэлэлцээ хийхэд бэлэн байвал Оросын тал ч хэлэлцээ хийхэд бэлэн хэмээн Оросын тал 24-нд мэдэгдэж байсан юм. Путин ерөнхийлөгч Ши Жиньпин даргатай утсаар ярьсан нь Оросын тал хэлэлцээ хийх хүсэлтэй байгааг дахин харууллаа. Мөн Украины ерөнхийлөгч Зеленский “бид Оростой хэлэлцээ хийхээс айхгүй, бүх асуудлаар хэлэлцээ хийхэд бэлэн” хэмээн мэдэгдэж байв.

Эдгээр байр суурь нь Украины асуудлыг улс төрийн аргаар шийдвэрлэх хаалга нээлттэй байгааг бүрэн харуулж байна. Сөргөлдөх нь асуудлыг шийдвэрлэхгүй, хэлэлцээ нь Украины хямралыг шийдвэрлэх оновчтой сонголт юм.

25-нд, Украины Ерөнхийлөгч Зеленский Оросын талтай хэлэлцээ хийх хүсэлтэй байгаагаа илэрхийлж, НАТО-д сэтгэл гонсгор байгаагаа илэрхийлснийг бүгд анзаарсан байх аа. Тэрээр Европын 27 орны удирдагчдаас Украин НАТО-д элсэх эсэх талаар асуусан боловч ямар ч хариу аваагүй, “Өрнийн орнууд Украиныг бүрмөсөн орхисон” гэж мэдэгдэж байсан юм. Энэ үгний цаана хууртагдаж хаяанд хаягдсан гоморхол, арга алдарч буй нь илт харагдаж байна.

Украины асуудал өнөөдрийн байдалд тулсан нь Америк тэргүүтэй НАТО зайлшгүй хариуцлага хүлээх ёстой. Хүйтэн дайны дараа НАТО таван удаа зүүн тийшээ өргөтгөл хийж, Оросын аюулгүй байдалд заналхийлж, энэ нь Орос болон Америк, НАТО-гийн харилцаа хурцдаж эхэлсний эх үүсвэр болсон юм. 2014 оноос хойш АНУ Украинд олон тэрбум ам.долларын цэргийн тусламж үзүүлж, НАТО Украинтай байнга томоохон цэргийн сургуулилт хийж байсан. Энэ нь Украинд АНУ, НАТО-д найдаж болох “итгэл”-ийг төрүүлэв. Гэсэн хэдий ч АНУ тэргүүтэй НАТО Украины НАТО-д элсэх хүсэлтэд удаа дараа “үгүй” гэж хариулж байсны цаад зорилго нь Украиныг зөвхөн Оросыг хазаарлах “шатрын хөлөг” болгон ашиглаж, өөртөө чирэгдэл учруулахгүй байх гэсэн далд санаа юм.

Үнэндээ Америк Украиныг орхиж буй нь мэр сэр ажиглагдаж байсан. Өнгөрсөн хугацаанд Америк Украинд зэвсэг нийлүүлж байсан ч “дайнд цэргээ оролцуулахгүй” хэмээн нэг биш удаа мэдэгдэж байв. Үүний цаана мөн Америкийн хувиа хичээсэн, ашиг хонжоо явж байсан нь тодорхой.

Саяхан АНУ-ын Конгрессын гишүүн асан Тулси Габбард ярилцлага өгөхдөө, АНУ-ын засгийн газар Украиныг НАТО-д элсүүлэхгүй гэж амлах л юм бол Орос, Украины цэргийн мөргөлдөөнийг зогсоож болох байсан юм, харин тэд тэгэхийг хүсэхгүй, тэд Орос, Украины дайн дэгдэхийг тэсэн ядан хүлээж байна. Нэг талаар Америкийн засгийн газар ОХУ-д илүү хатуу хориг тавьж, нөгөө талаар цэргийн үйлдвэрүүд мөргөлдөөнөөс ихээхэн ашиг олох сонирхолтой юм гэжээ.

Украиныг хууран хаяанд нь хаясан, холбоотнуудаа орхиж Афганистанаас цэргээ гаргасан зэрэг үйлдлүүд нь “Америк эн тэргүүн”-д гэсэн тэдний дээрэлхүү занг нь улам тод болгож байна. Америкийн хойноос гүйсэн, нэг түрийндээ багтсан тэдгээр хүмүүс Америкт итгэж болох эсэхээ талаар сайтар бодолцсон юм болов уу.

Хамгийн сүүлийн үеийн мэдээллээс үзвэл, ОХУ-ын ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдэгдэл хийж, Путин Оросын төлөөлөгчдийг Минск руу илгээж, Украины төлөөлөгчидтэй хэлэлцээ хийхэд бэлэн байна гэжээ. Орос, Украиныг тайван, хүлээцтэй байж, хэлцлээр асуудлыг энхийн замаар шийдвэрлэхийг олон улсын хамтын нийгэмлэг хүсэж байна.

Н.Пүрэвжав

CGTN мэдээ1 өдөр өмнө

Ли Чян эдийн засгийн форумын нээлтэд оролцож үг хэлэв

CGTN мэдээ2 өдөр өмнө

Дэлхийн роботын тулааны тэмцээн амжилттай өндөрлөлөө

CGTN мэдээ3 өдөр өмнө

Ши Жиньпин Фу Дань их сургуулийн 120 жилийн ойд баяр хүргэв 

CGTN мэдээ3 өдөр өмнө

Номхон далайн арлын орнуудын Хятадын талаарх санал асуулгын жагсаалтыг гаргав 

CGTN мэдээ3 өдөр өмнө

Боловсрол, шинжлэх ухаан технологи, боловсон хүчинд түшиглэсэн улс орноо хүчирхэгжүүлэх стратеги

Боловсрол3 өдөр өмнө

П.Наранбаяр: Цалин нь бага учраас эрэгтэй багшийн тоо ихээхэн цөөрсөн

Улс төр3 өдөр өмнө

Ажлын таван өдөр УИХ-ын нэгдсэн чуулган бүтэн хуралдана

Нийгэм3 өдөр өмнө

Ц.Лут-Очирын биед учирсан хохирлыг тогтоохоор шинжээч томилжээ

Улс төр3 өдөр өмнө

Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Энтертайнмент3 өдөр өмнө

Европын Лигийн шигшээ тоглолт: Тоттенхэм 2008 оноос хойших анхны цомоо хүртлээ

Энтертайнмент3 өдөр өмнө

Б.Мөнгөнтуул, Б.Мөнгөнзул нар тэнцсэн ч тэмцээнийг тэргүүлж байна

Энтертайнмент3 өдөр өмнө

“Сөүлийн найрамдлын фестиваль” олон улсын арга хэмжээ үргэлжилж байна

Улс төр3 өдөр өмнө

АН-ын бүлэг болон ЧУУЛГАН хуралдана

Нийгэм3 өдөр өмнө

ХӨСҮТ | Улаанбурханы халдвар авсан 525 өвчтөн хэвтэн эмчлүүлж байна

Улс төр3 өдөр өмнө

Элчин сайд А.Төмөрийг эргүүлэн татах бичгийг Ерөнхийлөгчид хүргүүлжээ