Боловсрол
Ё.Баатарбилэг сайдад шаардлага хүргүүллээ
Монголын хуульчдын холбооны гишүүн, Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Д.Наранбулаг өнөөдөр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэгт хандан шаардлага хүргүүлжээ.
Шаардлагад АШУҮИС-ийн захирлаар ажиллаж байсан Ш.Батбаатарыг 2018 оны 07-р сарын 09-ны өдөр БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа сайд үндэслэлгүйгээр халсан болохыг гурван шатны шүүх тогтоож, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх захирамж 2019.07.30-ны өдөр гарсан байна. Уг захирамжийг Ё.Баатарбилэг сайд өнөөдрийг хүртэл биелүүлэхгүй байгаа тул биелүүлэхийг шаардаж байгаа юм байна.